Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 307/ШШ2026/00097

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* оршин байрлах Г******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоот оршин суух, Ш******* овогт Б*******ы Б******* /РД:*******, утас: *******, *******/,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, ******* хаягт оршин суух, С овогт Сын Э /РД:, утас: / нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 13,010,977.82 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Б*******, С.Э нар нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Г******* *******тай ЗГ4305190876 тоот зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/-г байгуулж 17,940,000 төгрөгийн зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, сард 2 удаа (сар бүрийн 05, 20-нд) буцаан төлөхөөр тохирсон.

Гэтэл зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралтаарх зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч шаардлагыг эс биелүүлж, зээлийн төлбөрөө төлөхгүй, хугацаа хэтрүүлэн *******ийг хохироож байна.

Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Б.Б*******, С.Э нараас зээлийн өр, хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 13,010,977.82 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.Б*******, С.Э нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Б.Б*******, С.Э нар нь Г******* ******* ХК-ийн гаргасан 13,010,977.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дараах графикийн дагуу:

2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,168,496 төгрөг,

2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,168,496 төгрөг,

2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 2,168,496 төгрөг,

2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 2,168,496 төгрөг,

2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 2,168,496 төгрөг,

2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 2,168,496.87 төгрөгөөр тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Г******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Б*******, С.Э нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нарын тайлбартай танилцлаа.

Хариуцагч нарын тайлбарт зааснаар нэхэмжлэлийн шаардлага 13,010,977.82 төгрөгийг 6 сарын хугацаанд тэнцүү төлөлтөөр буюу 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр хуваан төлөх тайлбарыг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г******* ******* ХК нь хариуцагч Б.Б*******, С.Э нарт холбогдуулан гэрээний үүрэгт 13,010,977.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г******* ******* ХК-ийн төлөөлөгч Ө.Б, хариуцагч Б.Б*******, С.Э нар харилцан тохиролцож, хариуцагч Б.Б*******, С.Э нар нь 13,010,977.82 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,168,496 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,168,496 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 2,168,496 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 2,168,496 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 2,168,496 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 2,168,497.82 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Б.Б*******, С.Э нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Г******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Б*******, С.Э нарт холбогдох гэрээний үүрэгт 13,010,977.82 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г******* ******* ХК-ийн төлөөлөгч Ө.Б, хариуцагч Б.Б*******, С.Э нар харилцан тохиролцож, хариуцагч Б.Б*******, С.Э нар нь 13,010,977.82 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,168,496 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,168,496 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 2,168,496 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 2,168,496 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 2,168,496 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 2,168,497.82 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Б.Б*******, С.Э нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,005 төгрөгөөс 111,502.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 111,502.5 төгрөгийг, хариуцагч Б.Б*******, С.Э нараас 111,502.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г******* ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ