| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/03690/И |
| Дугаар | 307/ШШ2026/00005 |
| Огноо | 2025-12-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 307/ШШ2026/00005
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******** тоот хаягт оршин байх Х******* ******* ХХХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** тоот хаягт оршин суух, Б******* овогт М*******ын Р******* /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 7,530,687.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч М******* овогтой Р******* нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ДА-СТГ/2024-125602 тоот Санхүүгийн түрээсийн /*******/ гэрээ байгуулан 4,699,900 төгрөгийн зээлийг нэг сарын 2.78 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон.
Гэвч зээлдэгч М******* овогтой Р******* нь ДА-СТГ/2024-125602 тоот Санхүүгийн түрээсийн /*******/ гэрээ байгуулж зээл авснаас хойш 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт төлөгдөөгүй 635 хоногийн хугацаа хэтрүүлсэн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.
Иймд хариуцагч М******* овогтой Р******* нь Санхүүгийн түрээсийн /*******/ гэрээ-ний 6.1, мөн тус гэрээний 6.7, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-т заасныг тус тус үндэслэн 7,530,687.11 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч М.Р******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие М******* овогтой Р******* нь Х******* ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулах нь үнэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* ******* ХХК нь хариуцагч М.Р*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,530,687.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Р******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 7,530,687.11 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.
Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, М.Р*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч М.Р******* нь нэхэмжлэгч Х******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 7,530,687.11 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, М.Р*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,441 төгрөгөөс 67,720.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 67,720.5 төгрөгийг, хариуцагч М.Р*******гаас 67,720.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ