Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 307/ШШ2026/00163

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/03529/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод байрлах, ХХ Ү ХХК /утас *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас ******/-т холбогдох,

 

1,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ХХ Ү ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... 1,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Д.Ө нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Д.Ө нь ХХ Ү ХХК-ийн нэхэмжилж байгаа 1,700,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Нэхэмжилж байгаа 1,700,000 төгрөгийг төлөхдөө 4 сарын хугацаанд буюу 2026 оны 01 сараас 2026 оны 04 сарыг дуусталх хугацаанд сар бүр 425,000 төгрөгөөр төлж барагдуулна. Маргах зүйлгүй гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А хариуцагчийн хариу тайлбартаа танилцаад шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Б.А миний бие Ө аасавах буйдангийн 1,700,000 төгрөгийг 4 хувааж авахыг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ХХ Ү ХХК нь хариуцагч Д.Өт холбогдуулан 1,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Хариуцагч Д.Ө нь ХХ Ү ХХК-ийн нэхэмжилж байгаа 1,700,000 төгрөгийг 4 сарын хугацаанд буюу 2026 оны 01 сараас 2026 оны 04 сарыг дуусталх хугацаанд сар бүр 425,000 төгрөгөөр төлж барагдуулах тухай тайлбар ирүүлсэнтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгч тал танилцаж, хариуцагчийн хариу тайлбарыг зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасантай нийцэж байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаас зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ХХ Ү ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Өт холбогдох 1,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Ө нь ХХ Ү ХХК-ийн нэхэмжилж байгаа 1,700,000 төгрөгийг 4 сарын хугацаанд буюу 2026 оны 01 сараас 2026 оны 04 сарыг дуусталх хугацаанд сар бүр 425,000 төгрөгөөр төлөх тухай ирүүлснийг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 21,075 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 21,075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХХ Ү ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА