Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2017/00329

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Жаргалсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн и шүүх хуралдааныг Ерөнхий Ж.Оюунтунгалаг , Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2016/01104 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Н.Жаргалсайханы нэхэмжлэлтэй

Хариуцагч Үлэг гүрвэлийн төв музейд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгах тухай хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Жаргалсайханы нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:

Миний бие 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Үлэг гүрвэлийн төв музейн захирлын 14/47 дугаартай тушаалаар музейн харуул, хамгаалалт, зохион байгуулалтын албаны даргаар, 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн захирлын 15/35 дугаартай тушаалаар үйлчилгээ, харуул хамгаалалтын зохион байгуулагчаар тус тус томилогдон ажиллаж байгаад 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/39 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хандаж эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхээр шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэлийн тайлбарт:

Хариуцагч нь тушаалдаа хөдөлмөрийн дотоод журмын 3.8.3, хөдөлмөрийн гэрээний 6.1.3-т заасныг зөрчсөн, түр гэрээ байгуулсан, зүй бус авирласан гэж буруутгадаг. Н.Жаргалсайхан нь гүйцэтгэх ажилтан ба түүнийг "Инишлпойнт" ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсныг удирдлага нь мэдэхгүй гэдэг ойлгомжгүй юм ярьж байна. 2 байгууллагын удирдлагууд тохиролцсоны үндсэн дээр Н.Жаргалсайхан түрээсийн төлбөрийг дамжуулан өгсөн байж болох юм. Байгууллага нь бүртгэл, дансандаа авах эсэх нь удирдлагын асуудал. Төрийн өмчийн байрыг бусдад ашиглуулах, ашиглах эрх Н.Жаргалсайханд байхгүй. Н.Жаргалсайханыг буруутгасан үйлдлүүдийг тогтоогоогүй. Захирлын зөвлөлөөр тогтоосон гэдэг, тэгвэл тушаалд энэ талаар огт дурдаагүй. Гэрчүүд Н.Жаргалсайханд мөнгө өгч байсан гэдэг нь нотогдохгүй байна. Н.Жаргалсайханыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан зөрчлийг гаргасан гэж үзсэн юм бол Хөдөлмөрийн гэрээний 6.1.3-ын яг аль зөрчил гаргасныг нотлоогүй. Иймд тус байгууллагын захирлын Б/39 тоот тушаал үндэслэлгүй тул түүнийг харуул хамгаалалтын зохион байгуулагчийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг нь шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулж, шимтгэлийг нөхөн бичиж баталгаажуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Үлэг гүрвэлийн төв музейн шүүхэд гаргасан тайлбарт:

Н.Жаргалсайхан нь Үлэг гүрвэлийн төв музейд 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчилгээ, зохион байгуулалт, хамгаалалтын албаны даргаар, 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс үйлчилгээ, харуул хамгаалалтын зохион байгуулагчаар томилогдон ажиллаж байгаад хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан учир түүнийг захирлын 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/39 дугаар тушаалаар ажлаас нь халсан. Н.Жаргалсайханыг ажлаас халах дараах үндэслэлүүд байсан. Үүнд "Инишлпойнт" ХХК-ийн захирал С.Солонго нь 2016 оны 5 дугаар сарын 20-нд тус музейн баруун жигүүрт байрлах байр, талбайг кафе, рестораны зориулалтаар түрээслэх хүсэлтийг манай музейд ирүүлсэн ба бид өмнөх хугацааны байрны түрээсийн төлбөр болон цахилгаан, цэвэр, бохир ус зэрэг ашиглалтын төлбөр тооцоог албан ёсоор нийлж, үлдэгдэл өр төлбөрийг барагдуулах тухай шаардлагыг албан бичгээр хүргүүлсэн. Гэтэл уг компани нь музейн захирал асан Ч.Дариймаатай түрээсийн гэрээг байгуулалгүйгээр амаар харилцан тохиролцож 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 7 сарын хугацаанд байр талбай түрээслэн, энэ бүх хугацаанд түрээсийн төлбөрт тооцуулан их хэмжээний мөнгийг бэлнээр төлж байсан тухайгаа бидэнд мэдэгдсэн. Мөн Н.Жаргалсайхан нь "Инишлпойнт" ХХК-иас cap бүр 300 000 төгрөгийг бэлнээр авдаг байсан нь тогтоогдсон. Дээрх үйлдэл нь "Инишлпойнт" ХХК-иас ирүүлсэн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 134 тоот албан бичиг, холбогдох санхүүгийн баримтуудаар нотлогддог. Мөн дээрх төлбөрүүд тус музейн дансанд ороогүй болох нь музейн 2015 оны санхүүгийн тайлангаар нотлогдсон. Иймд Н.Жаргалсайхан нь 2015 оны 8 дугаар сараас эхлэн 12 дугаар сарын 20-ныг хүртэл хугацаанд хөдөлмөрийн гэрээний 6.1.3-т заасан ноцтой зөрчлийг гаргасан буюу "Эрх бүхий удирдах албан тушаалтны албан ёсны зөвшөөрөлгүйгээр байгууллагын эдийн засаг, нэр хүнд, үйл ажиллагаанд хохирол учруулахаар гэрээ, хэлцэл байгуулсан нь шунахайн болон хувийн сэдэлттэй" байсан нь тогтоогдсон. Н.Жаргалсайхан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28.2-т "Засгийн газраас тусгайлан журамласнаас бусад үл хөдлөх эд хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг төрийн өмчит хуулийн этгээд эдэлнэ" гэснийг зөрчин удирдлагын шийдвэргүйгээр дур мэдэн бие даан хувийн компанитай аман гэрээ байгуулсан, 28.3-т "Төрийн өмчийн түрээсийн төлбөрийг улсын төсөвт оруулна. Уг төлбөр тухайн эд хөрөнгийг худалдан авах үнийн төлбөрт үл хамаарна" гэж заасныг зөрчиж түрээсийн төлбөрийг байгууллагын дансанд тушаалгүйгээр бэлнээр авч хувьдаа завшсан. Н.Жаргалсайхан нь захирал Н.Жавзмаагаас "Инишлпойнт" ХХК-иас ирүүлсэн гомдлын талаар лавлахад маш их уурлан хараан зүхэж, хэл амаар доромжилж байсан. Иймд дээрх Н.Жаргалсайханы гаргасан зөрчлүүдийг Музейн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж; гишүүдийн 100 хувийн саналаар ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Н.Жаргалсайхан нь түрээсийн мөнгөнөөс гадна "Инишлпойнт" ХХК-иас cap бүр 300 000 төгрөг авч завшдаг байсан нь гэрч н.Батсолонго, н.Солонго нарын мэдүүлгээр, "Инишлпойнт" ХХК-ийн албан бичгүүд, Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээр хангалттай нотлогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Н.Жаргалсайханы нийгмийн даатгалын дэвтэрт түүнд олгосон цалинг бичиж бүртгэн баталгаажуулсан байгаа гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Жаргалсайханыг урьд эрхэлж байсан Үлэг гүрвэлийн төв музейн үйлчилгээ, харуул хамгаалалтын зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 4 445 014 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, Н.Жаргалсайханы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилг хийж баталгаажуулахыг хариуцагч Үлэг гүрвэлийн төв музейд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 86 070 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.Жавзмаагийн давж заалдах гомдолд:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2-т заасныг зөрчсөн. Шүүх хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана. Гэтэл үндэслэх хэсэгт "115.2.2 шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр ханган шийдвэрлэх нь зүйтэй гээд тогтоох хэсэгт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1-ыг хэрэглэснээр нэхэмжлэлийн шаардлагын аль хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын ямар хэсгийг хангахгүй талаар дурдаагүй бөгөөд үндэслэх болон тогтоох хэсэгт зөрүүтэй байдлаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-ийг зөрчсөн, нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "cap бүр 300 000 төгрөгийг түрээслэгчээс авч байгууллагыг хохироосон гэж буруутгаж байх боловч Н.Жаргалсайхан байгууллагын удирдлагын шийдвэргүйгээр дур мэдэн, бие даан Инишлпойнт" ХХК-тай түрээсийн гэрээг хэдийд, хэрхэн яаж байгуулсан, тус компаниас түрээсийн төлбөрт хэдэн төгрөг хувьдаа авч ашигласан нь тодорхойгүй буюу дээрх сахилгын зөрчил гаргасан гэх үйл баримт нь баримтаар нотлогдохгүй байна" гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэргийн жинхэнэ нөхцөл байдлаас өөрөөр шийдвэрлэсэн байна. Учир нь Н.Жаргалсайханыг түрээслэгч Инишлпойнт" ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй бөгөөд харин түрээслэгчтэй түрээсийн гэрээнээс гадна амаар хэлцэл байгуулж, байгууллагын нэр хүнд, үйл ажиллагаанд хохирол учруулсан гэж үзсэн. Түүнчлэн Н.Жаргалсайханыг бусдаас мөнгө авч хувьдаа ашиглаж байсныг гэрч С.Солонго, С.Батсолонго нар нотолсоор байтал гэрчүүдийн мэдүүлгийг үнэлж үзэлгүй, нотлогдоогүй гэж үзсэн нь тус компанийн ирүүлсэн албан бичгийг нотлох баримтаар тухайн хэрэгт өгсөөр байтал шүүх хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлгээ хийгээгүй нь нэг талыг барьсан шийдвэр болсон.

Нотлох баримт буюу гэрчийн мэдүүлгийг буруу тайлбарлаж дүгнэсэн. Тухайлбал гэрч С.Солонго "... түрээсийн мөнгийг бэлнээр захирал Ч.Дариймаа, нягтлан бодогч нарт өгсөн, Н.Жаргалсайханд өгөөгүй, харин Н.Жаргалсайханд түрээсийн мөнгөнөөс тусдаа мөнгө өгч байсан, дандаа бэлнээр авдаг, баримт үйлддэггүй байсан, 3 удаа өгсөн гэж мэдүүлсэн байхад Н.Жаргалсайхан түрээсийн төлбөрийг авч байгаагүй болох нь нотлогдсон, хэзээ хүлээлгэн өгсөн баримт байхгүй гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43, 44-р зүйлийг бүхэлд нь зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж байгаа учир 182/ШШ2016/01104 тоот шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааны маргааныг хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Н.Жаргалсайхан нь хариуцагч Үлэг гүрвэлийн төв музейд холбогдуулж урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Хариуцагч Үлэг гүрвэлийн төв музей нь нэхэмжлэгч Н.Жаргалсайхантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөр дуусгавар болгон цуцалж, Үлэг гүрвэлийн төв музейн үйлчилгээ, харуул хамгаалалтын зохион байгуулагчийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, ажлаас чөлөөлөх тухай Б/39 тоот тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 3.8.3, хөдөлмөрийн гэрээний 6.1.3-д заасныг тус тус үндэслэсэн байна.

 

Тэрээр нэхэмжлэгч Н.Жаргалсайханг 2015 оны 8 дугаар сараас эхлэн 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд "Инишлпойнт" ХХК-иас байгууллагын удирдлагын шийдвэргүй, түрээсийн төлбөрийг байгууллагын дансанд тушаалгүйгээр cap бүр 300 000 төгрөг бэлнээр авч хувьдаа завшсан, хөдөлмөрийн гэрээний 6.1.3-т заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж тайлбарсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй ба энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ шүүхэд баримтаар нотлох ёстой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмын дагуу тайлбар, татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй болохыг шүүх 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 10 сарын 12-ны өдрийн хооронд хариуцагчид тайлбарлан өгсөн байх боловч энэ үүргээ биелүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгчийн гаргасан гэх дээрх зөрчлийн талаар гэрчүүд маргааны бодит байдлыг бүрэн дүүрэн, хөдөлбөргүй мэдүүлээгүй байна. Тухайлбал Гэрч "Инишлпойнт" ХХК-д нягтлан бодогч ажилтай С.Батсолонгын миний хувьд Н.Жаргалсайханд 10, 12 дугаар сард нийт 350 000 төгрөг өгсөн, С.Солонго захирлыг аваачиж өг гэсний дагуу уг мөнгийг өгч байсан гэх мэдүүлэг, гэрч "Инишлпойнт" ХХК-ийн Чингис Лоунж рестораны захирал С.Солонгын түрээсийн мөнгийг 1 000 000 төгрөг болгосон гээд баярласандаа 300 000 төгрөг өгдөг байсан, Н.Жаргалсайханд 2015 оны 8-12 сар хүртэл 300 000 төгрөгийг сар бүр өгч байсан, хамгийн сүүлд 2015 оны 12 сарын 10-20-ны хооронд би өөрөө 100 000 төгрөг өгсөн .., мөнгө өгөхөөр цэвэр бохир усны крант нээдэг байсан, гэж мэдүүлэг бөгөөд нэхэмжлэгч нь дээрх мэдүүлэгийг үгүйсгэж, "Инишлпойнт" ХХК ашиглалтын зардлаа төлдөггүй учраас төвөөс дулаан, цахилгаан хаадаг байсан, цахилгаан, дулаан нээлгэхийн тулд мөнгө авч холбогдох газарт тушаадаг байсан гэж тайлбарласан боловч нэхэмжлэгчийн энэ тайлбарыг хариуцагч тал баримтаар үгүйсгээгүй, гэрчүүдийн мэдүүлэг нь өөр бусад баримтаар давхар нотлогдоогүй тул эргэлзээгүй үнэн зөв баримт гэж дүгнэх боломжгүй байна.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан "дундаж цалин хөлс тодорхойлох журам"-д заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалин хөлсний дундажаар тооцож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 445 014 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн шүүх нотлох баримт буюу гэрчийн мэдүүлгийг буруу тайлбарлаж дүгнэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

167 167.1.1 :

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2016/01104 дүгээр , төлөөлөгчийн .

 

2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

 

ЕРӨНХИЙ د Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

د Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

А.МӨНХЗУЛ