| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 307/2025/03466/И |
| Дугаар | 307/ШШ2026/00142 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 307/ШШ2026/00142
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:307/2025/03466/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин би,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух Б******* овог С******* Г******* (утас: *******)-ын хүсэлттэй,
“Э.А******* эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Хүсэлт гаргагч С.Г******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“...Миний бие Э.Алтжинд 2025 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хоёр хоногийн хугацаатай 1,500,000 төгрөгийг ямар нэгэн цаасан гэрээ байгуулалгүйгээр, амаар хэлцэл хийж, итгэлийн үндсэн дээр зээлсэн. Түүнээс хойш 17 хоног өнгөрөхөд үргэлж худлаа ярьж явсаар сүүлдээ утсаа унтрааж ямар ч холбоогүй болж сураг тасарсан. Хонгор сумын Салхит өртөөний үйлчлэгчийн ажлаасаа гарч, хүүгээ сургуулиас нь гаргаж Улаанбаатар хот руу шилжсэн байна. Иймд Э.А******* эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
2.Хүсэлт гаргагч С.Г******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“...Миний бие С******* овогтой Г******* нь Э.Алтжин гэх этгээдийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан боловч Э.А*******ийн оршин суух хаягийг тодорхой болгосон. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээ цуцалж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Г******* нь “Э.А******* эрэн сурвалжлуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч С.Г******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж тус тус заасан.
Иймд хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж хүсэлт гаргагч С.Г*******д буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2-т зааснаар С.Гантулгын хүсэлттэй “Э.А******* эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж хүсэлт гаргагч С.Г*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НОМИН