| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/03455/И |
| Дугаар | 307/ШШ2026/00118 |
| Огноо | 2026-01-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 307/ШШ2026/00118
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* оршин байх А ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* хаягт оршин суух, Ш******* овогт Б*******ы А******* /РД:*******, утас: *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 862,106.32 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Б*******ы А******* нь зээлийн гэрээний үүргийг 199 хоног хэтрүүлсэн байх тул шүүхийн журмаар ******* тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 851,106.32 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 862,106.32 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
2. Хариуцагч Б.А******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Б.А*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 862,106.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 862,106.32 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.
Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Б.А*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Б.А******* нь нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 862,106.32 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Б.А*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,241 төгрөгөөс 12,620.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 12,620.5 төгрөгийг, хариуцагч Б.А*******гээс 12,620.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ