Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 307/ШШ2025/02433

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/..../И

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: ******* аймаг, Дархан сум, ******** байранд байрлах ******* ******* *******, ******* ******* ******* ******* ******* хүсэлттэй,

 

******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөншүр оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн овогтой ******* ******* ******* Прокурорын газрын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолын хүрээнд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсэн иргэн Э.т холбогдох 2418002037 дугаартай хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх *******иллагаа дууссаныг холбогдогч, тэдгээрийн өмгөөлөгчид мэдэгдэж, 1 хавтас, 70 хуудастай хэргийг ******* Прокурорын газрын хяналтад хүргүүлж, оногдуулсан шийтгэл болох мөнгөн төлбөрийг сайн дураар 15 хоногийн дотор тушаахыг даалгаснаас хойш 11 сар өнгөрсөн байна. Одоогийн байдлаар зөрчлийн 2418002037 дугаартай хэргийн холбогдогч Э.ын холбоо барих утасны дугаар оршин суугаа хаягийг олж тогтоохын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээ авсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй тул эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.

 

Шүүх хуралдаанаар Хүсэлт, итгэмжлэл, ******* аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 3/208 дугаартай албан бичиг, зөрчлийн 2418002037 дугаартай хэргийн хуулбар, шийтгэлийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0038815 тоот зөрчилд шийтгэл оногдуулах тухай хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.******* ******* *******, ******* ******* ******* ******* нь ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гарг*******ээ.

 

2.Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлээ ...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан зөрчилд холбогдогч Э.т холбогдох 2418002037 дугаартай хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх *******иллагаа дууссаныг холбогдогч, тэдгээрийн өмгөөлөгчид мэдэгдэж, шийтгэл оногдуулсан мөнгөн төлбөрийг сайн дураар төлөх хугацаа хэтэрсэн... одоо хаана байгаа нь тогтоогдохгүй байх тул... гэжээ.

 

3.Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд биш буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх *******иллагаа явуулж улмаар төлбөрийг төлүүлэхээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч тус шүүх хүсэлтийг буца******* шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх зөрчил шалган шийдвэрлэх *******иллагааг явуулахдаа профессийн зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр эрх бүхий албан тушаалтны торгох шийтгэлийг нийтэд тустай *******ил хийлгэх шийтгэлээр солих тухай хүсэлтийг буцаасан байна.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа ******* нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гарг******* болно, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох *******иллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ. гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг иргэний шүүх эрэн сурвалжлах шийдвэр гаргадаг.

Энэ тохиолдолд иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх маргаан биш байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар ******* ******* *******, ******* ******* ******* газрын ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* ******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС