Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 307/ШШ2026/00114

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/03462/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** байрлах,ГБ ХК /утас*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас *******/-д холбогдох,

 

19,464,122.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. НэхэмжлэгчГБ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагчаас 19,464,122.58 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

ГБ Дархан Зээлийн төв салбарын нэхэмжлэлтэй Б.М холбогдох зээлийн гэрээний дагуу 19,464,122.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд бид дараах нөхцөлөөр эвлэрч байгаа болно.

Хариуцагч зээлийн гэрээний дагуу 19,464,122.58 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно.

1.  Дээрх 19,464,122.58 төгрөгийг төлөхдөө: 2026 оны 02 сарын 20-ны өдөр 2,162,680.29 төгрөгийг, 2026 оны 03 сарын 20-ны өдөр 2,162,680.29 төгрөгийг, 2026 оны 04 сарын 20-ны өдөр 2,162,680.29 төгрөгийг, 2026 оны 05 сарын 20-ны өдөр 2,162,680.29 төгрөгийг, 2026 оны 06 сарын 20-ны өдөр 2,162,680.29 төгрөгийг, 2026 оны 07 сарын 20-ны өдөр 2,162,680.29 төгрөгийг, 2026 оны 08 сарын 20-ны өдөр 2,162,680.29 төгрөгийг, 2026 оны 09 сарын 20-ны өдөр 2,162,680.29 төгрөгийг, 2026 оны 10 сарын 20-ны өдөр 2,162,680.29 төгрөгийг тус тус төлөхдөө ГБ 4315106488 тоот данс руу овог нэр, регистрээ бичээд хийж байхаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. НэхэмжлэгчГБ ХК нь хариуцагч Б.М холбогдуулан 19,464,122.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Хариуцагч Б.М нь нэхэмжилж байгаа 19,464,122.58 төгрөгийг 2026 оны 02 сарын 20-ны өдөр 2,162,680.29 төгрөгийг, 2026 оны 03 сарын 20-ны өдөр 2,162,680.29 төгрөгийг, 2026 оны 04 сарын 20-ны өдөр 2,162,680.29 төгрөгийг, 2026 оны 05 сарын 20-ны өдөр 2,162,680.29 төгрөгийг, 2026 оны 06 сарын 20-ны өдөр 2,162,680.29 төгрөгийг, 2026 оны 07 сарын 20-ны өдөр 2,162,680.29 төгрөгийг, 2026 оны 08 сарын 20-ны өдөр 2,162,680.29 төгрөгийг, 2026 оны 09 сарын 20-ны өдөр 2,162,680.29 төгрөгийг, 2026 оны 10 сарын 20-ны өдөр 2,162,680.29 төгрөгийг тус тус 9 сарын хугацаанд хуваан төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н харилцан тохиролцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасантай нийцэж байна.

 

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаарГБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М холбогдох 19,464,122.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.М нь нэхэмжилж байгаа 19,464,122.58 төгрөгийг 2026 оны 02 сарын 20-ны өдөр 2,162,680.29 төгрөгийг, 2026 оны 03 сарын 20-ны өдөр 2,162,680.29 төгрөгийг, 2026 оны 04 сарын 20-ны өдөр 2,162,680.29 төгрөгийг, 2026 оны 05 сарын 20-ны өдөр 2,162,680.29 төгрөгийг, 2026 оны 06 сарын 20-ны өдөр 2,162,680.29 төгрөгийг, 2026 оны 07 сарын 20-ны өдөр 2,162,680.29 төгрөгийг, 2026 оны 08 сарын 20-ны өдөр 2,162,680.29 төгрөгийг, 2026 оны 09 сарын 20-ны өдөр 2,162,680.29 төгрөгийг, 2026 оны 10 сарын 20-ны өдөр 2,162,680.29 төгрөгийг тус тус 9 сарын хугацаанд хуваан төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н эвлэрсэн" зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,271 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 127,635.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 127,635.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА