Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 307/ШШ2025/02435

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/00/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* давхарт байрлах хаягтай ******* ******* ББСБ ХХКомпанийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух хаягтай ******* овогтой ******* ******* холбогдох,

 

1,383,788.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ихэржаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* ******* ББСБ ХХКомпани нь хэрэглэгчид худалдан авч буй бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг ******* ******* аппликейшнээр дамжуулан үйлчилгээний нөхцөл заасан хуваарийн дагуу хуваан төлөх үйлчилгээг санал болгодог. Хэрэглэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ******* ******* аппликейшнээр дамжуулан худалдан авалтын төлбөрийг хуваан төлөх үйлчилгээ авах хүсэл зоригоор Үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрч бүртгүүлсэн. Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу хэрэглэгч нь өөрийн эрхийн хэмжээнд 100,000 төгрөгөөс 10,000,000 төгрөг хүртэл үнийн дүнтэй бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг 4 хувааж 15 хоногийн зайтайгаар 45 хоногийн хугацаанд хуваан төлөх, 3 хувааж, 30 хоногийн зайтайгаар 60 хоногийн хугацаанд хуваан төлөх боломжтой. Мөн хэрэглэгч нь хуваарьт төлөлтийг хуагцаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсний төлбөр /торгууль/ болон алданги нэмэгдэж бодогддог. Хугацаа хэтрүүлсний төлбөр нь хуваарьт төлөлтөө төлөөгүй тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч тооцогддог ба уг хуваарьт төлбөрийг 7 хоног хэтрүүлсэн тохиолдолд дахин 1 удаа нэмж бодогддог. Тухайлбал, 100,000 төгрөгөөс 500,000 төгрөг бүхий үнийн дүнтэй худалдан авалтад 5,000 төгрөг, 500,001 төгрөгөөс 1,000,000 төгрөг бүхий үнийн дүнтэй худалдан авалтад 10,000 төгрөг, 1,000,001 төгрөгөөс 2,000,000 төгрөг бүхий үнийн дүнтэй худалдан авалтад 30,000 төгрөг зэргээр бодогддог. Харин сүүлийн төлөлт хийх хугацаанаас 14 хоног хэтрүүлсэн бол дараагийн өдрөөс хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги нэмж тооцогдоно. ******* нь ******* ******* аппликейшнээр дамжуулан дараах худалдан авалтыг хийсэн. 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,230,000 төгрөгийн 445755 дугаартай худалдан авалтыг хийж, төлбөрөө 45 хоногт 4 хуваах хоногийн хуагцаанд төлөхөөр, эхний төлөлт 307,500 төгрөгийг төлбөн. Төлөх эцсийн хугацаа 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байсан боловч гэрээний үүргээ зөрчиж, худалдан авалтын төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд: худалдан алалт 1,230,000 төгрөг, төлсөн 307,500 төгрөг, үлдэгдэл 922,500 төгрөг, торгууль 60,000 төгрөг, алданги 401,287.50 төгрөг, нийт 1,383,787.50 төгрөг *******оос гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү... гэв.

 

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Цахим залиланд холбогдсон тул төлөх боломжгүй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.******* ******* ББСБ ХХКомпанийн нэхэмжлэлтэй, Н.******* холбогдох 1,383,788.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

2.Хариуцагч Цахим залиланд холбогдсон тул төлөх боломжгүй байна. гэж хариу тайлбар гаргасан.

3.2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ******* ******* ХХКомпанийн ******* ******* аппликейшнээр дамжуулан хэрэглэгчид бараа, бүтээгдэхүүн үйлчилгээг төлбөрийн хуваарийн дагуу хуваан төлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулан гарын үсэг зуржээ.

Хариуцагч ******* нь гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, Улаанбаатар их дэлгүүрээс 1,230,000 төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг 45 хоногт 4 хуваан төлөхөөр, эхний төлөлт 307,500 төгрөгийг төлж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг хоног тутамд төлөх үүргийг хүлээсэн байна.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 232 дугаар зүйлийн 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. гэж заасантай нийцсэн байх тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Хэрэгт авагдсан баримтаар дээрх төлбөрөөс 922,500 төгрөгийн үлдэгдэлтэй, нэхэмжлэгч энэхүү төлбөрийг алданги, торгуулийн хамт хариуцагчаас гаргуулах гэж нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч цахим залиланд холбогдсон төлөх боломжгүй гэсэн тайлбарыг гаргасан боловч энэхүү хариу тайлбар нь баримтаар нотлогдон тогтоогдсонгүй.

Хавтаст хэргийн 9-14 дүгээр хуудсанд авагдсан үйлчилгээ үзүүлэх гэрээ болон иргэний үнэмлэх, гэрэл зургийн хамт гарын үсэг зурсан баримтаар цахим залилангийн хохирогч болсон гэж үзэх боломжгүй.

4.2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн үйлчилгээ үзүүлэх гэрээний 5.7-д Хэрэглэгч нь Платформд нэвтрэх нэр, нууц үг болон бусад мэдээллийн нууцлалаа чандлан хадгалах бөгөөд нууцлалаа алдсанаас үүсэх хариуцлагыг өөрөө хүлээнэ. 5.8-д Хэрэглэгч нь Платформд нэвтрэх нэр болон нууц үгийн нууцлалыг өөрийн эцэг эх, эхнэр/нөхөр, хүүхэд болон бусад этгээдэд санаатай болон санамсаргүй байдлаар задруулсны улмаас үүсэх үр дагаврыг Компани хариуцахгүй болно, 5.9-д хэрэглэгчийн нэвтрэх нэр болон нууц үгийг ашиглан хийгдэж буй аливаа худалдан авалтыг эрх эзэмшигч буюу тухай этгээд өөрөө хийж буйд тооцно, 5.12-д Хэрэглэгч нь Платфорд суулгасан гар утас эсхүл төхөөрөмжөө бусдад дамжуулсан, ашиглуулсан, хэрэглүүлсэн, эсхүл хулгайд алдсаны улмаас Компанид учирсан хохирол зардлыг бүрэн хариуцна., 5.18-д Хэрэглэгчийн алдаатай худалдан авалт хийсэн, үйлчилгээний нөхцөлийг бүрэн ойлгоогүй зэрэг хэрэглэгчийн илтэд хайхрамжгүй, болгоомжгүй үйлдэлтэй холбоотой үл дагаврыг компани хариуцахгүй., 5.20-д Хэрэглэгч нь хууль тогтоомж болон үйлчилгээний нөхцөлийн холбогдох заалтуудыг зөрчсөнөөс үүсэх хохирол, аливаа үүргийг дангаар хариуцах үүрэгтэй бөгөөд Компани хариуцахгүй болно. гэж тус тус заасан.

Нууцлалын бодлогын 6.3-д Хэрэв хэрэглэгч өөрийн хайхрамжгүй үйлдлээс болж Storepay аппликейшнд нэвтрэх мэдээллээ алдсан эсхүл бусдад өөрийн мэдээллээ шилжүүлсэн, ашиглуулсан тохиолдолд үүсэх үр дагаврыг хэрэглэгч өөрөө хариуцна. Хэрэглэгч Storepay платформд нэвтрэх нэр, нууц үг, баталгаажуулах код зэрэг өөрийн мэдээллийг бусдад дамжуулахгүй, нийтэд мэдээлэхгүй байх арга хэмжээг авах. гэж заасан зэргээс хариуцагч ******* нь гэрээний нөхцлийг ойлгож гарын үсэг зурсан үйлдэл нь түүний цахим залиланд холбогдсон... гэх тайлбарыг үгүйсгэж байна.

5.Мөн гэрээний 7.5-д Худалдан авалтын хамгийн сүүлийн төлөлт хийх хугацаанаас 14 хоног хэтрүүлсэн бол дараагийн өдрөөс хоног татамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги болон хугацаа хэтрүүлсний төлбөр дээр нэмж тооцогдоно гэж заасны дагуу 401,287.50 төгрөгийн алданги нэхэмжилсэн байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ., 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж тус тус заасантай нийцсэн байх тул үлдэгдэл 922,500 төгрөг, торгууль 60,000 төгрөг, алданги 401,287.50 төгрөг, нийт 1,383,787.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

6.Хариуцагч Н.******* шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус зааснаар хариуцагч *******оос 1,383,787.50 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХКомпанид олгосугай.

 

  2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,091 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 37,091 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.ЖАВХЛАНТӨГС