| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 307/2025/03258/И |
| Дугаар | 307/ШШ2025/02434 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 307/ШШ2025/02434
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/03258/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух, ******* овогтй ******* ******* ******* хүсэлттэй,
******* ******* ХХКомпанийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Төгс зам ХХК, нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 135/ШЗ2024/07588 дугаартай захирамжаар амь хохирогч ******* амь насны хохирлын үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргасныг хангаж, шинжээчээр ******* ******* ХХКомпанийг томилж, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дотор үнэлгээг тогтоож, шинжээчийн дүгнэлтийг ирүүлэхийг мэдэгдэж шийдвэрлэсэн. Дээрх үнэлгээний байгууллагыг шүүгчийн захирамжийн дагуу үнэлгээг гаргана гэж ойлгон шинжээчийн дүгнэлтийн хөлс болох 3,000,000 төгрөгийг төлсөн. Гэтэл дээрх аж ахуйн нэгж өдийг хүртэл шинжээчийн дүгнэлт ирүүлээгүй, шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бөгөөд хаана үйл ажиллагаа явуулж байгаа нь мэдэгдэхгүй, албан ёсны бүртгэлтэй утасны дугаар нь огт холбогдохгүй өдийг хүрч байна. Иймд миний бие дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтээсээ татгалзаж, үнэлгээний байгууллагад төлсөн 3,000,000 төгрөгийг буцаан нэхэмжлэх хүсэлтэй байх тул эрэн сурвалжилж оршин байгаа газрыг тогтоолгох хүсэлтийг гаргаж байна. гэжээ.
Шүүх хуралдаанаар Хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 135/ШЗ2024/07588 дугаартай хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийн хуулбар, хөрөнгийн үнэлгээний төлбөр төлсөн баримтын хуулбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Т.******* нь ******* ******* ХХКомпанийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2.Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлээ ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс ******* ******* ХХКомпанийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд тухайн компанийн дансанд үнэлгээний төлбөр 3,000,000 төгрөг шилжүүлсэн боловч хаана үйл ажиллагаа явуулдаг нь тогтоогдохгүй байсаар тухайн хэрэгт гаргасан үнэлгээ гаргуулах тухай хүсэлтээсээ татгалзсан, иймд одоо энэхүү компаниаст үнэлгээний төлбөр шилжүүлсэн учир уг мөнгөө авах гэхээр оршин байгаа газар нь тогтоогдохгүй байх тул... гэжээ.
3.Хэрэгт авагдсан тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 135/ШЗ2024/07588 дугаартай хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжаар *******, ******* нарын нэхэмжлэлтэй Төгс зам ХХК, нарт тус тус холбогдох амь хохирогчийн амь насны хохирол төлбөр буюу хүний амь насны үнэ цэнэ 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт шинжээчээр ******* ******* ХХКомпанийг томилсон байна.
Улмаар 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хаан банк ХКомпанийн 5047231438 тоот *******ын данснаас тоот ******* Эстимэйн үнэлгээ гэх дансруу 3,000,000 төгрөгийг шилжүүлжээ.
4.Т.******* нь ******* ******* ХХКомпаниас үнэлгээ тогтоолгохоор 3,000,00 төгрөг шилжүүлсэн гэж шүүхэд хүсэлт гаргасан боловч энэхүү төлбөрийг ******* шилжүүлсэн болох нь өөрийнх нь шүүхэд гаргаж өгсөн Хаан банк ХКомпанийн баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Мөн *******, ******* нарын нэхэмжлэлтэй Төгс зам ХХК, нарт тус тус холбогдох амь хохирогчийн амь насны хохирол төлбөр буюу хүний амь насны үнэ цэнэ 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй гэх боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 135/ШЗ2024/07588 дугаартай хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжид нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгончимэг гэж заасан зэргээс Т.******* энэ талаарх хүсэлтийн шаардлагыг шүүхэд гаргах эрхгүй этгээд юм.
Иймээс Т.*******гийн гаргасан хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар Т.*******гийн ******* ******* ХХКомпанийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д тус тус зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС