| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/03544/И |
| Дугаар | 307/ШШ2026/00036 |
| Огноо | 2025-12-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 307/ШШ2026/00036
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоот хаягт оршин байх, Х******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоот оршин суух, Б******* овогт Ж*******гийн Д******* /РД:*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 2,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай компани тавилга зээлээр худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг ба 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Ж.Д******* гэх хүн манай дэлгүүрээс 2,750,000 төгрөгийн үнэ бүхий буйданг урьдчилгаа 550,000 төгрөгийг төлж үлдэгдэл 2,200,000 төгрөгийг 7 сарын хугацаанд сар бүрийн 20-ны өдрийн дотор 314,290 төгрөгөөр төлж дуусгахаар харилцан тохиролцож Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч ямар ч төлбөр барагдуулаагүй тул Ж.Д*******аас тавилгын үнэ болох 2,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Х******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Д*******д холбогдох иргэний хэрэгт зохигчид харилцан тохиролцож, дараах байдлаар эвлэрч байна.
Хариуцагч нь 2,200,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч дараах графикийн дагуу:
2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 550,000 төгрөг,
2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 550,000 төгрөг,
2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 550,000 төгрөг,
2026 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 550,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрч байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* ******* ХХК нь хариуцагч Ж.Д*******д холбогдуулан гэрээний үүрэгт 2,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х******* ******* ХХК-ийн төлөөлөгч Б.А*******, хариуцагч Ж.Д******* нар харилцан тохиролцож, хариуцагч Ж.Д******* нь 2,200,000 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 550,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 550,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 550,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 550,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Ж.Д*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх *******лэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Х******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Д*******д холбогдох гэрээний үүрэгт 2,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х******* ******* ХХК-ийн төлөөлөгч Б.А*******, хариуцагч Ж.Д******* нар харилцан тохиролцож, хариуцагч Ж.Д******* нь 2,200,000 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 550,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 550,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 550,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 550,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Ж.Д*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,150 төгрөгөөс 25,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 25,075 төгрөгийг, хариуцагч Ж.Д*******аас 25,075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ