| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 307/2025/03243/И |
| Дугаар | 307/ШШ2026/00006 |
| Огноо | 2025-12-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 307/ШШ2026/00006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/03243/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* ******* хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Р.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Р.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Дархан хотын Хонгор хорооны 8 жилийн 14 дүгээр сургуульд 1983 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоож өгнө үү... гэв.
Шүүх хуралдаанаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын нэг цэгийн байцаагчийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Дархан-Уул аймгийн Төрийн архивын тодорхойлолт, Дархан хотын Хонгор хорооны ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захирлын 16 дугаартай чөлөө олгох тухай захирамж, хавсралт, Дархан хотын Хонгор хорооны ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захирлын 30 дугаартай захирамжийн хавсралт, 1983 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн багш нарыг томилох тухай 141 дугаартай тушаалын 4 дугаартай хавсралт, мөн 139 дугаартай тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт өгсөн хүсэлт, Дархан сумын 14 дүгээр багийн Засаг даргын гаргаж өгсөн тэтгэвэр тогтоолгох тухай тодорхойлолт, ам бүлийн болон оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрэл зураг, хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн баримтууд, ХААДР №1 маягт, Дархан-Уул аймгийн Архивын тасгийн албан бичгээр хүргүүлсэн тодорхойлолт, хуулбарууд, ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралт, 328 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, ажилд томилох тухай тушаал, хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагаа тодруулсан, гэрч ******* мэдүүлэг, гэрчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, шүүхийн баримтууд зэргийг нотлох баримтаар цуглуулж, шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Р.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д: Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136.1-д: эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан байна.
Иймд хүсэлт гаргагч Р.******* шүүхэд гаргасан хүсэлт нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
Р.******* нь Дархан хотын Хонгор хорооны 8 жилийн 14 дүгээр сургуульд 1983 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан нь Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын нэг цэгийн байцаагчийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Дархан-Уул аймгийн Төрийн архивын тодорхойлолт, Дархан хотын Хонгор хорооны ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захирлын 16 дугаартай чөлөө олгох тухай захирамж, хавсралт, Дархан хотын Хонгор хорооны ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захирлын 30 дугаартай захирамжийн хавсралт, 1983 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн багш нарыг томилох тухай 141 дугаартай тушаалын 4 дугаартай хавсралт, мөн 139 дугаартай тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт өгсөн хүсэлт, Дархан сумын 14 дүгээр багийн Засаг даргын гаргаж өгсөн тэтгэвэр тогтоолгох тухай тодорхойлолт, ам бүлийн болон оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрэл зураг, ХААДР №1 маягт, Дархан-Уул аймгийн Архивын тасгийн албан бичгээр хүргүүлсэн тодорхойлолт, хуулбарууд, ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралт, 328 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, ажилд томилох тухай тушаал, гэрч ******* ...Р.*******ыг 1982-1986 он хүртэл манай сургуулийн дотуур байрны багшаар ажиллаж байхыг нь мэднэ. Бид хамт ажиллаж байсан юм... гэх мэдүүлэг, гэрчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд Р.*******ы шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байх тул Дархан хотын Хонгор хорооны 8 жилийн 14 дүгээр сургуульд 1983 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* (РД:ТК63031618)-ыг Дархан хотын Хонгор хорооны 8 жилийн 14 дүгээр сургуульд 1983 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС