| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/03813/И |
| Дугаар | 307/ШШ2026/00134 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 307/ШШ2026/00134
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2025/03813/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* тоотод байрлах, ПББСБ ХХК /утас********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, *******тоотод оршин суух, ******* овогт ******* Ц.Э /утас *******/-т холбогдох,
13,377,184.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ПББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
13,377,184.96 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ц.Энь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Ц.Э нь Покетоос нэхэмжилж байгаа 13,377,184.96 төлөхийг зөвшөөрч байна. Тус төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна. Тус төлбөрийг төлөхдөө 2026 оны 1, 2 сард тус бүр 500,000 төгрөг, үлдэх 12,377,184.96 төгрөгийг 2026 оны 3, 4, 5, 6 саруудад 3,094,296.24 төгрөг хувааж төлнө. Маргах зүйлгүй гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хнь хариуцагчийн хариу тайлбартаа танилцаад ирүүлсэн хүсэлтдээ:
... Ц.Энь нэхэмжлэлийн дүнг 2026 оны 1 болон 2 сард тус бүр 500,000 төгрөг, 2026 оны 3, 4, 5, 6 сард үлдэгдэл дүнг тэнцүү дүнгээр хуваан төлөх талаар тайлбар өгснийг нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хби зөвшөөрч байгаа тул хүсэлтийг хүлээн авч эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ПББСБ ХХК нь хариуцагч Ц.Ц.Эт холбогдуулан 13,377,184.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Хариуцагч Ц.Энь нэхэмжилж байгаа 13,377,184.96 төгрөгийг 2026 оны 1 болон 2 сард тус бүр 500,000 төгрөг, үлдэх 12,377,184.96 төгрөгийг 2026 оны 3, 4, 5, 6 саруудад сар бүр 3,094,296.24 төгрөгөөр хуваан төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэхэд хариуцагчийн хариу тайлбарыг зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасантай нийцэж байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаар дээрх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ПББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Ц.Эт холбогдох 13,377,184.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Энь нэхэмжилж байгаа 13,377,184.96 төгрөгийг 2026 оны 1 болон 2 сард тус бүр 500,000 төгрөг, үлдэх 12,377,184.96 төгрөгийг 2026 оны 3, 4, 5, 6 саруудад сар бүр 3,094,296.24 төгрөгөөр тус тус хуваан төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн" зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,836 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 112,418 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 112,418 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ПББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА