Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2017/00405

 

 

 

 

 

 

 

 

 

 

Аминлхам ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн и шүүх хуралдааныг Г.Даваадорж , А.Отгонцэцэг, А.Мөнхзул

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/01309 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Аминлхам ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч "Ирмүүн мальтимедиа ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 301 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Онон,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Аминлхам" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:

Иргэн С.Баярцогт, А.Дэлгэржаргал нар худ ургын холбоотой байсан нь үнэн. А.Дэлгэржаргал бусдад төлөх өртэй тул мөнгө зээлүүлэх хүсэлт тавьсан. 2014 оны 6 сард Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс 2014 оны 1 дүгээр сард арматур төмөр, цемент очиж аваад Мөнхийн үсэг ХХК, Эко констракшн ХХК-д хүлээлгэн өгсөн байдаг. 2016 оны 6 сараас хойш мөнгөө нэхэж байна. Гурван үндэслэлээр мөнгө өгөхгүй гэдэг. 1-рт ахаас нь гэр бүлээ цуцалсан, 2-рт мөнгө байхгүй, З-рт засгийн газраас мөнгө орж ирэхгүй байна гэдэг. Талуудын тооцоо нийлсэн актаар 2014 оны 11 сарын байдлаар 331 604 447 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүний 206 940 000 төгрөг нь 165 552 тонн арматурын үнэ, 117 950 800 төгрөг нь 807.88 тонн цементийн үнэ, 1 336 277 төгрөг нь таталт тавилтын үнэ, 5 377 400 төгрөг нь тээврийн зардал бөгөөд 30 000 000 төгрөгийг нь төлсөн. 301 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь зарлагын баталгаа, тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогддог. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "Ирмүүн мальтимедиа ХХК-ийн тайлбарт:

Энэ хоёр этгээдүүдийн хооронд ямар харилцаа үүссэн, А.Дэлгэржаргал ямар яриа хэлцэл хийсэн гэдэг нь тодорхойгүй байна. Хэзээ энэ зуулчлалын гэрээ хийгдсэн эсэх, гэрээний эрх зүйн харилцаа үүссэн эсэх нь тодорхойгүй байна. Иргэн С.Баярцог цагдаагийн байгууллагад гаргасан гомдолдоо миний мөнгийг өгөхгүй байна гэж өргөдөл гаргасан байдаг. Энэ хөрөнгө "Аминлхам" ХХК-ийн хөрөнгө үү, С.Баярцогтын хөрөнгө үү аль нь болох нь тодорхойгүй. С.Баярцогт, А.Дэлгэржаргал нарын хооронд өглөг авлага болон ямар нэгэн харилцаа үүсээгүй. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66, 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6
дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч "Ирмүүн мальтим
едиа" ХХК-иас зээлийн гэрээний үүргийн биелэлт 301 604 477 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Аминлхам" ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 666 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсьн тэмдэгтийн хураамжид 1 666 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 181/Ш32016/04174 дугаар захирамжийг хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч "Ирмүүн мальтимедиа" ХХК-ийн давж заалдах гомдолд:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд маргааны үйл баримтад бүрэн дүүрэн дүгнэлт хийлгүй орхигдуулсан, нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй тул дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Шүүхийн зүгээс нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн хэмээн дурьдаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 281.1-д заасан гэрээ, хэлцэл талуудын хооронд хийгдээгүй. Хэрэв талуудын хооронд хэлцэл хийгдсэн байх тохиолдолд талууд хэлцлийн гол нөхцөл болох төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө, түүний хэмжээ, гэрээний хугацаа, үүргийг хэрхэн гүйцэтгэх талаар тохиролцсон байх ёстой бөгөөд энэхүү тохиролцоо нь нотлогдсон байх учиртай.

Гэтэл нэхэмжлэгч нь дээрх үйл баримтыг нотлоогүй бөгөөд Ирмүүн Мальтимедиа ХХК нь Аминлхам ХХК-тай ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй бөгөөд зээлийн гэрээний харилцаа талуудын хооронд үүсээгүй болох нь нотлогдсон.

Нөгөөтэйгүүр Ирмүүн Мальтимедиа ХХК нь Аминлхам ХХК-иас ямар нэгэн эд хөрөнгө, бараа материал хүлээн авч байгаагүй. Нэхэмжлэгчээс хариуцагч байгууллагад их хэмжээний бараа материал хүлээлгэн өгсөн тохиолдолд ядаж баримт үйлдэх, үгүй бол бараа, материалыг хүлээлцсэн этгээдүүд байх ёстой бөгөөд хэрэв ийм этгээд байдаг бол гэрчээр асуух зайлшгүй шаардлагатай.

Нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй бараа материалыг хариуцагч хүлээн аваагүй ба харин нэхэмжлэгч нь өөрийн биеээр гуравдагч этгээдүүдэд шилжүүлсэн байдаг.Энэ талаарх барммт хэргийн материалд хавсаргагдсан байдаг ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч өөрөө бараа материалыг гуравдагч этгээдэд шилжүүлж байсан, уг бараа материалыг Ирмүүн Малтимедиа ХХК хүлээн авч байгаагүй талаар маргаагүй бөгөөд хүлээн зөвшөөрсөн. нэхэмжлэлийн үнийн дүн бүхий бараа материал хүлээлгэн өгсөн талаар баримт байх ба нэхэмжлэгчийн зүгээс зээлийн харилцаа үүссэн эсэх талаар нотолж чаддаггүй.

Нэхэмжлэгч болон хариуцагч компанийн нягтлан бодогч нарын хооронд хийгдсэн гэх тооцооны үлдэгдлийн баталгаа нь нотлох баримтын шаардлага хангаагүй буюу гарын үсгийн тайлалгүй баримт байдаг ба нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсаргасан хариуцагчийн гэх санхүүгийн тооцооллын баримт нь мөн нотлох баримтын шаардлага хангаагүй баримт байдаг. Хэргийн материалд авагдсан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тохиолдолд шүүх дээрх баримтыг үнэлэхгүй бөгөөд ИХШХШТХ-д заасны дагуу нотлох баримтаас хасч, энэ тухай шүүхийн шийдвэрт дурьдах учиртай. Гэтэл анхан шатны шүүх хэргийн материалд авагдсан бүхий л баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэмээн дүгнэж, бүхий л баримтыг үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэхэд эх хувь болон нотариатаар гэрчлүүлсэн, тухайн үйл баримтад хамааралтай мэдээллийг агуулсан байх тул хууль ёсны, үнэн зөв баримт гэж дүгнэв" хэмээн дурьдсан. Өөрөөр хэлбэл шүүх ийнхүү дүгнэсэн нь, шүүхийн шийдвэрт нотлох баримтаас хасах тухай дурьдаагүй байгаа нь хэргийн материалд авагдсан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлсэн болохыг нотолж байна.

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан хэмжээний эд хөрөнгөтэй байсан эсэх нь тогтоогдоогүй бөгөөд шүүхийн зүгээс энэхүү үйл баримтад дүгнэлт огт хийгээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд дурьдаад буй хариуцагчаас гаргуулах хөрөнгийг хэрхэн бүрдүүлсэн талаар нэг ч гэрээ, хэлцэл, баримт байдаггүй.

Мөн бараа, материалыг нэхэмжлэгчээс хүлээн авсан гуравдагч этгээдүүдийг энэхүү хэрэгт гэрчээр асуулгаж, нэхэмжлэгчээс бараа материалыг хэрхэн хүлээн авсан талаар мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай. Нэхэмжлэгчээс гуравдагч этгээдэд шилжүүлсэн гэх бараа, материалын төлбөрийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх нь зүйтэй хэмээн шүүх дээрх байдлаар шийдвэрлэж байгаа тохиолдолд гуравдагч этгээдүүд нь цаашид хариуцагчаас үндэслэлгүйгээр төлбөр нэхэмжлэх нөхцөл байдлыг шүүхийн уг шийдвэр бий болгоод байна. Учир нь Ирмүүн Мальтимедиа ХХК нь нэхэмжлэгчээс бараа материал хүлээн авсан гэх компаниудтай олон жилийн өмнөөс харилцаж ирсэн бөгөөд талуудын хооронд тооцоо байдаг.

3. Шүүхэд Аминлхам XXК-ийн зүгээс Ирмүүн Мальтимедиа ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байдаг ба уг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Гэтэл Аминлхам ХХК-ийн зүгээс дээрх байдлаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахдаа Дархан Уул аймгийн Цагдаагийн хэлтэст иргэн С.Баярцогт нь "Ирмүүн Мальтимедиа ХХК-ийг төлөөлж, захирал А.Дэлгэржаргал нь С.Баярцогт надаас их хэмжээний мөнгө зээлж авчихаад өгөхгүй байна. Шалгаж өгнө үү" хэмээх гомдлыг гаргасан. Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу гомдлыг хүлээн авч шалгасан бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй гэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан шийдвэрлэсэн. Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолоор иргэн С.Баярцогт нь Ирмүүн Мальтимедиа ХХК-иас дээрх маргаантай холбоотой асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй хэмээн дурьдсан бөгөөд прокурорын уг тогтоол хэргийн материапд нэхэмжлэгчийн хүсэлтээр хавсаргагдсан.

Өөрөөр хэлбэл Цагдаагийн байгууллагад иргэн С.Баярцогт нь миний эд хөрөнгийг залилан мэхэллээ гэсэн утга бүхий гомдол гаргаж, уг гомдлыг нь прокурор иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй хэмээн хохирогчоор С.Баярцогтыг тогтоосон атал иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Аминлхам ХХК хэмээн хуулийн этгээд нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдааны явцад иргэн С.Баярцогт нь Аминлхам ХХК-ийн эрх бүхий этгээд биш болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрдөг ба нотлох баримтаар хамааралгүй этгээдүүд болох нь тогтоогдсон.

Нөгөөтэйгүүр шүүх хуралдааны явцад иргэн С.Баярцогт нэхэмжлэл гаргах эрхтэй, Аминлхам ХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох талаар мэтгэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь "нэхэмжлэгч С.Баярцогт буюу Аминлхам ХХК" хэмээн нэхэмжлэгчийг өөрийг хүртэл тодорхойлсон бөгөөд энэхүү тайлбар шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдэн үлдсэн байх учиртай. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Аминлхам ХХК бус иргэн С.Баярцогт нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг хүлээн зөвшөөрсөн явдал юм.

Хариуцагчийн зүгээс дээрх үйл баримтад холбогдуулан маргаж, ИХШХШтХ-ийн 65.1.5-д заасныг үндэслэж, 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн билээ. Гэвч шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргав хэмээн цухас дурьдсан атлаа хариуцагчийн маргаж, мэтгэлцэж буй уг үйл баримтад огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Өөрөөр хэлбэл ИХШХШтХ-ийн 65 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдож байгаа, эсхүл тогтоогдохгүй байгаа эсэх үйл баримтад ямар ч дүгнэлт хийгээгүй. Нэгэнт дээрх үйл баримтад ямар нэгэн дүгнэлт хийгээгүй тул ИХШХШТХ-ийн 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох эсэх асуудалд ч мөн дүгнэлт хийлгүй орхидуулжээ. Хариуцагчийн зүгээс Аминлхам ХХК бус иргэн С.Баярцогт нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхэд маргасан хэвээр байна.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, маргаж буй үйл баримтыг дүгнэлгүй орхигдуулсан, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр нь ИХШХШТХ-ийн 116.2-т заасан зарчимд нийцээгүй. Иймд ИХШХШтХ-ийн 166.4-т заасны дагууу давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 181/ШШ2016/01309 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ИХШХШТХ-ийн 117.1-д заасны дагуу Ирмүүн Мальтимедиа ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын хувьд зохих өөрчлөлтийг оруулах шаардлагатай.

 

Нэхэмжлэгч Аминлхам ХХК нь хариуцагч Ирмүүн Мальтимедиа ХХК-д холбогдуулан 301 604 447 төгрөг гаргуулахаар нэхэмж хариуцагч эс зөвшөөрч, зээл хүсэх тухай хүсэлтийг уламжилж байгаагүй бөгөөд талуудын хооронд бараа
материал хүлээн авах тухай аливаа гэрээ хэлцэл хийгдээгүй гэж маргасан байна.

 

Хэргийн 5-6 дугаар талд авагдсан зарлагын болон тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтуудаар 2014 оны 11 дүгээр сарын 01ий өдөр нэхэмжлэгч Аминлам ХХК нь хариуцагч Ирмүүн Мальтимедиа ХХК-д 206 940 000 төгрөгийн үнэ бүхий 165.552 тонн арматур төмөр, 117 950 800 төгрөгийн үнэ бүхий 807.88 тонн цемент хүлээлгэн өгч, таталт тавилтын зардалд 1 336 277 төгрөг, тээврийн зардалд 5 377 400 төгрөг төлсөн, Ирмүүн Мальтимедиа ХХК-ийн тооцооны үлдэгдэл 331 604 477 төгрөг болох нь тогтоогдсон, шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь нотлох баримт үнэлэх хуульд заасан журамтай нийцжээ.

 

Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэстэй ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцохоор байх тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэгчид зээл хүсэх тухай хүсэлт уламжилж байгаагүй, бидний хооронд бараа материал хүлээн авах тухай аливаа гэрээ хэлцэл хийгдээгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмын дагуу баримтаар нотлоогүй болно.

 

Иймээс нэхэмжлэгч Аминлам ХХК Иргэний хуулийн зүйлийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар 282.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн этгээд болох Ирмүүн Мальтимедиа ХХК-иас гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолоор иргэн С.Баярцогт нь Ирмүүн Мальтимедиа ХХК-иас дээрх маргаантай холбоотой асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй хэмээн дурьдсан нь байгууллага хоорондын өр төлбөрийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахад саад болохгүй.

 

Хариуцагч нь давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч болон хариуцагч компанийн нягтлан бодогч нарын хооронд хийгдсэн гэх тооцооны үлдэгдлийн баталгаа нь нотлох баримтын шаардлага хангаагүй буюу гарын үсгийн тайлалгүй баримт байдаг ба нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсаргасан хариуцагчийн гэх санхүүгийн тооцооллын баримт нь мөн нотлох баримтын шаардлага хангаагүй гэжээ. Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад 2 байгууллагын тэмдэг дарагдаж, байгууллагын нягтлан бодогч нар гарын үсэг зурсан байх тул энэхүү баримтыг хуурамч буюу нотлох баримтын шаардлага хангаагүй баримт гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл тооцооны үлдэгдлийн баталгааг хоёр компанийн эрх бүхий этгээд үйлдсэн, тухайн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан, хариуцагч тал тооцооны үлдэгдлийн баталгааг баримтаар няцааж чадаагүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

Харин нэхэмжлэгч анз шаардаагүй, талууд анзын тохиролцоо хийгээгүй байхад анхан шатны шүүх энэ талаар зохицуулсан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримталсан, мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад төгрөгийг гэж давхардуулан бичсэн байгаа зэргийг тус тус хасах байдлаар шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/01309 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 гэснийг хасч,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаас төгрөгийг гэж давхардуулан бичснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Ирмүүн Мальтимедиа ХХКйн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 747 710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

, د Г.ДАВААДОРЖ

 

د А.ОТГОНЦЭЦЭГ