Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 307/ШШ2026/00158

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/03323/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух Х******* овогт З******* Н******* (РД:*******, утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух Б******* овогт А******* Э******* (РД:*******, утас: *******)-д холбогдох,

“Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч З.Н*******,

Хариуцагч А.Э*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөншүр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч З.Н******* нь хариуцагч А.Э*******од холбогдуулан “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 “...2022 онд А.Э*******той танилцаж, гэр бүлийн харилцаатай байсан. Бидний дундаас 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүү Э.Э******* төрсөн. Бид 2025 оноос хоорондоо таарч тохирохгүй байсны улмаас тусдаа амьдрах болсон бөгөөд одоо ямар ч холбоогүй болсон. Иймээс хүү Э.Э*******т эцгээс хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү” гэжээ.

2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хүү Э.Э*******ийн төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүл мэндийн бичиг, Шарын гол сумын Дархан багийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн оршин суугаа газрын болон ам бүлийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. (хх 2-7 хуудас)

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч З.Номин-Эрдэнийн хариуцагч А.Э*******од холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч З.Н******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг “...2022 онд А.Э*******той танилцаж, гэр бүлийн харилцаатай байсан. Бидний дундаас 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүү Э.Э******* төрсөн. Бид 2025 оноос эхлэн хоорондоо таарч тохирохгүй байсны улмаас тусдаа амьдрах болсон бөгөөд одоо ямар ч холбоогүй байдаг. Иймээс хүү Э.Э*******т эцэг А.Э*******оос хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үүгэж тодорхойлсон.

3.Хариуцагч А.Э******* нь шүүх хуралдаанд “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн асрамжид маргахгүй. Тэтгэлэг төлнө” гэж тайлбарласан.

4.Зохигчид 2022 онд танилцаж, хамтран амьдарч, тэдний дундаас 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүү Э.Э******* төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

5.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Хүүхдийн эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлсэн бол гэрлэлтийн гэрчилгээг, гэрлэлтээ бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу захиргааны буюу шүүхийн журмаар эцэг, эхийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тогтоогдоно” гэж заасан бөгөөд хүү Э.Э*******ийн төрсний бүртгэлийн лавлагаанд эцэг А.Э*******, эх З.Н******* гэж бүртгэгдсэн байх тул хүүхдийн эцэг, эх захиргааны журмаар тогтоогдсон гэж үзнэ.

6.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн зүйлийн 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т “Эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

7.Хариуцагч А.Э******* нь насанд хүрээгүй хүү Э.Э*******ийг эх З.Номин-Эрдэнийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байх тул эцэг А.Э*******оос хуульд заасан хэмжээгээр хүүхдэд тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

8.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 61,318 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Э.Э*******ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг А.Э******* (РД:*******)-оос тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч З.Номин-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Э*******оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 61,318 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.НОМИН