Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 000236

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг дарГж

 

Улсын яллагч Б.Бүжинлхам

Шүүгдэгч Э.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Т-т холбогдох эрүүгийн 1825003220243 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Орхон аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, өвөө, эмээ, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Их залуу баг, баруун задгай 10-07 тоотод оршин суух, урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 2018 оны 04 сарын 20-ны өдөр ялаа бүрэн эдэлж дууссан, Г овгийн Э-ийн Т

 

Шүүгдэгч Ш.Т нь 2018 оны 05 сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Наран багийн ”Зээрэн нуур” дэлгүүрийн гадна Х.М-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Э.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруугийн талаар маргах зүйлгүй, М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 100.000 төгрөг төлсөн гэв.

 

-Хохирогч Х.М-ийн...2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэртээ найз М-тай хамт 2 шил архи уусан. Ингээд би найз Мөнхбатыг Наран багийн 16-01 тоотод байдаг гэрт нь хүргэж өгчихөөд буцаад гэр рүүгээ явж байгаад манай гудамжны үзүүрт байдаг Зээрэн нуур дэлгүүрийн гадаа иртэл 3 охин нэг залуутай хамт зогсож байсан. Би тухайн үед нилээн согтуу байсан тул уг хүмүүстэй бага зэрэг марГдсан юм шиг байна лээ.  Би тэр үеийн үйл явдлыг сайн санахгүй байна. Эхлээд согтуудаа Т гэх залууг хаанахын атман бэ? Булаг баг атмантай болчихож гэх мэт зүйл ярьсан байсан. Тэгээд Т гэх залууг цохиж авсан юм шиг байна лээ. Т намайг цохиод газар унасан. Энэ үед миний дээрээс 2-3 удаа өшиглөсөн. Тэгсэн чинь Тыг хажууд нь байсан охидууд боль гээд салгасан. Т намайг газар унагаж байгаад миний нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн. Т надаас уучлалт гуйж мөн миний эмчилгээний зардалд 100.000 төгрөг төлсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй  гэсэн мэдүүлэг /хх 08 ху/,

 

-Гэрч Б.С-ийн: ...согтуу ах манай Булаг багт атманууд ирсэн байна, миний газар нутаг дээр амтанууд ирсэн байна гээд хэрүүл өдөөд байсан. Тэгэхээр нь би та болиоч яв гэтэл Т-тай марГдаад Тааг нүүр рүү нь цохиод авсан. Гэтэл Т уурлаж М гэдэг ахтай зодолдсон. Эхлээд хэрэлдэж байгаад Тын нүүр рүү нэг удаа цохисон. Гэтэл Т уурлаж Мтой зодолдож байгаад М-ийн нүүрэн хэсэгт 2-3 удаа гараараа цохисон. Мөн дараа нь М араас нь ирсний дараа Т нэг удаа хавсарч унагасан гэсэн мэдүүлэг /хх 10 ху/

 

-Насанд хүрээгүй гэрч М.Жавзмаагийн: Зээрэн нуур дэлгүүрийн урд юм ярьж бараг 3 цаг орчим болсон байх. Гэтэл Сэргэлэн би Таатай уулзах ёстой дуудчихлаа гэсэн. Т ирээд бид нар юм ярьж суусан. Манай ойролцоо байдаг М ах Тыг доороо оруулчихсан зодож байсан бид 3 боль гээд болиулсан гэсэн мэдүүлэг /хх 11 ху/

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 сарын 08-ны өдрийн 374 дугаартай шинжээчийн...Х.М-ийн биед нүүр, хүзүү, нүдний алимны салст, зүүн буглага хэвлийд цус хуралт, нүүрэнд зулгаралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар байна. Нүүр зүүн нүдний алимны салст, зүүн буглага, хэвлийд цус хуралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, нүүрэнд зулгаралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, шинэ гэмтлүүд байна гэсэн дүгнэлт /хх-ийн 15 ху/,

 

-Э.Тыг  яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 51-52 ху/

 

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 27 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд шүүгдэгч Э.Тын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд ханГттай байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Э.Т нь 2018 оны 05 сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Наран багийн нутаг дэвсгэрт байрлах “Зээрэн нуур” дэлгүүрийн гадна Х.М-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн Т намайг цохиод газар унасан. Энэ үед миний дээрээс 2-3 удаа өшиглөсөн. Т намайг газар унагаж байгаад миний нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн гэсэн мэдүүлэг, гэрч Б.Сэрэглэнгийн Т уурлаж Мтой зодолдож байгаад М-ийн нүүрэн хэсэгт 2-3 удаа гараараа цохисон гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед нүүр, хүзүү, нүдний алимны салст, зүүн буглага хэвлийд цус хуралт үүссэнийг тогтоосон 374 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар ханГттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Э.Тын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Х.М нь Таас эмчилгээний зардалд 100.000 төгрөг авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухай баримт хэрэгт авагдсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна. /хх 8 ху/

            Шүүгдэгч Э.Т нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 1/нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

                 ДАРГАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ