| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/03804/И |
| Дугаар | 307/ШШ2026/00085 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 307/ШШ2026/00085
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2025/03804/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******** байрлах, ТБФ ББСБ ХХК /утас *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас *******/-д холбогдох,
7,098,764.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ТБФ ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
7,098,764.33 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Э.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Э.Б миний бие нь ТБФ ББСБ-с авсан 7,098,764.33 төгрөгийн зээлийг 2026 оны 01 сараас 06 сарын хугацаанд 2026 оны 1, 2 сард 500,000, 3 сард 800,000, 4 сард 600,000, 5 сард 600,000, 6 сард 4,098,764.33 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
... хариуцагчийн хариу тайлбарыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ТБФ ББСБ ХХК нь хариуцагч Э.Бд холбогдуулан 7,098,764.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч Э.Б нь нэхэмжилж байгаа 7,098,764.33 төгрөгийг төлөхдөө 2026 оны 01 сар, 02 сард тус тус 500,000 төгрөг, 2026 оны 03 сард 800,000 төгрөг, 2026 оны 04 сард 600,000 төгрөг, 2026 оны 05 сард 600,000 төгрөг, 20206 оны 06 сард үлдэх 4,098,764.33 төгрөгийг тус тус төлж барагдуулах тухай тайлбар ирүүлсэнтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцаж, хариуцагчийн тайлбарыг зөвшөөрсөн байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ТБФ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Бд холбогдох 7,098,764.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Б нь нэхэмжилж байгаа 7,098,764.33 төгрөгийг төлөхдөө 2026 оны 01 сар, 02 сард тус тус 500,000 төгрөг, 2026 оны 03 сард 800,000 төгрөг, 2026 оны 04 сард 600,000 төгрөг, 2026 оны 05 сард 600,000 төгрөг, 20206 оны 06 сард үлдэх 4,098,764.33 төгрөгийг тус тус төлж барагдуулах тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн" зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,530 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 64,265 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 64,265 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ТБФ ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА