Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2025/ДШМ/104

 

     2025           01            21                                        2025/ДШМ/104

 

 Б.Э холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Манилцэцэг,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Л.Батжаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/1403 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э-гийн өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Э холбогдох эрүүгийн 2406021241262 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Э, 1984 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймаг Дэлгэрхаан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ....  аймгийн ....  ... , ..... тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч ...., Зуунмод ......... баг, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............../;

Шүүгдэгч Б.Э нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 04 дүгээр сарын 06-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо 59 дүгээр байрны хойд талд байрлах хашааны гадна насанд хүрээгүй хохирогч Г.Э арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүгийн прокурорын газраас: Б.Э үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/1403 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Эгийн өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эгийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл нийт 34 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ,

                     ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                     ШҮҮГЧ                                                             Б.БАТЗОРИГ

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.ЗОРИГ