| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2214003200101 |
| Дугаар | 2025/ДШМ/43 |
| Огноо | 2025-09-23 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2025/ДШМ/43
2025 оны 9 дүгээр сарын 23 Дугаар 2025/ДШМ/43 Номгон баг
*******, ******* нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Байгаль,
Хохирогч *******,******* нарын өмгөөлөгч Д.Уранчимэг,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Л.Батбаяр /цахим/
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн 2025 оны 7 дугаар сарын 02-ний өдрийн 2025/ШЦТ/19 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Б.Бурмаа, хохирогч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар *******, ******* нарт холбогдох эрүүгийн *******14003200101 дүгээр хэргийг 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Улаанбаатар хот Яруу СӨХ-ийн жижүүр ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн дугаар хороо дүгээр байрны жижүүрийн байранд оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, овогт , В375**************17 регистрийн дугаартай,
2.Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр Баянхонгор аймгийн суманд төрсөн, настай эмэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, Баянхонгор аймгийн суманд Буян ХЗХ-нд ажилтай, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, овогт , В3950 регистрийн дугаар,
Шүүгдэгч ******* нь банкны гүйцэтгэх захирлын 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/385-*******58 дугаартай тушаалаар тус банкны Баянхонгор салбарын “” тооцооны төвийн эрхлэгч /захирал/-ээр томилогдон ажиллахдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасан “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, Монгол Улсын албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” дахь хэсэг, мөн хуулийн 39.1.3 “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”,
Авлигын эсрэг хуулийн 7.1.3 “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” дахь хэсэг, мөн хуулийн 7.1. “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” дахь хэсгийг зөрчиж,
банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/01 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Тооцооны төвийн захирлын албан тушаалын тодорхойлолтод тусгасан “Хариуцсан нэгжийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд стандартын дагуу хөтлөх, кассын үйл ажиллагааны бүрэн бүтэн, эрсдэлгүй, найдвартай, тасралтгүй байдлыг хангах, хяналт тавих, Зээлийн үйл ажиллагаанд холбогдох бодлого журмын дагуу хяналт тавих” үүргийг биелүүлэлгүй, өөрт олгогдсон малчны зээлийн материалыг судалж, иргэдэд зээл олгох албаны эрх мэдлийг урвуулан ашиглаж,
хохирогч *******, түүний эхнэр******* нарын зөвшөөрөлгүйгээр тус иргэдийн нэр дээр малчны зээлийн материалыг хуурамчаар бүрдүүлж, 2021 оны ******* дүгээр сарын 13-ны өдөр 19,000,000 төгрөгийн үнийн дүнтэй малчны зээл олгох шийдвэрийг гаргасан,
Үргэлжилсэн үйлдлээрээ хууль бусаар гаргаж авсан зээлийг ашиглах зорилгоор өөрийн шууд удирдлага дор ажилладаг тооцооны төвийн теллер *******тай бүлэглэн теллерийн гүйлгээ хийх 2310-820 дугаартай эрхээр хохирогч *******гийн зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн банк дахь 2310000389 дугаартай данснаас иргэн эзэмшлийн Хаан банк дахь дугаартай данс руу 18,800,000 төгрөгийг шилжүүлэн авч албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу бий болгосон гэмт хэргийн зохион байгуулж, гүйцэтгэж, бусадтай бүлэглэн үйлдсэн,
1.2. Мөн үргэлжилсэн үйлдлээр хохирогч , нарын зөвшөөрөлгүйгээр тус иргэдийн нэр дээр малчны зээлийн материалыг хуурамчаар бүрдүүлж, 2021 оны дугаар сарын 13-ны өдөр 20,000,000 төгрөгийн үнийн дүнтэй малчны зээл олгох шийдвэрийг гаргасан,
Үргэлжилсэн үйлдлээрээ хууль бусаар гаргаж авсан зээлийг ашиглах зорилгоор өөрийн шууд удирдлага дор ажилладаг тооцооны төвийн теллер *******тай бүлэглэн теллерийн гүйлгээ хийх 2310-820 дугаартай эрхээр хохирогч ын зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн банк дахь 2 дугаартай данснаас 15,000,000 төгрөгийг зарлагдан авч албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу бий болгосон гэмт хэргийн зохион байгуулж, гүйцэтгэж, бусадтай бүлэглэн үйлдсэн,
1.3. Мөн үргэлжилсэн үйлдлээрээ хохирогч , нарын зөвшөөрөлгүйгээр тус иргэдийн нэр дээр малчны зээлийн материалыг хуурамчаар бүрдүүлж, 2021 оны дугаар сарын 21-ний өдөр ,000,000 төгрөгийн үнийн дүнтэй малчны зээл олгох шийдвэрийг гаргасан,
Үргэлжилсэн үйлдлээрээ хууль бусаар гаргаж авсан зээлийг ашиглах зорилгоор теллер *******тай бүлэглэн теллерийн гүйлгээ хийх 2310-820 дугаартай эрхээр хохирогч ын зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн банк дахь дугаартай данснаас иргэнын эзэмшлийн Хаан банк дахь дугаартай данс руу 7,000,000 төгрөгийг шилжүүлэн авч албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу бий болгосон гэмт хэргийн зохион байгуулж, гүйцэтгэж, бусадтай бүлэглэн үйлдсэн үйлдлийг
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар,
2. Шүүгдэгч ******* нь банкны Баянхонгор салбарын захирлын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/003 дугаартай тушаалаар тооцооны төвийн теллерээр ажиллахдаа өөрийн шууд удирдлага болох тооцооны төвийн захирал *******ийн шийдвэрийг хууль бус болохыг мэдсээр байж захирал *******ийн хууль бус шийдвэрийг санаатай хэрэгжүүлж, хохирогч *******, Г. нарын хувийн мэдээллийг ашиглаж хуурамч баримт бичиг бүрдүүлэх аргаар 2021 оны ******* дүгээр сарын 13-ны өдөр 19,000,000 төгрөгийн үнийн дүнтэй малчны зээл олгох шийдвэрийг гаргахад хамтран оролцсон,
Үргэлжилсэн үйлдлээрээ хууль бусаар гаргаж авсан зээлийг өөрийн теллерийн гүйлгээ хийх 2310-820 дугаартай эрхээр хохирогч *******гийн зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн банк дахь 2310000389 дугаартай данснаас иргэн эзэмшлийн Хаан банк дахь дугаартай данс руу 18,800,000 төгрөгийг шилжүүлэн өгч, *******т эдийн засгийн давуу байдал бий болгох нөхцөлийг бүрдүүлэн,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн .1 “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, .4 “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ”, .5 “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ” гэсэн зарчмуудыг, мөн хуулийн 8.2 “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй”, 8. “Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл тухайн албан тушаалтан уг нөхцөл байдалд бичгээр тайлбар хийж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ” гэснийг тус тус зөрчиж,
тооцооны төвийн захирал *******ийг 2021 оны ******* дүгээр сарын 13- ны өдөр 19,000,000 төгрөгийн үнийн дүнтэй малчны зээл олгох шийдвэрийг гаргахад хамтран оролцсон,
2.1. Үргэлжилсэн үйлдлээрээ хууль бусаар гаргаж авсан зээлийг өөрийн теллерийн гүйлгээ хийх 2310-820 дугаартай эрхээр хохирогч *******гийн зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн банк дахь 2310000389 дугаартай данснаас иргэн эзэмшлийн Хаан банк дахь дугаартай данс руу 18,800,000 төгрөгийг шилжүүлэн өгч нийтийн албан тушаалтан буюу Баянхонгор аймгийн тооцооны төвийн захирал *******ийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцож, бүлэглэн үйлдсэн,
Мөн үргэлжилсэн үйлдлээр тооцооны төвийн захирал *******ийг 2021 оны дугаар сарын 13-ны өдөр 20,000,000 төгрөгийн үнийн дүнтэй малчны зээл олгох шийдвэрийг гаргахад хамтран оролцсон,
3.1. Үргэлжилсэн үйлдлээрээ хууль бусаар гаргаж авсан зээлийг өөрийн теллерийн гүйлгээ хийх 2310-820 дугаартай эрхээр хохирогч ын зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн банк дахь 2 дугаартай данснаас 15,000,000 төгрөгийг зарлагдан, нийтийн албан тушаалтан буюу Баянхонгор аймгийн тооцооны төвийн захирал *******ийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцож, бүлэглэн үйлдсэн,
Мөн үргэлжилсэн үйлдлээрээ тооцооны төвийн захирал *******ийг 2021 оны дугаар сарын 21-ний өдөр ,000,000 төгрөгийн үнийн дүнтэй малчны зээл олгох шийдвэрийг гаргахад хамтран оролцсон,
4.1.Үргэлжилсэн үйлдлээрээ хууль бусаар гаргаж авсан зээлийг өөрийн теллерийн гүйлгээ хийх 2310-820 дугаартай эрхээр хохирогч ын зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн банкны дугаартай данснаас иргэнын эзэмшлийн Хаан банк дахь дугаартай данс руу 7,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч нийтийн албан тушаалтан буюу Баянхонгор аймгийн тооцооны төвийн захирал *******ийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцож, бүлэглэн үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 , 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн / яллах дүгнэлтэд бичсэнээр /
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
1. Шүүгдэгч овогт Доржпагамын Ганхүлэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 -т заасан бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1-т заасан бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 , 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг нийтийн албанд томилогдох эрхийг дөрөв жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу зургаан сарын хугацаанд төлөхөөр тогтоож,
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс,
Шүүгдэгч *******т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тус тус тоолж,
7.Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тооцож,
8. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг флаш диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж,
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******ээс нийт 55,789,589 төгрөгийг гаргуулж, банкны Баянхонгор салбарын тооцооны төвд 39,800,000 төгрөгийг, хохирогч *******д 7,474,589 төгрөг, хохирогчд 8,400,000 төгрөг, хохирогч*******д 115,000 төгрөгийг тус тус олгож,
11. Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, Шүүгдэгч ******* нь хохирогч т төлөх төлбөргүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,
. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Б.Бурмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
.... Миний бие шүүгдэгч *******ийн өмгөөлөгчөөр шүүхийн шатнаас оролцож байна. Шүүгдэгчийн хувьд гэм буруу ялын зүйлчлэл дээр маргахгүй байгаа бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарын зүгээс хохирол гомдолгүйгээ илэрхийлсэн хохирол гомдолгүйгээ илэрхийлсэн , хохирлоо нөхөн төлөхөө шүүгдэгчийн зүгээс илэрхийлсэн нөхцөл байдал болон түүний эхнэр өвчний улмаас эмчийн хяналтад байдаг, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан нэг жилийн хорих ялыг тэнсэж Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 02-ний өдрийн 2025/ШЦТ/19 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.... .гэжээ. ,.
Хохирогч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02- ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж, уг хурлаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлттэй ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг гэм буруутай тооцож *******т 1 жилийн хорих ял оноож, оноосон ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн 9 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Би Баянхонгор аймгийн сумын харьяат ам бүл б эхнэр хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг. Өөрийн гэсэн орлогоо банканд хадгалуулж, зарах үед хэрэгцээт зээлээ банзнаас авах гэхчлэн суманд байдаг банкны салбартай нэлээд харьцаатай байсан.
Гэтэл Салбарын эрхлэгч Ганхүлэг 2021 оны ******* дүгээр сард эхнэр бид 2 н нэр дээр хуурамч материал бүрдүүлж, эхнэр бид хоёрын гарын үсгийг дуурайлган зурж 19 000 000 төгрөгийн зээл авсан байсан. Би 20******* оны 04 дүгээр сард сумын төвд явж байтал Ганхүлэг дуудаж " танай нэр дээр зээл гаргаад авчихсан чинь шалгалт ирээд байна, зээл авсан гээд хэлээд өгөөч гэснээр зээл авсныг мэдсэн. Ингээд Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.
Уг зээл одоо хүртэл төлөгдөөгүйгээс манай гэр бүлд ихээхэн хохиролтой байна. банканд байгаа хүүхдийн мөнгөний данснаас байнга буюу 20******* оны 07 дугаар сараас хойш өнөөг хүртэл сар бүр 2 хүүхдийн 200 000 төгрөгийг суутган авч хүүхдийн тусгай хэрэгцээт мөнгийг хууль бусаар авч хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа. Мөн охин 18 нас хүртэлх хугацаатай хадгаламжийн зарцуулалтыг хязгаарлан зарлага гаргах боломжгүй барилт хийсэн. Эхнэр гийн хүүхэд асаргааны мөнгөнөөс ч авч байсан.
Шүүхээс надад учирсан хор уршиг 7474589 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ч төрийн банкин дээр зээл миний нэр дээр байгаа, уг зээлийн төлөлтийн хугацаа хэтэрсэн тул Монгол банкны зээлийн мэдээллийн санд "МУУ" ангилалд хамрагдсан. Иймд дараа дараагийн банкнаас зээл авах эрхгүй 3 жил гаран болсон зэрэг ихээхэн хор уршиг учруулсан.
Гэтэл анхан шатны шүүхээс *******ийг олон хүнд их хэмжээний хохирол учруулсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг арилаагүй байхад хөнгөн ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд хэр нийцэж байгаа юм бол.
Ганхүлэгийн буруутай нь шүүхээр тогтоогдсон ч бид Монгол банкны зээлийн мэдээллийн санд Зээлийн муу ангилалд хамрагдсаныг залруулж, одоо банканд барилттай байгаа дансны захиран зарцуулах эрхийг нээлгэж өгнө үү...гэжээ.
Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.
Өмгөөлөгч Б.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдолд бичсэний дагуу өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Өмгөөлөгч Д.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа; н хугацаатай хадгаламжийг захиран зарцуулах эрхийг нээж өгнө үү гэв.
Өмгөөлөгч Л.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Б.Бурмаа, хохирогч ******* нарын бичсэн гомдолд заасан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Нэг: Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* нь банк ХК-ийн Баянхонгор салбарын “” тооцооны төвийн эрхлэгчээр, шүүгдэгч ******* нь теллерээр тус тус ажиллаж байхдаа бүлэглэн
- хохирогч *******, түүний эхнэр******* нарын зөвшөөрөлгүйгээр малчны зээлийн материалыг хуурамчаар бүрдүүлж, 2021 оны ******* дүгээр сарын 13-ны өдөр 19,000,000 төгрөгийн малчны зээл олгох шийдвэрийг гаргаж 2310000389 дугаар данснаас иргэн эзэмшлийн Хаан банк дахь дугаар данс руу 18,800,000 төгрөгийг
-хохирогч , нарын зөвшөөрөлгүйгээр малчны зээлийн материалыг хуурамчаар бүрдүүлж, 2021 оны дугаар сарын 13-ны өдөр 20,000,000 төгрөгийн үнийн дүнтэй малчны зээл олгох шийдвэрийг гаргаж 2 дугаар данснаас 15,000,000 төгрөгийг
- хохирогч , нарын зөвшөөрөлгүйгээр малчны зээлийн материалыг хуурамчаар бүрдүүлж, 2021 оны дугаар сарын 21-ний өдөр ,000,000 төгрөгийн үнийн дүнтэй малчны зээл олгох шийдвэрийг гаргаж дугаар данснаас ын эзэмшлийн Хаан банк дахь дугаартай данс руу 7,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж, тус тус шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлээд Прокурорын бичсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагатай нийцээгүй байна.
Энэ нь:
Нэг: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааж хуульчилсан бөгөөд “Энэ хуульд заасан “албан тушаалын байдал” гэдэгт эрх нөлөө хамаарна гэж, энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж тайлбарлаж хуульчилсан ба шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ гэмт хэргийн шинжийг хангасан байна...” гэж дүгнээд Эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.
Шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хуулийн этгээдийн эд хөрөнгийг шамшигдуулж, өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгож улмаар шилжүүлэн авсан хууль бус үйлдэл нь шунахай сэдэлттэй, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжтэй байна.
Нийтийн албан тушаалтан өөртөө, эсхүл бусдад хууль бус давуу байдал бий болгох зорилгоор, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зохих байгууллагын өмч, хөрөнгийг өөрийн эзэмшилдээ авсан гэмт үйлдэл нь нийтийн албан тушаалтан хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх шунахай сэдэлтээр, албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдэл хийсэн нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэх арга болно.
Тодруулбал: Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хувьд шунахай сэдэлттэй бол Эрүүгийн хуулийн *******.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь субьектив шинжтэй байдаг болно.
Монгол Улсын дээд шүүхийн “Эрүүгийн хуулийн 28 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 20******* оны 0 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолд “Албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар ашиг хонжоо олсон байдаг хэдий ч бусдын эд хөрөнгийг хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөртөө авах болон бусдын өмчлөлд шилжүүлээгүй байдгаараа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагдана” хэмээн албан ёсоор тайлбарлажээ.
Бусдын өмчийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, шунахай сэдэлтээр ,өөртөө хэрэглэсэн үйлдлийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн холбогдох зүйл, хэсгийн алинаар нь зүйлчлэхээс хамаарч гэмт хэргийн ангилал, ялын төрөл, хэмжээ өөрчлөгдөж, шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөх хууль зүйн үр дагавар үүсгэнэ.
Хоёр: Прокурорын яллах дүгнэлтээс үзэхэд Прокурор нь шүүгдэгч *******, ******* нарын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж, уг гэмт хэргийг хэлбэрийн бүрэлдэхүүний шинжээр нь авч үзээд банк ХК-д учруулсан хохирлыг тооцоогүй орхигдуулсан, яллах дүгнэлтэд шүүгдэгч нарын шилжүүлж, шилжүүлэн авсан 3 удаагийн үйлдлийг Прокурор хохирогч *******, түүний эхнэр******* нарын зөвшөөрөлгүйгээр малчны зээлийн материалыг хуурамчаар бүрдүүлж, 2021 оны ******* дүгээр сарын 13-ны өдөр 19,000,000 төгрөгийн малчны зээл олгох шийдвэрийг гаргаж 2310000389 дугаар данснаас иргэн эзэмшлийн Хаан банк дахь дугаар данс руу 18,800,000 төгрөгийг ,
хохирогч , нарын зөвшөөрөлгүйгээр малчны зээлийн материалыг хуурамчаар бүрдүүлж, 2021 оны дугаар сарын 13-ны өдөр 20,000,000 төгрөгийн үнийн дүнтэй малчны зээл олгох шийдвэрийг гаргаж 2 дугаар данснаас 15,000,000 төгрөгийг ,
- хохирогч , нарын зөвшөөрөлгүйгээр малчны зээлийн материалыг хуурамчаар бүрдүүлж, 2021 оны дугаар сарын 21-ний өдөр ,000,000 төгрөгийн үнийн дүнтэй малчны зээл олгох шийдвэрийг гаргаж дугаар данснаас ын эзэмшлийн Хаан банк дахь дугаартай данс руу 7,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж авсан, шилжүүлж авсан гэж яллах дүгнэлтийн товч утгад бичсэн, түүний нийт дүн нь 40, 800, 000 төгрөг байна.
Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нийт 55,789,589 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь өөр хоорондоо зөрүүтэй байна.
Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “... Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас улмаас... хохирогч *******д 7,474,589 төгрөгийн хохирол учруулсан байна гэж дүгнэсэн ингэхдээ ... хохирогч *******,******* нарын зөвшөөрөлгүй авсан малчны 19,000,000 төгрөгийн зээлээс банканд огт төлөлт хийгдээгүйгээс тэдгээрийн банкны Баянхонгор салбарын тооцооны төвийн /банкин дахь/ хүүхдийн мөнгөний хадгаламжийн данснаас 2 удаагийн гүйлгээгээр 4,2,089 төгрөг, цалинтай ээжийн данснаас 215,*******5 төгрөг, хохирогч *******гийн данснаас 3,*******,930 төгрөг,*******гийн данснаас 115,000 төгрөг нийт 7,474,589 төгрөгийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд тооцож авсан...” гэж тооцжээ.
Гэтэл хүүхдийн мөнгөний хадгаламжийн данснаас 2 удаагийн гүйлгээгээр 4,2,089 төгрөг, цалинтай ээжийн данснаас 215,*******5 төгрөг, хохирогч *******гийн данснаас 3,*******,930 төгрөг,*******гийн данснаас 115,000 төгрөгийн нийт дүн нь 4,903,244 төгрөг байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлийн 1.5-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлох үүргээ мөрдөгч, прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэрэгжүүлээгүйг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй.
Гурав: Энэ гэмт хэргийн хохирогч нь нэг ерөнхий болоод зургаан гүйцэтгэх захирлын удирдлагатай, хувьцаа эзэмшигч бүхий, нээлттэй банк ХК байна./ 2 дугаар хавтаст хэргийн 97-101 дүгээр тал/
Хавтаст хэрэгт:
1. “...иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлдэгч *******, нарт холбогдох иргэний хэрэгт Баянхонгор салбарын харилцааны ахлах менежер итгэмжлэл олгосон...” банк, Баянхонгор салбарын захирал 2024 оны 11 дүгээр 21-ний өдрийн 40-01/23 албан бичиг / 2 дугаар хавтаст хэргийн 94 дүгээр тал/
2. “...Цагдаагийн газрын Эрүүгийн *******1400320 дугаар хэрэгт оролцох албан тушаалтнаар Баянхонгор салбарын тооцооны төв хариуцсан менежер томилсугай...” гэх банк, Баянхонгор салбарын захирал 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн А/ тушаал/ 5 дугаар хавтаст хэргийн 102 дугаар тал/
3. ““...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон “... банкны Баянхонгор салбарыг хохирогчоор тогтоосугай...”” гэх Баянхонгор аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгчийн “хохирогчоор тогтоох тухай” мөрдөгчийн 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн тогтоол / 5 дугаар хавтаст хэргийн 103 дугаар тал/
4.““...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг /шаардлагатай бол 2 дахь хэсгийг тусгах/ удирдлага болгон “... хэрэг бүртгэлтийн *******1400320 дугаартай гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэлд хууль ёсны төлөөлөгчөөр хэрэгт оролцох албан тушаалтан Ч.Чойжилсүрэнг тогтоосугай””гэх Баянхонгор аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгчийн “хохирогчоор тогтоох тухай” мөрдөгчийн 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн тогтоол, мэдүүлэг авсан тэмдэглэл/ 5 дугаар хавтаст хэргийн 104, 105-108 дугаар тал/
5.“”...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг удирдлага болгон ... *******14003170*******9 дугаартай хэрэгт 5149 регистрийн дугаартай банкийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосугай” гэх мөрдөгчийн 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолыг иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцуулж гарын үсгээ зурсан / дугаар хавтаст хэргийн 218 дугаар тал/
.“” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон “... Эрүүгийн *******14003170*******9 дугаартай хэрэгт хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр банк ХХК-ийн Баянхонгор салбарын харилцааны ахлах менежер ... тогтоосугай“”гэх мөрдөгчийн 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолыг иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч танилцуулж, гарын үсгээ зурсан болон мэдүүлэг авсан тэмдэглэл / дугаар хавтаст хэргийн 219-*******2 дугаар тал/
7. “”...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон Баянхонгор аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгчийн “хохирогчоор тогтоох тухай” мөрдөгчийн 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн тогтоол / 5 дугаар хавтаст хэргийн 103 дугаар тал/
8. “”...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон “...Эрүүгийн *******14003170*******9 дугаартай хэрэгт 5149 регистрийн дугаартай банк ХК-ийг хохирогчоор тогтоосугай” гэх мөрдөгч, комиссарын 2025 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн “ хохирогчоор тогтоох тухай” мөрдөгчийн тогтоолыг иргэний хохирогчийн хууль ёсны төлөөлөгч танилцуулж, гарын үсгээ зурсан / дугаар хавтаст хэргийн *******5 дугаар тал/
9.“” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг/ шаардлагатай бол 2 дахь хэсгийг тусгах/ удирдлага болгон “... Эрүүгийн *******14003170*******9 дугаартай хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр ... тогтоосугай“” гэх мөрдөгч, комиссарын 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хууль ёсны төлөөлөгч танилцуулж, гарын үсгээ зурсан болон мэдүүлэг авсан тэмдэглэл / дугаар хавтаст хэргийн *******-*******8 дугаар тал/
10.Хохирогч Ч 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлэг авсан мөрдөгч, комиссарын тэмдэглэл / дугаар хавтаст хэргийн *******9-230 дугаар тал/ авагдсан болно.
Эрх бүхий албан тушаалтнуудын гаргасан дээрх эрхийн актуудыг харьцуулан үзэхэд:
Монгол Улсын Иргэний хуулийн дүгээр зүйлийн .2, .-т тус тус зааснаар хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг салбар нь хуулийн этгээдийн эрхгүй буюу банк ХК нь хуулийн этгээдийн эрхтэй, банк Баянхонгор салбар нь хуулийн этгээдийн эрхгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу мөрдөгч, прокурор нь хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох нь хуульд нийцэж, хохирогч байгууллагын мөнгөн хөрөнгө болоод эрх, ашиг сонирхол нь хууль ёсны дагуу хамгаалагдана.
Гэтэл хуулийн этгээдийн эрхтэй, ашгийн төлөө байгууллага болох банк ХК нь хохирогч, иргэний нэхэмжлэгч байгууллага болохынхоо хувьд ХК-ийн гүйцэтгэх захирал нь байгууллагаа шууд төлөөлөх эрхтэй эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй байхад энэ эрхийг нь эдлүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.2-т заасныг зөрчсөн үндэслэл болно.
Мөрдөгч 20******* оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүгдэгч нарт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, Прокурор нь 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд энэ хугацаанд Баянхонгор аймаг дахь эрүүгийн Цагдаагийн тасгийн мөрдөгч нь хохирогч байгууллага, түүний хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоогоогүй, мөрдөгч 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор 5149 регистрийн дугаартай банкийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон боловч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхгүй тогтоол болон эрх үүрэг танилцуулж мэдүүлэг авч хууль зөрчжээ.
Мөн мөрдөгч, комиссар нь 2025 оны 3 дугаар сарын 14-ны өдөр, 5149 регистрийн дугаартай банк ХК-ийг хохирогчоор тогтоосон боловч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхгүй тогтоол болон эрх үүрэг танилцуулан мэдүүлэг авч хууль зөрчжээ.
Мөн Цагдаагийн газрын мөрдөгч нь 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдөр, хууль ёсны төлөөлөгчөөр Ч.Чойжилсүрэнг тогтоож, мэдүүлэг авсан боловч 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрчээр оролцуулж мэдүүлэг авсан / яллах дүгнэлтэд бичигдсэн/ бол мөрдөгч, комиссар нь 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Ч.Чойжилсүрэнг хохирогчоор оролцуулж мэдүүлэг авсан зэрэг ажиллагаа нь хэргийн оролцогч, бусад оролцогчоо зөв тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах үүргээ зөв хэрэгжүүлээгүйтэй холбоотой юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хангах хүрээнд мөрдөгч, прокурор нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, үйлдлийн арга, гэмт халдлагад өртсөн харилцаа, эрх ашиг сонирхол, халдлагын зүйл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг бүрэн шалгаж, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлснээр шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн үйл баримтыг бодит байдлаар сэргээн тогтоож, хэргийг зөв зүйлчлэн, хууль ёсны ба үндэслэл бүхий шүүхийн шийдвэр гарах нөхцөл бүрдэнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Прокурорт буцааж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Прокурорт буцаасан тул шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Б.Бурмаагийн “...түүнд оногдуулсан нэг жилийн хорих ялыг тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх,
Хохирогч *******гийн “ ...бид Монгол банкны зээлийн мэдээллийн санд зээлийн муу ангилалд хамрагдсаныг залруулж, одоо банканд барилттай байгаа дансны захиран зарцуулах эрхийг нээлгэж өгнө үү...” гэх агуулгаар тус тус бичсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй болно.
Харин Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т зааснаар гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байсан банк ХК нь эхний ээлжид хариуцан арилгах үүргийг хүлээх болохыг дурдах нь зүйтэй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. 5 дүгээр зүйлийн 1.1-1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/19 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах, мөн хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч *******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.