| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/03656/И |
| Дугаар | 307/ШШ2026/00133 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 307/ШШ2026/00133
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2025/03656/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* тоотод байрлах, ПББСБ ХХК /утас 88070286/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас *******/-т холбогдох,
53,273,246.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ПББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
53,273,246.33 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Х.М нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Х.М нь ПББСБ ХХК-с авсан 53,273,246.33 төгрөгийн өрийн 21 сарын хугацаанд сар бүр 2,536,821.25 төгрөгөөр төлж барагдуулна. Маргах зүйлгүй. 2026 оны 01 сарын 05-наас 2027 оны 09 сарын 20-ны дотор төлж барагдуулна гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нь хариуцагчийн хариу тайлбартаа танилцаад ирүүлсэн хүсэлтдээ:
ПББСБ-н нэхэмжлэлтэй Х.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 53,273,246.33 мөнгийг 21 сарын хугацаанд сар бүр 2,536,821.25 мөнгө төлж барагдуулна гэх 2026 оны 01 сарын 05-ны өдрөөс эхлэн төлнө гэсэх хариу тайлбарыг нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч би зөвшөөрч байгаа тул эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ПББСБ ХХК нь хариуцагч Х.Мт холбогдуулан 53,273,246.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Хариуцагч Х.М нь ПББСБ ХХК-с авсан 53,273,246.33 төгрөгийн өрийн 21 сарын хугацаанд сар бүр 2,536,821.25 төгрөгөөр төлж барагдуулна. Маргах зүйлгүй. 2026 оны 01 сарын 05-наас 2027 оны 09 сарын 20-ны дотор төлж барагдуулах тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэхэд хариуцагчийн хариу тайлбарыг зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасантай нийцэж байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаар дээрх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ПББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Мт холбогдох 53,273,246.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х.М нь нэхэмжилж байгаа 53,273,246.33 төгрөгийг 21 сарын хугацаанд буюу 2026 оны 01 сарын 05-наас 2027 оны 09 сарын 20-ны дотор сар бүр 2,536,821.25 төгрөгөөр төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн" зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424,316 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 212,158 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 212,158 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ПББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА