Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 307/ШШ2026/00286

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс: 307/2025/03711/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* байрлах ******* (утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух Ө******* овогт З******* Ш******* (утас: *******, *******)-д холбогдох,

“10,721,393.49 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“...З.Ш*******аас үндсэн зээлийн төлбөрт 8,133,783.47 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,342,183.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 153,307.01 төгрөг, шимтгэл 69,620 төгрөг, нотариатын зардалд 16,500 төгрөг, нийт 10,721,393.49 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч З.Ш******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...*******-тай зөвшилцөж 10,721,393.49 төгрөгийг 6 сардаа хувааж төлөхөөр болсон. Үүнд сард 1,786,900 төгрөгөөр сар болгоны 30-ны өдөр төлөх боломжтой. Миний бие одоогоор ажил амарсан бөгөөд 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн төлөх хүсэлтэй байна. 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,786,900 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 1,786,900 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,786,900 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1,786,900 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,786,900 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 1,786,893.49 төгрөгөөр төлж барагдуулна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч *******нь хариуцагч З.Ш*******т холбогдуулан “10,721,393.49 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

2.Хариуцагч З.Ш******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх бөгөөд мөнгөн төлбөрийг 6 сарын дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй хугацаа тохирч, талууд эвлэрч байна.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасан.

4.Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 186,492 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Ш*******аас 93,246 төгрөг, төрийн сангийн орлогоос 93,246 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч З.Ш*******т холбогдох 10,721,393.49 төгрөг гаргуулах тухайиргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 186,492 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Ш*******аас 93,246 төгрөг, төрийн сангийн орлогоос 93,246 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Б.НОМИН