Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 307/ШШ2026/00098

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* оршин байрлах М ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт оршин суух, Б******* овогт П*******ын Г******* /РД:*******, утас: *******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 19,553,890.25 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч П*******ын Г******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ******* тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж, 18,110,000 төгрөгийн зээлийг сарын 1.85%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан.

Зээлдэгчтэй байгуулсан ******* тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 153 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Зээлдэгчтэй байгуулсан ******* тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2027 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачлагаар цуцлах үндэслэлтэй байна.

Иймд дээрх Цахим зээлийн гэрээ-г цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ******* тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 17,560,299 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,943,230.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 26,360.7 төгрөг, нотариатын төлбөрт 24,000 төгрөг, нийт 19,553,890.25 төгрөгийг зээлдэгч П*******ын Г*******оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч П.Г******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие П.Г******* нь М ХК-ийн гаргасан 19,553,890.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Дээрх төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 18 сарын хугацаанд буюу 2027 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, сар бүрийн 15-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2027 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1,553,890.25 төгрөгөөр тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

М ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П******* овогтой Г******* /РД:*******/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт төлбөр барагдуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.

Хариуцагч П.Г*******ын нэхэмжлэлийн шаардлага болох 19,553,890.25 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 18 сарын хугацаанд сар бүрийн 15-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2027 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1,553,890.25 төгрөг төлөх тухай хариу тайлбарыг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч П.Г*******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,553,890.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М ХК-ийн төлөөлөгч Б.Н*******, хариуцагч П.Г******* нар харилцан тохиролцож, хариуцагч П.Г******* нь 19,553,890.25 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 18 сарын хугацаанд буюу 2027 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, сар бүрийн 15-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2027 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1,553,890.25 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, П.Г*******од холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. М ХК-ийн нэхэмжлэлтэй, П.Г*******од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,553,890.25 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М ХК-ийн төлөөлөгч Б.Н*******, хариуцагч П.Г******* нар харилцан тохиролцож, хариуцагч П.Г******* нь 19,553,890.25 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 18 сарын хугацаанд буюу 2027 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, сар бүрийн 15-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2027 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1,553,890.25 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, П.Г*******од холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,719 төгрөгөөс 127,859.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 127,859.5 төгрөгийг, хариуцагч П.Г*******оос 127,859.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ