| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 307/2025/03629/И |
| Дугаар | 307/ШШ2026/00241 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 307/ШШ2026/00241
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2025/03629/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* байрлах ******* (утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух О******* овогт А******* С******* (утас: *******),
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух О******* овогт Б******* А******* (утас: *******) нарт холбогдох,
“6,340,140.12 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
“...А.С*******, Б.А******* нар нь 2022.05.20-ны өдөр зээлийн болон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулан 15,000,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай автомашин худалдан авах зорилгоор авсан. Тэд сувдан цагаан өнгөтэй Тоёота приус 30 маркийн авто машиныг барьцаалуулсан боловч Б.А******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан. Зээлээ хаах эсхүл өөр автомашинаар зээлийн барьцаагаа хангах талаар шаардсан боловч төлж барагдуулаагүй. Иймд А.С*******, Б.А******* нараас зээлийн гэрээний үүрэгт 6,340,140.12 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч А.С*******, Б.А******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...А.С*******, Б.А******* нар нь 6,340,140.12 төгрөгийг 6 сарын дотор төлж барагдуулна. 1 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 03 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 04 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 05 дугаар сарын 25-ны дөр 1,000,000 төгрөг, 06 дугаар сарын 25-ны өдөр 1,340,140.12 төгрөгөөр төлж барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч А.С*******, Б.А******* нарт холбогдуулан “6,340,140.12 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
2.Хариуцагч А.С*******, Б.А******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх бөгөөд мөнгөн төлбөрийг 6 сарын дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй хугацаа тохирч, талууд эвлэрч байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасан.
4.Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 116,393 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.С*******, Б.А******* нараас 58,196 төгрөг, төрийн сангийн орлогоос 58,196 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.С*******, Б.А******* нарт холбогдох “6,340,140.12 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 116,393 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.С*******, Б.А******* нараас 58,196 төгрөг, төрийн сангийн орлогоос 58,196 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НОМИН