Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2017/00406

 

2017.02.08 Магадлал Улаанбаатар хот

406

"Контейнерхаус" ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн и шүүх хуралдааныг Г.Даваадорж , А.Отгонцэцэг, А.Мөнхзул

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2016/01333 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч "Контейнерхаус" ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Мандаллэнд ХХК-д холбогдох

 

13 500 000 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Контейнерхаус" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:

"Мандаллэнд" ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн "Зөөврийн барилга барьж нийлүүлэх" гэрээгээр 3х6 харьцаатай зөөврийн сууцыг хийж гүйцэтгэж захиалагчид шилжүүлсэн. Зөөврийн сууцны үнэ нийт 26 000 000 төгрөг болсон бөгөөд "Мандаллэнд" ХХК нь 50 хувийн төлбөрийг урьдчилан төлж, үлдэгдэл 50 хувийг зөөврийн сууцыг нийлүүлсэний дараа төлөхөөр гэрээ хийгдсэн тул манай компани өөрийн зардалаар уг ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэрээний зүйлийг хүлээн авсны дараа үлдэгдэл 13 000 000 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 10 000 000 төгрөг төлөгдөөгүй.

Талуудын байгуулсан гэрээний 2.1-д үүргээ гүйцэтгээгүй хоног тутамд 0.3 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байгаа. 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 24-ний байдлаар 769 хоног хэтэрсэн байгаа. Хуульд нийцүүлэн алдангийг 50 хувиар тооцоход 5 000 000 төгрөг болж байгаа. Шүүхэд нэхэмжлэл өгсөнөөс хойш 1 000 000 төгрөг өгсөн. Иймд нэхэмжлэлийн үнийн дүн 9 000 000 төгрөг, үүний алданги 4 500 000 төгрөг, нийт 13 500 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч "Мандаллэнд" ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт:

Нэхэмжлэлийн шаардлагаас 9 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги 4 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Үндэслэл нь Иргэний хуулийн 232.6-т "Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосныг анз гэнэ" гэж заасан байдаг. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1-д зааснаар үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэмжээгээр хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө гэсэн үг байхгүй. Иргэний хуулийн 198.1-д зааснаар гэрээг байгуулахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан байдаг. "Мандаллэнд" ХХК-ийн хувьд үүнийг алданги гэж ойлгоогүй, торгууль гэж ойлгож явж ирсэн. Хуульд зааснаар шууд утгаараа торгууль гэж ойлгогдож байна. Тиймээс бид торгууль гэдгээр тайлбарлаж байна. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар "Мандаллэнд" ХХК-иас 13 500 000 төгрөгийг гаргуулж "Контейнерхаус" ХХК -д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар "Контейнерхаус" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 232 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, "Мандаллэнд" ХХК-иас 225 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Контейнерхаус" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч "Мандаллэнд" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнийн давж заалдах гомдолд: Энэхүү гэрээнд алданги болох 4 500 000 төгрөгийг тооцох үндэслэлгүй юм. Талуудын хооронд 2014 оны 9-р сарын 04-ний өдрийн 45 дугаартай "Зөөврийн барилга барьж, нийлүүлэх гэрээ" байгуулагдсан. Гэрээний 2.1 дэх заалтад 3ахиалагч тал дээрх гэрээний дагуу гүйцэтгэгч талд үлдэгдэл ажлын хөлсийг цаг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд дутуу мөнгөний 0.3 хувьтай тэнцэх төлбөрийг хоног тутамд гүйцэтгэгч талд нөхөн төлнө" гэсэн нь Иргэний хуулийн 232.6 "...хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ" гэсэн заалттай нийцэхгүй юм.

Талууд гэрээгээр тохиролцохдоо хугацаа хэтэрсэн тохиолдолд Иргэний хуулийн 232.5 дахь хэсэгт зааснаар үнийн дүнгийн тодорхой хувиар, нэг удаад торгууль тооцохоор тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хуулийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа "үгийн шууд утгыг анхаарна" гэж заасан байх бөгөөд гэрээний 2.1 дэх заалт нь "торгууль" гэж ойлгогдохоор маш тодорхой заажээ. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11-р сарын 24-ний өдрийн 181/ШШ2016/01333 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч "Мандаллэнд" ХХК-иас алданги 4 500 000 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч "Контейнерхаус" ХХК нь хариуцагч "Мандаллэнд" ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 13 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч алдангийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Зохигчид 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 48 тоот "Зөөврийн барилга барьж нийлүүлэх гэрээ" байгуулан 3X6 харьцаатай угсардаг контейнер 2 ширхэг, 40 тоннын контейнер 1 ширхэгийг нийт 26 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр талууд тохиролцож, гэрээгээр гүйцэтгэх ажил, хөлсний хэмжээг тогтоосон байх бөгөөд шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн гэж дүгнэсэн нь зөв байна.

 

Нэхэмжлэгч "Контейнерхаус" ХХК нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгэж 3X6 харьцаатай угсардар контейнер 2 ширхэг, 40 тоннын контейнер 1 ширхэгийг захиалагч "Мандаллэнд" ХХК-д хүлээлгэн өгсөн, хариуцагч "Мандаллэнд" ХХК нь 17 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 9 000 000 төгрөг төлөгдөөгүй, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төлбөрийг бүрэн төлж дуусгах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байгаа нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байх тул нэхэмжлэгч төлбөрийн үлдэгдлийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч гэрээгээр алданги төлөхөөр тохиролцоогүй, торгууль төлөх үүрэг хүлээсэн гэж маргасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт торгуулийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар нэг удаад, алдангийг мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр тооцох талаар тус тус заасан тул алдангийг төлүүлэхээр шаардсан нэхэмжлэгчийн шаардлага хуульд нийцсэн гэж үзэв.

 

Талуудын маргаан бүхий заалт буюу гэрээний 2.1-д захиалагч тал гэрээний дагуу гүйцэтгэгч талд үлдэгдэл ажлын хөлсийг цаг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд дутуу мөнгөний 0.3 хувьтай тэнцэх төлбөрийг хоног тутам гүйцэтгэгч талд нөхөн төлнө гэж заасан байх ба гэрээний дээрх нөхцлийн агуулгыг холбогдох хуулийн зохицуулалттай харьцуулан үзэхэд талууд алданги төлөх тохиролцоо хийсэн гэж үзэх үндэстэй, шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар гэрээний агуулгыг зөв тайлбарлан шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах ёстой, гэрээнд торгууль гэж бичигдсэн гэж давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хуулийн үндэслэлгүй, торгууль төлөх талаарх гэрээний 2.2 дахь заалт нь ажил гүйцэтгэгчийн хариуцлагатай холбоотой тул захиалагчийн шаардах эрхэд хамааруулан тайлбарлах нь хуульд нийцэхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

167 167.1.1-д :

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2016/01333 дугаар , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан .

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Мандаллэнд ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 000 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 ахь хэсэгт , 7 14 뿿 㺺 .

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

د А.ОТГОНЦЭЦЭГ

А.МӨНХЗУЛ