Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 307/ШШ2026/00082

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/03410/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* багт байрлах, Г Б ХК /утас *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас ******/,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас *******/ нарт холбогдох,

 

16,424,463.13 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г Б ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... 16,424,463.13 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Г Б Дархан зээлийн төв салбарын нэхэмжлэлтэй С.Д, Б.Б нарт холбогдох зээлийн гэрээний дагуу 16,424,463.13 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд бид дараах нөхцөлөөр эвлэрч байгаа болно. Үүнд:

1.    Хариуцагч нар зээлийн гэрээний дагуу 16,424,463.13 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно.

2.    Дээрх 16,424,463.13 төгрөгийг төлөхдөө

-       2026.01.25-ны өдөр 2,053,057.90 төгрөгийг,

-       2026.02.25-ны өдөр 2,053,057.90 төгрөгийг,

-       2026.03.25-ны өдөр 2,053,057.90 төгрөгийг,

-       2026.04.25-ны өдөр 2,053,057.90 төгрөгийг,

-       2026.05.25-ны өдөр 2,053,057.90 төгрөгийг,

-       2026.06.25-ны өдөр 2,053,057.90 төгрөгийг,

-       2026.07.25-ны өдөр 2,053,057.90 төгрөгийг,

-        2026.08.25-ны өдөр 2,053,057.90 төгрөгийг тус тус 8 сарын хугацаанд төлөхдөө Г Б 3205103804 тоот данс руу овог нэр, регистрээ бичээд хийж байхаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г Б ХК нь хариуцагч С.Д, Б.Б нарт холбогдуулан 16,424,463.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

2. Хариуцагч С.Д, Б.Б нар нь нэхэмжилж байгаа 16,424,463.13 төгрөгийг 2026.01.25-ны өдөр 2,053,057.90 төгрөгийг, 2026.02.25-ны өдөр 2,053,057.90 төгрөгийг, 2026.03.25-ны өдөр 2,053,057.90 төгрөгийг, 2026.04.25-ны өдөр 2,053,057.90 төгрөгийг, 2026.05.25-ны өдөр 2,053,057.90 төгрөгийг, 2026.06.25-ны өдөр 2,053,057.90 төгрөгийг, 2026.07.25-ны өдөр 2,053,057.90 төгрөгийг, 2026.08.25-ны өдөр 2,053,057.90 төгрөгийг тус тус 8 сарын хугацаанд хуваан төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б эвлэрсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасантай нийцэж байна.

 

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Г Б ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Д, Б.Б нарт холбогдох 16,424,463.13 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.Д, Б.Б нар нь нэхэмжилж байгаа 16,424,463.13 төгрөгийг 2026.01.25-ны өдөр 2,053,057.90 төгрөгийг, 2026.02.25-ны өдөр 2,053,057.90 төгрөгийг, 2026.03.25-ны өдөр 2,053,057.90 төгрөгийг, 2026.04.25-ны өдөр 2,053,057.90 төгрөгийг, 2026.05.25-ны өдөр 2,053,057.90 төгрөгийг, 2026.06.25-ны өдөр 2,053,057.90 төгрөгийг, 2026.07.25-ны өдөр 2,053,057.90 төгрөгийг, 2026.08.25-ны өдөр 2,053,057.90 төгрөгийг тус тус 8 сарын хугацаанд хуваан төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгзч А.Б эвлэрсэн" зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,072 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 120,036 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 120,036 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА