| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/03514/И |
| Дугаар | 307/ШШ2026/00016 |
| Огноо | 2025-12-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 307/ШШ2026/00016
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******** оршин байх, Х ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******* тоот хаягт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** тоот оршин суух, А******* овогт Ц*******ийн Э******* /РД:*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 7,407,202.05 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Х нь харилцагч Ц******* овогтой Э*******тай 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 1450087497 дугаартай Зээлийн гэрээ-г цахимаар байгуулан 18,951,297.90 төгрөгийг, жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.
Банк нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зээлдэгч Ц.Э*******ын Х дахь ******* тоот дансанд 18,951,297.90 төгрөгийг шилжүүлэн 1450087497 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.
Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 12,083,073.42, хүүний төлбөрт 3,483,525.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 41,112.72 төгрөг, нийт 15,607,711.61 төгрөгийг төлсөн.
Хны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчийн банкинд бүртгэлтэй утсаар холбогдож мэдэгдэж байсан боловч зээлдэгч нь 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 129 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд:
Банкны санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 11 дүгээр сарын 14-ний байдлаар 7,407,202.05 төгрөгийг хариуцагч Ц.Э*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ц.Э******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Ц.Э******* нь Х ХК-ийн гаргасан 7,407,202.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна, дараах графикийн дагуу:
2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 1,234,533 төгрөг,
2026 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 1,234,533 төгрөг,
2026 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 1,234,533 төгрөг,
2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 1,234,533 төгрөг,
2026 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 1,234,533 төгрөг,
2026 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 1,234,537.05 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрч байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Хны зүгээс Ц.Э*******ын хариу тайлбартай танилцлаа. Тайлбарын дагуу гаргасан графикийн дагуу төлөхийг зөвшөөрч, харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Ц.Э*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,407,202.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө*******, хариуцагч Ц.Э******* нар харилцан тохиролцож, хариуцагч Ц.Э******* нь үлдэх 7,407,202.05 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 1,234,533 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 1,234,533 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 1,234,533 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 1,234,533 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 1,234,533 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 1,234,537.05 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Ц.Э*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Х ХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Э*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,407,202.05 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө*******, хариуцагч Ц.Э******* нар харилцан тохиролцож, хариуцагч Ц.Э******* нь үлдэх 7,407,202.05 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 1,234,533 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 1,234,533 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 1,234,533 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 1,234,533 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 1,234,533 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 1,234,537.05 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Ц.Э*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,465 төгрөгөөс 66,732.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 66,732.5 төгрөгийг, хариуцагч Ц.Э*******аас 66,732.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ