Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2017/00328

 

2017.02.01 Магадлал Улаанбаатар хот

№ 328

 

 

 

 

 

 

 

Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн и шүүх хуралдааныг Ерөнхий Ж.Оюунтунгалаг , Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/06765 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Р.Цэцэгмаад холбогдох

 

Зээлийн гэрээний төлбөрт 2 875 300 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг хариуцагчийн эд хөрөнгөөр хангуулах тухай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрцогт,

Хариуцагч Р.Цэцэгмаа, түүний өмгөөлөгч Б.Бүрнээ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Иргэн Р.Цэцэгмаа нь 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тус банктай 2013/000387/0573 тоот Цалингийн зээлийн гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийг, сарын 1,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, байрны засварт ашиглах зориулалтаар авсан. Зээлдэгч Р.Цэцэгмаа нь 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тус банктай байгуулсан Цалингийн зээлийн гэрээ болон Цалингийн зээлийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 452563106 тоот цалингийн картын дансны орлогыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл 5 000 000 төгрөгөөс 2 928 423 төгрөг, төлбөл зохих нийт хүү 1 830 004 төгрөгөөс 1 030 280 төгрөгийг тус тус төлсөн байна. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээлдэгч дараах зээл, хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээл 2 071 576 төгрөг, зээлийн үндсэн хүү 694 806 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 104 916 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал 4000 төгрөг байна. Зээлдэгч Р.Цэцэгмаагаас зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардалд нийт 2 875 300 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 955 төгрөгийг тус тус гаргуулж, Худалдаа хөгжлийн банкинд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагчийн эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах тухай шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Р.Цэцэгмаагийн шүүхэд гаргасан тайлбарт: Би Тагнуулын Ерөнхий газарт нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа буюу 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Худалдаа хөгжлийн банктай гэрээ байгуулан 2 жилийн хугацаатай, 5 000 000 төгрөгийн цалингийн зээл авсан. Зээл авсан цагаас эхлэн гэрээний үүргийн дагуу үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг цаг тухайд нь цалингаасаа төлж байсан. 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр намайг Тагнуулын ерөнхий газраас орон тооны цомхотголд оруулан ажлаас халсан. 2015 оны 4 дүгээр cap хүртэл өөрийн бололцоогоор зээлээ төлсөн боловч орлогогүйн улмаас цаашид зээлээ төлж чадахгүй болсон. Энэ хугацаанд ажилд орохыг хүсч ажил хайсан ч олдоогүй. Мөн өвчтэй ээжийгээ сахиж амьдралын хүнд нөхцөл байдалд байна. Иймд миний орлогогүй хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэж, ажлаас халагдсан хугацаанаас хойших хүү болон нэмэгдүүлсэн хүүг хасч тооцож өгөхийг хүсье. Өөрийн гэх эд хөрөнгөгүй тул үлдэгдэл төлбөрийг сард 200 000-300 000 төгрөгөөр төлж барагдуулах боломжтой байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Цэцэгмаагаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 2 261 533 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Худалдаа хөгжлийн банк" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 613 766 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагчийн эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн
57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар
зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид
урьдчилан төлсөн 60
955 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,
хариуцагч Р.Цэцэгмаагаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох
улсын тэмдэгтийн хураамжид 51
135 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "Худалдаа
хөгжлийн банк" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрцогтийн давж заалдах гомдолд:

1. Шүүх үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн нийт үнийн дүнгээс 613 766 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: ... Хариуцагч нь 2015 оны 2 дугаар сард ажлаас халагдаж, санхүүгийн хүндрэлийн улмаас зээлээ төлж чадахгүй болсныг банкны зээлийн эдийн засагч, салбарын захиралд мэдэгдсэн байна. Зээлийн гэрээний үүргээ зээлдэгч тал зөрчсөн боловч гэрээний төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар шүүхээр шаардаж байгаа нь тухайн хугацаагаар зээлдэгчийн хариуцлагын хэмжээг нэмэгдүүлсэн байна. Нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дууссан буюу 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээг цуцалж, шуүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан тул мөн өдрөөр зээлийн гэрээний үүргийг тодорхойлон хариуцагчаас зээлийн төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулах нь зүйтэй.

Хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл 2 071 576 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр 161 419 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 28 538 төгрөг, нийт 2 261 533 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж дүгнэжээ.

Дээрх үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Цалингийн зээлийн гэрээний хугацаа дууссан ч банк шаардах эрхээ хэрэгжүүлж, зээлдэгчээс тогтмол шаардаж байсан. Иргэний хуулийн 75.2.1 дэх хэсэгт "Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил" байна гэж хуульчилсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр болох 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш дээрх хуулийн дагуу гурван жилийн дотор хэдийд ч нэхэмжлэл гаргах эрх нээлтэй байна.

2. Зээлийн хүүг зогсоох боломжгүй талаар:

Банкнаас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Цалингийн зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл зээлдэгчийг төлбөрөө төлөхийг шаардаж, төлөх боломжийг олгоход төлөөгүй тул шаардах эрхээ хэрэгжүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иргэний хуулийн 451.1 дэх хэсэгт зааснаар "Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулиин этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж мөн хуулийн 452.2-т "Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно" хэмээн заажээ. Иргэний хуулийн 453.1 дэх хэсэгт "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд зaaсaн бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй" гэж гэрээний үүргийн хариуцлагыг хуульчлан тогтоож өгсөн байна.

Мөн Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.3 дахь хэсэгт "Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж хуульчилсан байдаг.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/06765 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талуудаас ирүүлсэн нотлох баримт хуулийн шаардлага хангасан байх боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгааг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч "Худалдаа хөгжлийн банк" ХХК нь зээлийн үндсэн төлбөрт 2 071 576 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 694 806 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 104 916 төгрөг, нийт 2 875 300 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагчийн эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч үндсэн зээлийн үлдэгдлийг төлж, ажлаас халагдсан хугацаанаас хойшхи хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргажээ.

 

Зохигчид 2013 оны 12 дугаар сарын 26ы өдөр цалингийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, нэхэмжлэгч "Худалдаа хөгжлийн банк" ХХК 5 000 000 төгрөг сард 1.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хариуцагч Р.Цэцэгмаад зээлдүүлсэн, хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл зээлийн үндсэн төлбөрт 2 928 423 төгрөг, зээлийн хүүд 1 030 280 төгрөг төлж байгаад Тагнуулын ерөнхий газрын нягтлан бодогчийн ажлаас тус газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Б/90 дугаартай тушаалаар чөлөөлөгдсөн байх бөгөөд шүүхээс маргааны үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгтэй нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч байгууллага Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй этгээд болох нь тогтоогдож байх бөгөөд, талууд гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулсан байх тул талуудын мөнгөн хөрөнгө хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон уг тохиролцоо нь банк, зээлийн үйл ажиллагаа эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний агуулгатай нийцжээ. Хариуцагч буюу зээлдэгч ажлаас чөлөөлөгдсөн үеэс хойш үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон тул нэхэмжлэгч банк нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 2 071 576 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч талуудын хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх тухай гэрээний заалтыг буруу тайлбарласан байгааг зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай.

 

Шүүх зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан гэж мөн өдрөөр зээлийн гэрээний үүргийг тодорхойлсон нь үндэслэл муутай болсон байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй байхын зэрэгцээ хариуцагч нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нөхцөлд хэтэрсэн хугацааны хүү төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн байна.

 

Нэмэгдүүлсэн хүү болон хугацаа хэтэрсэн хүү төлөх хариуцлагын талаарх талуудын тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийн нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийн үлдэгдлээс тооцох тухай заалттай нийцэхгүй байна. Учир нь зохигчдын хоорондын гэрээний 5.2.5 дахь хэсэгт .., хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд төлбөрийн хуваарь зөрчигдсөн өдрөөс эхлэн зөрчигдсөн дүнд үндсэн хүү (үндсэн хугацааны болон хэтэрсэн хугацааны)-ний хамт түүний 20 хувьтай тэнцүү нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцон төлөх гэж заасан нь ойлгомжгүй, тодорхой бус, хуульд нийцэхгүй байх тул нэмэгдүүлсэн хүү гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иймд хариуцагч Р.Цэцэгмаагаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 2 766 389 төгрөг буюу үндсэн зээлд 2 071 576 төгрөг, үндсэн хүүд 161 419 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 533 394 төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх нотариатын зардалтай холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо холбогдох хуулийн зүйл заалтыг баримтлаагүйг залруулав.

 

Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт үнийн дүнгийн болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

167 167.1.2-т :

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/06765 дугаар н тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 гэсний дараа 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг гэж нэмж, 2 261 533.87 төгрөгийг гэснийг 2 766 389 төгрөгийг гэж, 613 766.35 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг 108 911 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 ын 51 135 төгрөг гэснийг 59 212 төгрөг өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч "Худалдаа хөгжлийн банк" ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19 063 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. 119.4, 119.7 ахь хэсэгт , 7 14 뿿 㺺 ьай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

Ш Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

А.МӨНХЗУЛ