| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/03502/И |
| Дугаар | 307/ШШ2026/00086 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 307/ШШ2026/00086
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2025/03502/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ********байранд байрлах, ГБ ХК /утас *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, ******* тоотод түр оршин суух, ******* овогт ******* ******* /утас *******/-т холбогдох,
15,769,084.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ГБ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... 15,769,084.98 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
... Талууд тохиролцож 15,769,084.98 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов. Үүнд:
2.1.1: Хариуцагч нь хуульд заасны дагуу хариуцах улсын тэмдэгтийн хураамжийг 2026 оны 01 сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгчийн ******* тоот дансанд төлнө.
2.1.2: мөн 2026 оны 09 сарын 25-ны дотор нэхэмжлэлийн нийт дүн болох 15,769,084.98 төгрөгийг нэхэмжлэгчийн ******* тоот дансанд төлнө. 2026 оны 1 сарын 25-нд 1,752,120.55 төгрөг, 2026 оны 2 сарын 25-нд 1,752,120.55 төгрөг, 2026 оны 3 сарын 25-нд 1,752,120.55 төгрөг, 2026 оны 4 сарын 25-нд 1,752,120.55 төгрөг, 2026 оны 5 сарын 25-нд 1,752,120.55 төгрөг, 2026 оны 6 сарын 25-нд 1,752,120.55 төгрөг, 2026 оны 7 сарын 25-нд 1,752,120.55 төгрөг, 2026 оны 8 сарын 25-нд 1,752,120.55 төгрөг, 2026 оны 9 сарын 25-нд 1,752,120.55 төгрөг ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ГБ ХК нь хариуцагч О.Д холбогдуулан 15,769,084.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Хариуцагч О.Д нар нь нэхэмжилж байгаа 15,769,084.98 төгрөгийг ******* тоот дансанд 2026 оны 1 сарын 25-нд 1,752,120.55 төгрөг, 2026 оны 2 сарын 25-нд 1,752,120.55 төгрөг, 2026 оны 3 сарын 25-нд 1,752,120.55 төгрөг, 2026 оны 4 сарын 25-нд 1,752,120.55 төгрөг, 2026 оны 5 сарын 25-нд 1,752,120.55 төгрөг, 2026 оны 6 сарын 25-нд 1,752,120.55 төгрөг, 2026 оны 7 сарын 25-нд 1,752,120.55 төгрөг, 2026 оны 8 сарын 25-нд 1,752,120.55 төгрөг, 2026 оны 9 сарын 25-нд 1,752,120.55 төгрөгөөр тус тус 9 сарын хугацаанд хуваан төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н эвлэрсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасантай нийцэж байна.
3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ГБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Д холбогдох 15,769,084.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.Д нь нэхэмжилж байгаа 15,769,084.98 төгрөгийг ******* тоот дансанд 2026 оны 1 сарын 25-нд 1,752,120.55 төгрөг, 2026 оны 2 сарын 25-нд 1,752,120.55 төгрөг, 2026 оны 3 сарын 25-нд 1,752,120.55 төгрөг, 2026 оны 4 сарын 25-нд 1,752,120.55 төгрөг, 2026 оны 5 сарын 25-нд 1,752,120.55 төгрөг, 2026 оны 6 сарын 25-нд 1,752,120.55 төгрөг, 2026 оны 7 сарын 25-нд 1,752,120.55 төгрөг, 2026 оны 8 сарын 25-нд 1,752,120.55 төгрөг, 2026 оны 9 сарын 25-нд 1,752,120.55 төгрөгөөр тус тус 9 сарын хугацаанд хуваан төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н эвлэрсэн" зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,795 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 118,397.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 118,397.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА