| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/03041/И |
| Дугаар | 307/ШШ2026/00117 |
| Огноо | 2026-01-06 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 307/ШШ2026/00117
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ********тоотод оршин суух, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******тоотод оршин суух, Тодгом овогт Дамдиндоржийн Дуламрагчаад холбогдох,
Хүүхдийн асрамж өөрчлүүлж, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.Г
Хариуцагч Д.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Зохигчид шүүх хуралдааны явцад гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Миний бие Д.Д Б.Гаас гэр бүл цуцлуулсан. Хүү Г.М аав Б.Г асрамжид үлдээх хүсэлтийг хүндэтгэн үзэж Б.Г асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Г.Ч хүүд хүүхдийн тэтгэлэг авахаас татгалзаж хэн хэнээсээ тэтгэлэг авахгүй ухамсраараа харж хандаж байна гэв
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасан.
Зохигч талууд нь шүүх хуралдааны явцад хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Б.Г нь хүү Г.М, хариуцагч Д.Д нь хүү Г.Чийг тус тус өөрсдийн асрамжид авч, Д.Д шүүхийн шийдвэрээр тогтоосон хүү Г.Чийн тэтгэлгийг Б.Ггаас гаргуулан авахаас татгалзаж, талуудын хэн аль нь цаашид хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхээр тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулсан байна.
3. Дээрх зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасны дагуу талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Б.Г нэхэмжлэлтэй, Д.Дд холбогдох хүүхдийн асрамж өөрчлүүлж, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.Г нь хүү Г.М, хариуцагч Д.Д нь хүү Г.Чийг тус тусын асрамжид авч, хэн аль нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхээс татгалзаж эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА