Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 307/ШШ2026/00070

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоот хаягт оршин суух, Ш******* овогт О*******ын Д******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоот хаягт оршин суух, Б******* овогт Г*******ы Б******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 13,304,912 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.Д******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г*******ы Б*******оос зээлүүлсэн 9,860,000 төгрөг, түүний 1 жил 2 сарын хүү 3,444,922 төгрөг, нийт 13,304,922 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Г.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Г******* овогтой Б******* миний бие О.Д*******гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна, 13,304,922 төгрөгийг 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

 

3. Нэхэмжлэгч О.Д******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Нэхэмжлэгч О.Д******* миний бие хариуцагч Г.Б*******ын тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Д******* нь хариуцагч Г.Б*******од холбогдуулан 13,304,912 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.Д*******, хариуцагч Г.Б******* нар харилцан тохиролцож, хариуцагч Г.Б******* нь 13,304,912 төгрөгийг 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн дотор О.Д*******д төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Г.Б*******од холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. О.Д*******гийн нэхэмжлэлтэй, Г.Б*******од холбогдох 13,304,912 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.Д*******, хариуцагч Г.Б******* нар харилцан тохиролцож, хариуцагч Г.Б******* нь 13,304,912 төгрөгийг 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн дотор О.Д*******д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Г.Б*******од холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,475 төгрөгөөс 112,237.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 112,237.5 төгрөгийг, хариуцагч Г.Б*******оос 112,237.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.Д*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ