Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 000242

 

 

 

 

                        2018/ШЦТ/242

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Б.Б

Хохирогч М.М

Шүүгдэгч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эт холбогдох эрүүгийн 1825003460240 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин, гагнуурчин мэргэжилтэй, Эрдэнэт-Үйлдвэр ХХК, РМЦ-д гагнуурчин ажилтай, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, О овгийн Б-ийн Э

 

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 05 сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвгэрт М.М-тэй харилцан маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би М-ийг зодож гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол 2.500.000 төгрөг төлнө. Өөр ярих зүйлгүй гэжээ.

 

-Хохирогч М.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Намайг эмнэлэгт байхад ер эргэж ирсэнгүй. Надаас уучлалт гуйсангүй, бид хоёр хамт ажилладаг ба түрүүлж цохисон нь бурууддаг гэж хэлж байсан. Одоо юм идэж чадахгүй шүд бэхэлгээтэй байгаа. Ирэх 7 хоногт шүдний бэхэлгээгээ авахуулна. Хохиролд нэг ч төгрөг төлөөгүй гомдолтой байна. Өнөөдрийн байдлаар 2.500.000 төгрөг нэхэмжилнэ гэжээ.

 

-Гэрч Б.Г-ийн ... Зугаалга дээр байж байгаад өдөр 15 цагийн үед Орхон аймаг руу явахаар болоод миний машинд ээлжийн мастер М, арын суудалд Буяндэлгэр, Э, А нар суугаад хөдөлсөн. Тэгээд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Туул гэх газрын харалдаа явж байхад М мастер Э, Буяндэлгэр нарыг үгээр доромжилоод дорд үгээр харьцаад байсан. Э Мараас маргаад М машинаа зогсоо гэхээр нь зогсооход М машинаас гараад маргалдаж нэг нэгийгээ цохисон. Би нар очоод салгаад машинд суухад М, Э хоёр маргалдаж байгаад М урд талын сандлаас эргэж хараад Э-ын ам руу гараа хийгээд базаад нөгөө гараараа нүд рүү нь хатгасан. М-ийн боль гэж хэлээд салгасан. Э машинаас буугаад Мнүүрэн тус газарт 1-2 удаа гараараа цохисон. Тэр үед А бид хоёр очоод салгасан. Мд цохиулсаны улмаас амнаас нь цус гарсан, дээгүүрээ өмсөж байсан хувцас нь цус болчихсон байсан гэсэн мэдүүлэг /хх 9-10 ху/

 

-Гэрч А.Агийн...Э машинаас буугаад Мнүүрэн тус газарт гараараа 2 удаа цохисон. Би Эыг бариад салгасан. Тэр үед М Эыг цохиж чадаагүй, машинд суусаны дараа эргэж хараад гараараа мангасдсан, нүд рүү нь хуруугаараа хатгачихсан. М Эт цохиулсаныхаа дараа амнаас нь цус гараад байсан. Дээгүүрээ өмсөж явсан хувцас нь цус болсон гэсэн мэдүүлэг /хх 11-12 ху/

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 сарын 17-ны өдрийн 396 дугаартай шинжээчийн... М.Мбиед доод эрүүний ясны зүүн талын өнгөц хэсгийн хугарал, 38 дугаар шүд унасан зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Эрүүний ясны хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 16 ху/,

 

-Б.Эыг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 28-32 ху/

 

              -Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 34 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 05 сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт М.Мтэй харилцан маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Ммэдүүлэг /хх 5-6 ху/, гэрч Б.Ганзориг /хх 9-10 ху/, гэрч А.А нарын мэдүүлэг /хх 11-12 ху/ хохирогч М.Мбиед доод эрүүний ясны зүүн талын өнгөц хэсгийн хугарал, 38 дугаар шүд унасаныг тогтоосон 396 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Б.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.          

            Шүүгдэгч нь анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

                    Хохирогч М.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ эмчилгээний зардал 2.500.000 төгрөг нэхэмжилнэ гэснийг шүүгдэгч Б.Э төлнө гэж хүлээн зөвшөөрч байна.

Иймд шүүгдэгч Б.Эаас 2.500.000 төгрөг гаргуулан хохирогч М.Мд олгуулахаар шийдвэрллээ.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эаас 2.500.000 төгрөг гаргуулан хохирогч  М.Мд олгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

  7.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ