| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 230100036**** |
| Дугаар | 2025/ДШМ/130 |
| Огноо | 2025-01-23 |
| Зүйл хэсэг | 18.6.1., 20.17.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2025/ДШМ/130
2025 01 23 2025/ДШМ/130
А.Д, Б.Ж, Г.Б, Б.У,
Ш.П, О.Г, Э.М, Б.Т нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Өнөрбаяр,
яллагдагч А.Д өмгөөлөгч Ц.Дэлгэрням,
яллагдагч Ш.П өмгөөлөгч Г.Буянбадрал,
яллагдагч Э.М, түүний өмгөөлөгч Б.Борхүү,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/*** дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Өнөрбаярын бичсэн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 123 дугаар эсэргүүцлийг үндэслэн А.Д, Б.Ж, Г., Б.У, Ш.П, О.Г, Э.М, Б.Т нарт холбогдох эрүүгийн 230100036**** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. А.Д, 2001 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бул 4, эцэг, эх, дүүгийн хамт .... аймгийн ..... сумын ....... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ........ дүүргийн ...-р хороо “.......-р байрны ..... тоотод оршин суух,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, /РД: ............/;
2.Г.Б, 1999 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ..... аймгийн ............. баг, ....... гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............../;
3. О.Г, 2004 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ..... аймгийн ........... сумын ... дүгээр багийн ...... гэх газар оршин суух бүртгэлтэй боловч ....... дүүргийн .. дугаар хороо, .. дугаар сургуулийн хойд талын ... давхар тоосгоор барьсан нийтийн байрны ... давхрын ... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................./;
4. Б.У, 1999 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ........ аймгийн ....... сумын ... баг ....... гэх газар оршин суух бүртгэлтэй боловч .... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............/;
5. Б.Ж, 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хүнс технологийн коллежид оюутан, ам бүл 3, ....... аймгийн .......... сумын ...-р баг, ....., мал ....... тоот оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо, .......1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................/;
6. Б.Т, 2004 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ..... аймгийн ...... сумын 2-р баг, ..... гэх газар оршин суух бүртгэлтэй боловч .... дүүргийн ... дугаар хороо, ...... хотхоны .. дугаар байрны .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......../;
7. Ш.П, 2000 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ........... дүүргийн .. дугаар хороо, ... дугаар хорооллын ... дугаар байрны .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................/;
8. Э.М, 1998 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ....... дүүргийн .... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ...../;
1. Яллагдагч А.Д нь Б.У, Б.Ж, О.Г, Г.Б нартай бүлэглэн, хамтран оролцогчийн зохион байгуулагчийн үүрэгтэйгээр 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд .... дүүргийн ... дүгээр хороо, .. дүгээр хорооллын ... дүгээр байрны ... тоотод, “Рокегггг-2” аппликейшнийн “** ****” нэртэй клуб,
үргэлжилсэн үйлдлээр яллагдагч А.Д нь Б.У, Б.Ж, О.Г, Г.Бат-Эрдэнэ, Б.Тэнгис, Ш.П, Э.М нартай бүлэглэн, хамтран оролцогчийн зохион байгуулагчийн үүрэгтэйгээр 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд ... дүүргийн .. дугаар хороо, ... байрны .. тоотод, ... дүүргийн ... дугаар хороо, Чингүүнжавын гудамжны ... дугаар байрны ... дугаар орцны ... давхарт .... тоотод тус тус “Рокегггг-2”” аппликейшнийн “** ***” нэртэй клуб нээж буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хөзөр буюу Техас Холдем Покер (Texas Holdem poker) гэх мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулсан,
мөн яллагдагч А.Д нь дээрх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо 17 иргэдийн 23 төгрөгийн, 2 иргэний 14 ам.долларын, 1 иргэний юанийн данс, банкны карт, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэргийг мөнгө төлөн авч, нийт 29,150,968,236.59 төгрөг, 156,026.68 ам.долларыг төвлөрүүлэн, 28,609,783,088.16 төгрөг, 146,978.30 ам.долларыг тоглоом тоглогчдод шилжүүлж, 17 иргэний 20 дансаар 1,510,113,000.00 төгрөгийг захиран зарцуулах аргаа нуун далдалж бэлнээр зарлага хэлбэрээр авч, гэмт хэрэг үйлдэж олсон 571,920,791.92 төгрөгийг бэлнээр, 230,803,500.00 төгрөгийг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авч хувирган өөрчилж нийт 802,724,291.92 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигчийг нуун далдалж, ...... УБЦ улсын дугаартай шаргал өнгийн Lexus RX570 маркийн тээврийн хэрэгслийг 230,000,000 төгрөгөөр өөрийн хамаарал бүхий этгээд болох иргэн Т.А нэр дээр худалдан авч хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилж мөнгө угаасан.
2. Яллагдагч Г.Б нь А.Д, Б.У, Б.Ж, О.Г нартай бүлэглэн, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд ..... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хорооллын ... дүгээр байрны .... тоотод, “Рокеrrrr-2” аппликейшнийн “** ****” нэртэй клуб,
үргэлжилсэн үйлдлээр яллагдагч Г.Б нь А.Д, Б.У, Б.Ж, О.Г, Б.Т, Ш.П, Э.М нартай бүлэглэн, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ЗЗА байрны 41 тоотод, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Чингүүнжавын гудамжны 83 дугаар байрны 2 дугаар орцны 2 давхарт 1-43-6 тоотод тус тус “Рокеrrrr-2” аппликейшнийн “** ****” нэртэй клуб нээж буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хөзөр буюу Техас Холдем Покер (Texas Holdem poker) гэх мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулсан.
3. Яллагдагч О.Г нь А.Д, Б.У, Б.Ж, Г.Б нартай бүлэглэн, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд ..... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хорооллын .... дүгээр байрны .... тоотод, “Рокеrrrr-2” аппликейшнийн “** ****” нэртэй клуб,
үргэлжилсэн үйлдлээр яллагдагч О.Г нь А.Д, Б.У, Б.Ж, Г.Б, Б.Т, Ш.П, Э.М нартай бүлэглэн хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд ... дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод, .... дүүргийн ... дугаар хороо, ..... дугаар байрны 2 дугаар орцны 2 давхарт ... тоотод тус тус “Рокеrrrr-2" аппликейшнийн “****” нэртэй клуб нээж буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хөзөр буюу Техас Холдем Покер (Texas Holdem poker) гэх мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулсан.
4. Яллагдагч Б.У нь А.Д, О.Г, Б.Ж, Г.Б нартай бүлэглэн, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд ..... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хорооллын .... дүгээр байрны .... тоотод “Рокеrrrr-2” аппликейшнийн “** ****” нэртэй клуб,
үргэлжилсэн үйлдлээр яллагдагч Б.У нь А.Д, О.Г, Б.Ж, Г., Б.Т, Ш.П, Э.М нартай бүлэглэн, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд ..... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хорооллын .... дүгээр байрны .... тоотод, ..... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хорооллын .... дүгээр байрны .... тоотод тус тус “Рокеrrrr-2” аппликейшнийн “******” нэртэй клуб нээж буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хөзөр буюу Техас Холдем Покер (Texas Holdem poker) гэх мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулсан.
5. Яллагдагч Б.Ж нь А.Д, О.Г, Б.У, Г.Б нартай бүлэглэн, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд ..... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хорооллын .... дүгээр байрны .... тоотод “Рокегrrr-2” аппликейшнийн “*****” нэртэй клуб, үргэлжилсэн үйлдлээр яллагдагч Б.Ж нь А.Д, Б.У, О.Г, Г.Б, Б.Т, Ш.П, Э.М нартай бүлэглэн, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд ..... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хорооллын .... дүгээр байрны .... тоотод, ..... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хорооллын .... дүгээр байрны .... тоотод тус тус “Рокегrrr-2” аппликейшнийн “****” нэртэй клуб нээж буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хөзөр буюу Техас Холдем Покер (Texas Holdem poker) гэх мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулсан.
6. Яллагдагч Б.Т нь А.Д, Б.У, Б.Ж, Г.Бат-Эрдэнэ, О.Г, Ш.П, Э.М нартай бүлэглэн, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд ..... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хорооллын .... дүгээр байрны .... тоотод, ..... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хорооллын .... дүгээр байрны .... тоотод “Рокеrrrr-2” аппликейшнийн “*****” нэртэй клуб нээж буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хөзөр буюу Техас Холдем Покер (Texas Holdem poker) гэх мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулсан.
7. Яллагдагч Б.Пүрэвсүрэн нь А.Д, Б.У, Б.Ж, Г.Б, О.Г, Б.Т, Э.М нартай бүлэглэн, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд ..... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хорооллын .... дүгээр байрны .... тоотод, “Рокеrrrr-2" аппликейшнийн *****” нэртэй клуб нээж буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хөзөр буюу Техас Холдем Покер (Texas Holdem poker) гэх мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулсан.
8. Яллагдагч Э.М нь А.Д, О.Г, Б.У, Г.Б, Б.Ж нарыг бүлэглэн, 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд ..... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хорооллын .... дүгээр байрны .... тоотод, ..... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хорооллын .... дүгээр байрны .... тоотод “Рокеrrrr-2” аппликейшнийн “Их ноёд” нэртэй клуб, үргэлжилсэн үйлдлээр яллагдагч А.Д, Б.У, О.Г, Г.Б, Б.Т, Ш.П, Б.Ж нарыг бүлэглэн, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд ..... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хорооллын .... дүгээр байрны .... тоотод, ..... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хорооллын .... дүгээр байрны .... тоотод тус тус “Рокегггг-2” аппликейшнийн “****” нэртэй клуб нээж буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хөзөр буюу Техас Холдем Покер (Texas Holdem poker) гэх мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулах гэмт хэрэг үйлдэхэд нь бүүст буюу хандалт өндөрсгөх, видео бичлэг бүтээж оролцогчдыг татах зэрэг гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж хамтран оролцогчийн хамжигчийн үүрэгтэйгээр оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: А.Д үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Г.Б, О.Г, Б.У, Б.Ж, Б.Тнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар;
Ш.П үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар;
Э.М үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ЯллагдагчА.Д, Б.Ж, Г.Б, Б.У, Ш.П, О.Г, Б.Т, Э.М нарын 8 хүнд холбогдох эрүүгийн хэргийг дараах үндэслэлээр прокурорт буцаажээ. Үүнд: яллах дүгнэлтэд яллагдагч Э.М нь Д, О.Г, Б.У, Г.Б, Б.Ж нартай бүлэглэн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд ..... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хорооллын .... дүгээр байрны .... тоотод, “Рокеrrrr-2” аппликейшнийн “****” нэртэй клуб зохион байгуулах гэмт хэрэг үйлдэхэд нь бүүст буюу хандалт өндөрсгөх, видео бичлэг бүтээж оролцогчдыг татах зэрэг гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж хамтран оролцогчийн хамжигчийн үүрэгтэйгээр оролцсон гэх үйлдлийг яллагдагч А.Дн үйлдэлд бичилгүй орхигдуулсан байна. Мөн яллах дүгнэлтэд яллагдагч А.Дн холбогдсон үргэлжилсэн үйлдлээр мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо 17 иргэдийн 23 төгрөгийн, 2 иргэний 14 ам.долларын, 1 иргэний юанийн данс, банкны карт, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэргийг мөнгө төлөн авч, нийт 29,150,968,236.59 төгрөг, 156,026.68 ам.долларыг төвлөрүүлэн, 28,609,783,088.16 төгрөг, 146,978.30 ам.долларыг тоглоом тоглогчдод шилжүүлж, 17 иргэний 20 дансаар 1,510,113,000.00 төгрөгийг захиран зарцуулах аргаа нуун далдалж бэлнээр зарлага хэлбэрээр авч, гэмт хэрэг үйлдэж олсон 571,920,791.92 төгрөгийг бэлнээр, 230,803,500.00 төгрөгийг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авч хувирган өөрчилж нийт 802,724,291.92 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигчийг нуун далдалж .... УБЦ улсын дугаартай шаргал өнгийн Lexus RX570 маркийн тээврийн хэрэгслийг 230,000,000 төгрөгөөр өөрийн хамаарал бүхий этгээд болох иргэн Т.Анхбаярын нэр дээр худалдан авч хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилж мөнгө угаасан гэж дүгнэсэн нь хэт ерөнхийлсөн байдлаар тоочиж, үнийн дүн хоорондын уялдаа холбоогүй ойлгомжгүй болжээ.А.Дн эцгийн нэр дээрх ..... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хорооллын .... дүгээр байрны .... тоот 4 өрөө 480,000,000 төгрөгөөр худалдаж авсан орон сууц, мөн тухайн байрны Г-1222 дугаарын 5 номерын дулаан зогсоолыг 40,000,000 төгрөгөөр худалдаж авсан,А.Дн эхийн нэр дээрх ..... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хорооллын .... дүгээр байрны .. тоот орон сууц зэргийг хэрхэн яаж, хууль ёсны эсхүл хууль бус ямар орлогоор тус тус худалдаж авсан орлогын эх үүсвэрийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж нягтлаагүй байна. Энэ байдал нь гэмт хэрэг үйлдэж хэдэн төгрөгийн ашиг орлого олсон, хэдэн төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан болохыг эргэлзээгүй тогтооход чухал ач холбогдолтой. Дээрх болон бусад ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудалд бүхэлдээ хамаарах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” бол хэргийг прокурорт буцаах хуулийн үндэслэл болно. Нөгөөтээгүүр яллагдагчА.Д, Б.Ж, Г.Б , Б.У, Ш.П, О.Г, Б.Т, Э.М нарын 8 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлж болох нөхцөл байдлын хүрээг зөв тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийснээр яллагдагч нэг бүрийн үйлдэл, оролцоо, хэргийн бодит байдал, үйл баримтыг тогтоож хангалттай шалгаж тодруулсны эцэст хэргийн зүйлчлэл тохирч буй эсэхэд прокурор эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай. Түүнчлэн яллагдагч А.Д, Б.Ж, Б.У, Ш.П, О.Г, Б.Т, Э.М нарын 8 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт үйлдсэн яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангаагүй байна. Яллах дүгнэлтэд яллагдагч нарын холбогдсон үйлдэлтэй холбоотой зарим үйлдлийн нотлох баримтуудыг бичилгүй орхигдуулсан төдийгүй яллагдагч нарын гэмт хэргийн хамтран оролцсон хэлбэрийг үйлдэл тус бүрд, хүн нэг бүрээр тодорхойлолгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гэмт хэрэгт хамтран оролцсон заалтуудыг хэт ерөнхийлөн журамласан нь хууль хэрэглээний хувьд ойлгомжгүй байх тул яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй гэж үзнэ. Яллах дүгнэлтэд яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг тусгахаар хуульчилжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн зохих зүйл хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинж нь арга, сэдэлт, санаа, зорилго хохирол шаардаж байгаа тохиолдолд эдгээрийг заавал дурдахаас гадна прокурорын яллах дүгнэлтийг хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагад нийцүүлэн туйлын тодорхой, дэлгэрэнгүй, ойлгомжтой үйлдэнэ. Яагаад гэвэл яллагдагч Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ гэдгийг нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт заавал тусгасан байх шаардлагатай. Хяналтын прокурорын яллах дүгнэлт нь яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн талаарх хамгийн товч, тодорхой, ойлгомжтой, хөдөлбөргүй нотлох баримт дурдсан “толь” мөн болохын хувьд яллагдагч нарын үйлдэл холбогдлыг цаг хугацааны дарааллаар эрэмбэлэн эмх цэгцтэйгээр бичвэл зохино. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар яллагдагч А.Д, Б.Ж, Г.Б, Б.У, Ш.П, О.Г, Б.Т, Э.М нарын 8 хүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч А.Д, Б.У, О.Г, Г.Б, Б.Т, Ш.П, Б.Ж нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарах болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Э.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлс тус бүрийг хэргийн хамт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, хэрэгт яллагдагч А.Д эзэмшлийн иргэн Т.А нэр дээр бүртгэлтэй ** ** УБЦ улсын дугаартай шаргал өнгийн (Lexus LX570) тээврийн хэрэгслийг битүүмжилж, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*****” төвийн хашаанд байрлах тээврийн хэрэгсэл түр саатуулах 2 дугаар байрны хариуцвал зохих албан тушаалд хариуцуулсан, Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, /170801/ Наадамчдын зам гудамжны **** дүгээр байрны **** тоот үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-****** дугаартай Баянгол дүүргийн ** дүгээр хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, ***** дугаар байрны *** тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан, яллагдагч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан иргэн Д.Г Хаан банкны 56229******* тоот данс, иргэн Ц.Э Хаан банкны 5622***** тоот данс, иргэн Д.Б Хаан банкны 5625***** тоот данснуудын мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг тус тус прокурорын тогтоолоор хязгаарласан болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Н.Өнөрбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичлээ. Үүнд: захирамжийн тодорхойлох хэсэгт: “Яллах дүгнэлтэд яллагдагч Э.М нь Д, О.Г, Б.У, Г.Б, Б.Ж нартай бүлэглэн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд ....... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хорооллын ** дүгээр байрн .... тоотод "Рокеrrrr-2" аппликейшнийн "** ****" нэртэй клуб зохион байгуулах гэмт хэрэг үйлдэхэд нь бүүст буюу хандалт өндөрсгөх, видео бичлэг бүтээж оролцогчдыг татах зэрэг гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж хамтран оролцогчийн хамжигчийн үүрэгтэйгээр оролцсон гэх үйлдлийг яллагдагч А.Д үйлдэлд бичилгүй орхигдуулсан байна. Мөн яллах дүгнэлтэд яллагдагч А.Д холбогдсон үргэлжилсэн үйлдлээр мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо 17 иргэдийн 23 төгрөгийн, 2 иргэний 14 ам.долларын, 1 иргэний юанийн данс, банкны карт, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэргийг мөнгө төлөн авч, нийт 29,150,968,236.59 төгрөг, 156,026.68 ам.долларыг төвлөрүүлэн, 28,609,783,088.16 төгрөг, 146.978.30 ам.долларыг тоглоом тоглогчдод шилжүүлж, 17 иргэний 20 дансаар 1,510,113,000.00 төгрөгийг захиран зарцуулах аргаа нуун далдалж бэлнээр зарлага хэлбэрээр авч, гэмт хэрэг үйлдэж олсон 571,920,791.92 төгрөгийг бэлнээр. 230,803,500.00 төгрөгийг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авч хувирган өөрчилж нийт 802,724,291.92 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигчийг нуун далдалж **** УБЦ улсын дугаартай шаргал өнгийн Lexus RX570 маркийн тээврийн хэрэгслийг 230,000,000 төгрөгөөр өөрийн хамаарал бүхий этгээд болох иргэн Т.А нэр дээр худалдан авч хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилж мөнгө угаасан гэж дүгнэсэн нь хэт ерөнхийлсөн байдлаар тоочиж, үнийн дүн хоорондын уялдаа холбоогүй ойлгомжгүй болжээ. А.Д эцгийн нэр дээрх .... дүүргийн ... дүгээр хорооны .... дүгээр байрны .... тоот 4 өрөө 480,000,000 төгрөгөөр худалдаж авсан орон сууц, мөн тухайн байрны Г-1222 дугаарын .. номерын дулаан зогсоолыг 40,000,000 төгрөгөөр худалдаж авсан,А.Д эхийн нэр дээрх Баянгол дүүргийн ... дүгээр хорооны ....-81 тоот орон сууц зэргийг хэрхэн яаж, хууль ёсны эсхүл хууль бус ямар орлогоор тус тус худалдаж авсан орлогын эх үүсвэрийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж нягтлаагүй байна. Энэ байдал нь гэмт хэрэг үйлдэж хэдэн төгрөгийн ашиг орлого олсон, хэдэн төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан болохыг эргэлзээгүй тогтооход чухал ач холбогдолтой...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн байна. Шүүхийн хэлэлцүүлэгч прокурор 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд мэргэжлийн байгууллага буюу хөндлөнгийн “Их наяд аудит” ХХК-ийн мэргэжлээрээ 23 жил ажилласан, татварын мэргэшсэн зөвлөх Х.Ариунзул, эдийн засагч мэргэжилтэй Э.Цэгмид нар нь шинжилгээ хийж, цахим мөрийтэй тоглоомтой холбоотой байж болзошгүй, хамаарал бүхий эрсдэлтэй орлого, зарлагын зөрүү буюу цахим мөрийтэй тоглоомтой холбоотой нийт 571,920,791.92 төгрөгийн ашиг олсон байж болзошгүй байна. ...хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан байж болзошгүй 230,803,500.00 төгрөгийн гүйлгээ байна гэсэн дүгнэлт гаргасан, дээрх гэмт хэргийн улмаас нийт 802,724,291.92 төгрөгийн орлого олсон, дээрх гэмт хэргийн улмаас олсон мөнгийг ашиглаж болон ..... УБЦ улсын дугаартай шаргал өнгийн Lexus RX570 маркийн тээврийн хэрэгслийг 230,000,000 төгрөгөөр өөрийн хамаарал бүхий этгээд болох иргэн Т.А нэр дээр худалдан авч өөрчилж мөнгө угаасан талаар дүгнэлт гаргасан боловч шүүхээс прокурорын дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ захирамжид тусгаагүй орхигдуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Мөн шүүхээс Улсын бүртгэлийн Ү-....... дугаартай, Хан-Уул дүүргийн ... дүгээр, ..../ Наадамчдын зам гудамжны ... дүгээр байрны .... тоот үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-..... дугаартай Баянгол дүүргийн .... дүгээр хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, .... дугаар байрны ... тоот үл хөдлөх эд хөрөнгийг хэрхэн авсан болохыг шалгах талаар дурдсан бөгөөд дээрх хэргийн хувьд 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхэлж 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр таслан зогсоогдож гэмт хэрэг төгссөн бөгөөд дээрх 2 үл хөдлөх хөрөнгийн тухайд гэмт хэрэг үйлдэгдэж эхэлсэн цаг хугацаанаас өмнө буюу 2021, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр "Э" ХХК-иас 480,000,000 төгрөгөөр худалдаж авсан талаар гэрч П.У өгсөн мэдүүлэг, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар тогтоогдсон байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчсөн бөгөөд дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулж Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзлээ. Дээрх үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль хэрэглээний хувьд алдаа гаргаж, мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээ, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчин дүгнэлт хийж хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж дүгнэлээ. Мөн дээрх гэмт хэргийг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хэрэг бүртгэлтийн 230100036 хэрэг нээж шалгасан бөгөөд прокуророос 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нэр бүхий этгээдүүдийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулж, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 356 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шилжүүлсэн бөгөөд шүүх 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүл хийж хэргийг прокурорт буцаасан бөгөөд шүүгчийн захирамжид заасан 8 төрлийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийснээс гадна гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг ямар нэгэн эргэлзээгүй тогтоох үүднээс мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж тодорхойлуулсан бөгөөд хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дүүрэн хангалттай хийж гүйцэтгэсэн боловч хэргийг ойлгомжгүй байдлаар мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон зүйлүүдийг дахин хийлгэх агуулга бүхий үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна гэж дүгнэлээ. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/1894 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Яллагдагч А.Д өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамж гарсныг хүлээн зөвшөөрөхгүй. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шинжээчийн дүгнэлтэд хохирлын хэмжээ өндөр гарсан. Хохирлын хэмжээ багасгаж, бодит хохирлыг тогтоолгох хүсэлтэй байгаа. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр тайлбар хийнэ.Тус хэргийг хурдан шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.
Яллагдагч Ш.П өмгөөлөгч Г.Буянбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид хэд хэдэн үндэслэлийг дурдсан. Шүүх хуралдаанд оролцож байгаа яллагдагч Э.М үйлдэл холбогдлыг дутуу бичсэн гэх агуулга тайлбар ярьдаг. Гэтэл яллах дүгнэлтийн 5 дугаар талд үргэлжилсэн үйлдлээр Э.М тодорхой тусгасан байдаг. Бичилтийн хувьд зөрүүтэй буруу, ойлгомжгүй байдлыг үүсгэсэн. Ш.П гэм буруугийн асуудал дээр маргадаггүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэр бүхий яллагдагч нарт бичгээр ялын санал гаргасан. Санал зорьсон асуудал тогтоогдохгүй байгаа талаар анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт илэрхийлсэн. Гэм буруугийн асуудлаар маргаангүй учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай явуулах гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэл эдлэхэд татгалзах зүйлгүй. Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлогыг тодорхой хэмжээнд тусгасан байсан. Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна. Хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж түргэн шуурхай шийдвэрлэх боломжоор хангаж өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Э.М өмгөөлөгч Б.Борхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурор болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудал дээр хүндэтгэлтэй хандаж байгаа. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудал дээр А.Д давтан үйлдэлтэй холбоотойгоор ял шийтгэлийн асуудал дээр прокурор тохиролцоогүй. Бусад холбогдогч нарын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тохиролцох боломжтой нөхцөл байдал байгаа. Энэ нөхцөл байдлаас болж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай явагдаж байгаа гэж ойлгож байгаа. ...” гэв.
Яллагдагч Э.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Тус хэргийг хурдан шуурхай шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар А.Д, Б.Ж, Г.Б, Б.У, Ш.П, О.Г, Э.М, Б.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээд явагдана.” гэж зааснаар анхан шатны шүүх прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ.” гэж заасан.
Харин анхан шатны шүүхээс яллах дүгнэлтэд яллагдагч Э.М нь ... гэмт хэрэг үйлдэхэд нь бүүст буюу хандалт өндөрсгөх, видео бичлэг бүтээж оролцогчдыг татах зэрэг гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж хамтран оролцогчийн хамжигчийн үүрэгтэйгээр оролцсон гэх үйлдлийг яллагдагч А.Д үйлдэлд бичилгүй орхигдуулсан,
А.Д эцгийн нэр дээрх Хан-Уул дүүргийн .. дүгээр хорооны ... дүгээр байрны .. тоот, 4 өрөө 480,000,000 төгрөгөөр худалдаж авсан орон сууц, мөн тухайн байрны Г-1222 дугаарын 5 номерын дулаан зогсоолыг 40,000,000 төгрөгөөр худалдаж авсан, А.Д эхийн нэр дээрх Баянгол дүүргийн .. дүгээр хорооны ... тоот орон сууц зэргийг хэрхэн яаж, хууль ёсны эсхүл хууль бус ямар орлогоор тус тус худалдаж авсан орлогын эх үүсвэрийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж нягтлаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлох шаардлагатай гэж үзэж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл муутай болжээ.
Учир нь, яллагдагч А.Д, Б.Ж, Г.Б, Б.У, Ш.П, О.Г, Э.М, Б.Т нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдсон, яллагдагч нарын зүгээс үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар тайлбар, мэдүүлгээ өгсөн, хэргийн талаар ач холбогдолтой нөхцөл байдлыг мэдэх гэрч нараас мэдүүлэг авсан, санхүүгийн шинжээч томилж шинжилгээ хийгдсэн, аудитын дүгнэлт гаргуулсан зэрэг болон бусад нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой байна.
Өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар нэмж хийснээр шүүх шийдвэр гаргахад зайлшгүй ач холбогдолтой гэж үзэхэд учир дутагдалтай бөгөөд шүүх хуралдаанд шаардлагатай оролцогчдыг бүрэн оролцуулж, талуудын эрх тэгш мэтгэлцээний дүнд хэрэгтэй гэж үзсэн зарим зүйлийг нотлох боломжтой байна гэж үзэв.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/1894 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Н.Өнөрбаярын бичсэн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 123 дугаар эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй.
Яллагдагч А.Д, Б.У, О.Г, Г.Б, Б.Т, Ш.П, Б.Ж нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарах болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Э.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/1894 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. ЯллагдагчА.Д, Б.У, О.Г, Г.Б, Б.Т, Ш.П, Б.Ж нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарах болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Э.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ