| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/03415/И |
| Дугаар | 307/ШШ2026/00093 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 307/ШШ2026/00093
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2025/03415/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******** тоотод байрлах, АК ББСБ ХХК /утас *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас ********/-т холбогдох,
8,448,978.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч АК ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... 8,448,978.44 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.Ц нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Б.Ц нь тус компанийн нэхэмжилж буй 8,448,978.44 төгрөгийг 2026 оны 01 сараас 7 сар хүртэл сар бүр 1 саяар, 8 сард 1,448,978.44 төгрөг төлж барагдуулна гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч хариуцагчийн хариу тайлбартаа танилцаад шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
... хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага болох 8,448,978.44 төгрөгийг 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2026 оны 07 сар хүртэл сар бүр 1,000,000 төгрөг, үлдэгдэл 1,448,978.44 төгрөгийг 8 сард хуваан төлж барагдуулах хүсэлтэй байгаа тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч АК ББСБ ХХК нь хариуцагч Б.Цт холбогдуулан 8,448,978.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Хариуцагч Б.Ц нь АК ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 8,448,978.44 төгрөгийг 2026 оны 01 сараас 2026 оны 7 сар хүртэл сар бүр 1,000,000 төгрөг, 1,448,978.44 төгрөгийг 2026 оны 08 сард төлөх тухай ирүүлсэнтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч танилцаж, хариуцагчийн хариу тайлбарыг зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасантай нийцэж байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаас зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар АК ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Цт холбогдох 8,448,978.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Ц нь нэхэмжилж байгаа 8,448,978.44 төгрөгийг 2026 оны 01 сараас 2026 оны 7 сарын хооронд сар бүр 1,000,000 төгрөг, үлдэгдэл 1,448,978.44 төгрөгийг 2026 оны 08 сард тус тус хуваан төлөх тухай ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,134 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 75,067 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 75,067 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч АК ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА