| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/03693/И |
| Дугаар | 307/ШШ2026/00033 |
| Огноо | 2025-12-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 307/ШШ2026/00033
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* тоот хаягт оршин байх Х******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоот хаягт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоот оршин суух, С******* овогт О*******ын Э******* /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 578,243.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч О.Э******* нь 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ДА-СТГ/2023-111201 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 638,000 төгрөгийн зээлийг нэг сарын 2.98%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон.
Гэвч зээлдэгч О.Э******* нь Барьцаат зээлийн гэрээ-гээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 562 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн.
Энэ талаар мэдэгдэж байсан боловч 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна.
Иймд хариуцагч О.Э*******гаас Барьцаат зээлийн гэрээ-ний 7.2, 7.2.4, мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 578,243.58 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч О.Э******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие О.Э******* нь Х******* ******* ХХК-иас *******ээр зээл авсан нь үнэн тул уг *******ийг төлөх нь үнэн болно, төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* ******* ХХК нь хариуцагч О.Э*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 578,243.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Э******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 578,243.58 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.
Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, О.Э*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч О.Э******* нь нэхэмжлэгч Х******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 578,243.58 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, О.Э*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,997 төгрөгөөс 8,998.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 8,998.5 төгрөгийг, хариуцагч О.Э*******гаас 8,998.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ