Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 307/ШШ2026/00156

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/03226/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** байрлах, ХААК ТӨХХК /утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******* тоотод оршин суух, ******* бахат овогт ******* ******* /утас ********/-д холбогдох,

 

82,557,363.39 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХААК ТӨХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... 82,557,363.39 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

... 1. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 27,519,121.13 төгрөгийг 7,290,483.97 төгрөг болгон багасгаж үлдэгдэл 20,228,637.16 төгрөгөөс татгалзана.

2. Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч 56,824,901.97 төгрөгийг нэхэмжлэгч талд шилжүүлнэ.

3. Хариуцагч тал нь энэхүү гэрээний 1.2-т заасан 55,038,243 төгрөгөөс 2026 оны 01 сарын 08-ны өдөр 5,503,825 төгрөг төлж үлдэгдэл 49,534,418 алданги 7,290,483.97 нийт 56,824,901.97 төгрөгийг 2026 оны 10 сарын 20-ны дотор ХААК ТӨХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 2609035747 тоот дансанд бүрэн шилжүүлсэн байна.

4. Төлбөр авагч төлөх ёстой нийт 56,824,901.97 төгрөгийг 2026 оны 06 сарын 25-нд 28,412,450.99 төгрөг, 2026 оны 10 сарын 20-нд 28,412,450.99 төгрөгөөр тус тус төлж барагдуулна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХААК ТӨХХК нь хариуцагч Б.А холбогдуулан 82,557,363.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага 82,557,363.39 төгрөгөөс алданги 20,228,637.16 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Б.А нь 5,503,825 төгрөгийг 2026 оны 01 сарын 08-ны өдөр төлсөн ба үлдэх 56,824,901.97 төгрөгийг 2026 оны 06 сарын 25-нд 28,412,450.99 төгрөг, 2026 оны 10 сарын 20-нд 28,412,450.99 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасантай нийцэж байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ХААК ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.А холбогдох 82,557,363.39 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 82,557,363.39 төгрөгөөс алданги 20,228,637.16 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Б.А нь 5,503,825 төгрөгийг 2026 оны 01 сарын 08-ны өдөр төлсөн ба үлдэх 56,824,901.97 төгрөгийг 2026 оны 06 сарын 25-нд 28,412,450.99 төгрөг, 2026 оны 10 сарын 20-нд 28,412,450.99 төгрөг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон" зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 114,676 төгрөгийг хариуцагч Б.А-с гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА