| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/03532/И |
| Дугаар | 307/ШШ2026/00129 |
| Огноо | 2026-01-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 307/ШШ2026/00129
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2025/03532/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* давхарт байрлах, М Б ХК /утас *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас *******/-д холбогдох,
5,804,958.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М Б ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... 5,804,958.85 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
... хариуцагчА.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 4 сарын хугацаанд 2026 оны 01 сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 25-ны дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 04 сарын 25-ны дотор 2,304,958.85 төгрөгийг тус тус төлөлт хийж, зээлээ бүрэн хаахаар тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээг байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М Б ХК нь хариуцагч А.Б холбогдуулан 5,804,958.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасан бөгөөд зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцож, хариуцагчА.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 5,804,958.85 төгрөгийг 4 сарын хугацаанд 2026 оны 01 сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 25-ны дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 04 сарын 25-ны дотор 2,304,958.85 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаар дээрх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар М Б ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Б холбогдох 5,804,958.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчА.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 5,804,958.85 төгрөгийг 4 сарын хугацаанд буюу 2026 оны 01 сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 25-ны дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 04 сарын 25-ны дотор 2,304,958.85 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн" зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,829 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 53,914.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 53,914.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М Б ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА