Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 307/ШШ2026/00008

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* тоот хаягт оршин байх А******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоот хаягт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** тоот хаягт оршин суух, Б******* овогт Г*******ийн М******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5,821,347.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Г*******ийн М******* нь зээлийн гэрээний үүргийг 222 хоног хэтрүүлсэн байх тул шүүхийн журмаар 7110264261 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 798,091.67 төгрөг, 7110602742 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 3,785,760.23 төгрөг, 7109966080 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 314,291 төгрөг, 7110694242 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 908,204.54 төгрөг, нотариатын төлбөрт 15,000 төгрөг, нийт 5,821,347.44 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаг гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагч Г.М******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Г******* овогтой М******* миний бие А******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 5,821,347 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.М*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,821,347.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.М******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 5,821,347.44 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

 

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Г.М*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Г.М******* нь нэхэмжлэгч А******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 5,821,347.44 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Г.М*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,092 төгрөгөөс 54,046 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 54,046 төгрөгийг, хариуцагч Г.М*******гаас 54,046 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ