Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 307/ШШ2026/00153

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/03251/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** давхарт байрлах, Хм И ББСБ ХХК /утас ********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас *******/-т холбогдох,

 

5,994,216 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хм И ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... 5,994,216 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ч.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Ч.О нэхэмжилж байгаа 5,994,216 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2026 оны 01 сарын 30-нд 994,216 төгрөг, 2026 оны 02 сарын 28-наас 06 сарын 30-ны хооронд сар бүр 1 сая төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулахад ... хариуцагч Ч.О хариу тайлбартай бүрэн танилцаж зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хм И ББСБ ХХК нь хариуцагч Ч.Охолбогдуулан 5,994,216 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Хариуцагч Ч.О 5,994,216 төгрөгийг 6 сарын хугацаанд 2026 оны 01 сарын 30-нд 994,216 төгрөг, 2026 оны 02 сарын 28-наас 2026 оны 06 сарын 30-ны хооронд сар бүр 1,000,000 төгрөгөөр төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасантай нийцэж байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Хм И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.О холбогдох 5,994,216 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ч.О нэхэмжилж байгаа 5,994,216 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2026 оны 01 сарын 30-нд 994,216 төгрөг, 2026 оны 02 сарын 28-наас 2026 оны 06 сарын 30-ны хооронд сар бүр 1,000,000 төгрөгөөр 5 удаа хуваан төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн" зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,858 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 55,429 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 55,429 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хм И ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА