Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2025/ДШМ/58

 

 

*******-******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

архан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.маржаргал даргалж, шүүгч Г.авааренчин, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Прокурор *******

Шүүгдэгч *******-*******, түүний өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Г.Ганзул нарыг оролцуулан

архан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/354 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******-*******ын давж заалдах журмаар гаргасан гомдлоор эрүүгийн 2518000000334 дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,  тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Шүүгдэгч *******-*******ыг удаагийн үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж орон сууц түрээслүүлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчдийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 31,050,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

архан-Уул аймгийн Прокурорын газраас: *******-*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

архан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* ургийн овогт -*******ыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-*******ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-******* оногдуулсан 3/гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******-*******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 10 хоногийг эдлэх ялаас нь хасаж тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч төгрөг тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******-******* нь 10 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.3 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-******* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг 2025 оны 07 дугаар сарын 07-ны эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор архан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******-******* давж заалдах гомдолдоо:

... Би гэм буруу болон зүйлчлэлээр маргаагүй. Харин хохирогч нарын төлбөрийг барагдуулах хүсэлтэй байгаа тул нийгмээс тусгаарлахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээх хүсэлтэй байна. Би чи сэтгэлээсээ гэмшиж байна. Иймд надад оногдуулсан ял шийтгэлээс хөнгөрүүлж өгнө үү. Шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй гэжээ.

авж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******-******* саналдаа:

Юуны өмнө би гэм буруугаа ухамсарлаж, үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Цагдан хоригдож байх хугацаандаа маш их зүйлийг бодож эргэцүүллээ. Өөрийгөө ямар болчимгүй алдаа хийснийг ойлголоо. Миний бие хар багасаа эцэг эхгүй өссөн хэдий ч гэсэн эмээ минь ардын багш хүний хувьд миний суурь хүмүүжлийг маш сайн тавьж өгсөн. Их дээд сургуульд сургаж дээд боловсролтой хүн болгож өгсөн. Би эмээгийнхээ ганц хайртай хүүхэд нь болохоор хийсэн хэргээ залруулах боломж байвал залруулмаар байна. Хорихоос өөр ял авахыг хүсэж байна. Мөн Цагдаагийн байгууллагад надад холбогдуулан дахиад  гомдол гаргасан байгаа. Тус гомдлуудыг нийлүүлээд хэргээ задлаад анхан шатнаас нь дахиад эхэлмээр байна. Энэ хугацаанд хохирсон бүх хүний хохирлыг бүрэн барагдуулах ч боломжтой. Эхний ээлжид өөрийн эзэмшилд байгаа бүх эд хөрөнгийг зарж 15-17 сая төгрөгийн хохирлыг төлж барагдуулна. Иймд миний хийсэн хэрэгтэй гэмшиж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзээд прокурорын санал зөөлрөх байх гэж найдаж байна.  Надад хийсэн алдаагаа засах боломж өгөөч гэж хүсэж, давж заалдах гомдол гаргаж байна гэв.

авж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:

*******-*******ын хувьд гэм буруугийн тал дээр маргаж, мэтгэлцээгүй. Бусдад учруулсан хохирлыг төлөх хүсэлтэй. нхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа шүүгдэгч өөрөө давж заалдах гомдол гаргасан. Шүүх хуралдааны өмнө *******-******* “Надад холбогдуулан энэ хэрэгтэй ижил төстэй хэрэг Улаан хотод шалгагдаж, шүүх хуралдаан хойшилсон төлөвтэй байгаа. Би тэнд өөр өмгөөлөгчтэй. Улаан хотод байгаа хэрэг дээр архан-Уул аймагт дахин хохирогч нар гарч ирсэн энэ хэргүүдийг нэгтгэж байгаад гэм буруугаа тогтоолгох, эрүүгийн хариуцлага хүлээх хүсэлтэй байгааг минь та хэлээд өгөөч” гэсэн юм.

авж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

нхан шатны шүүх хурал дээр хохирогч бүгд ирсэн. Хохирогчид мөнгөө шууд нэхээгүй, *******-*******ыг өгөхийг нь харж, хүлээсэн боловч өгөөгүй удаасан, яаж төлөх талаар хоорондоо тохиролцсон боловч ч нэг ч хүний хохирлыг барагдуулаагүй байдаг. Иймд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй. Шүүхээс *******-******* 3 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч *******-*******ын Улаан хот, Хан-Уул дүүрэгт үйлдсэн “Залилах” гэмт хэрэг, архан-Уул аймагт хүнийг залилсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 хохирогч нэмж гарч ирсэн эдгээр хэргүүдийг нэгтгэж, нэг шийтгэх тогтоолоор шийтгүүлье гэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахыг хуульчилж өгсөн байдаг. *******-*******ын авж заалдах гомдолд би хохирлоо барагдуулна гэдэг боловч яг ингэж барагдуулна гэдэг ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй. Өөрийнхөө төлнө гэдэг байдлаа илэрхийлж байгаа үйлдэл юм. Иймд давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.

ТООРХОЙЛОХ нь:

авж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судалбал:

Шүүгдэгч *******-******* цахим хэрэгсэл ашиглаж орон сууц түрээслүүлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчдийн эд хөрөнгийг

1. 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хохирогч 4000000 төгрөгийг,

2. 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хохирогч 4000000 төгрөгийг,

3. 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 3000000 төгрөг, 4 сарын 02-ны өдөр 1000000 төгрөг нийт 4000000 төгрөгийг,

4. 2025 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч 4000000 төгрөгийг,

5. 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч 2850000 төгрөгийг,

6. 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч - 3000000 төгрөгийг,

7. 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч 1800000 төгрөгийг,

8. 2025 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр хохирогч 2400000 төгрөгийг,

9. 2025 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч 1500000 төгрөгийг,

10. 2025 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч 1800000 төгрөг, 4 сарын 28-ны өдөр 300000 төгрөг, 4 сарын 29-ны өдөр 300000 төгрөг нийт 2400000 төгрөгийг,

11. 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч 1000000 төгрөгийг,

. 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хохирогч 3000000 төгрөгийг авч, нийт удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдэж бусдад 31050000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч ...”2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ...архан-Уул аймгийн архан сумын дугаар баг, дүгээр байрны тоот 2 өрөө байр түрээсэлнэ гэсэн байхаар нь... байрыг үзэх үед 4 сарын түрээс болох 4000000 төгрөгийг өөрийн дугаарын данснаас *******-*******ын ХН банкны дугаар данс руу байр гэсэн утгатай шилжүүлсэн. Тухайн үед *******-******* та байрандаа маргааш орчих гэж хэлсэн бөгөөд тухайн өдрөөс ерөөсөө утсаа авахгүй алга болчихсон” гэх мэдүүлэг /2хх114-119/,

Хаан банкны дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /2хх2-4/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх8/,

Хохирогч ...” би өөрийн төрсөн эх байр түрээсэлж өгөх гээд архан зарын группэд 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр холбогдож байгаад тухайн байраа очиж үзэхээр болсон. Тэгээд -******* гэх залуу өөрийн биеэр тухайн байраа үзүүлсэн ба манай эмээгийн байр юм. Эмээ маань Улаан хотод эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд 1 жил гэртээ ирэхгүй  гэсэн. Тухайн байр нь надад таалагдсан болохоор *******-*******той ярилцаж тохиролцоод 1 сарын 1000000 төгрөгөөр түрээсийн тохироод 3 сараар, сарын барьцаа төлөөд нийт 4000000 төгрөгийг түүний өгсөн тоот данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх--18/,

Хаан банкны тоот дансны хуулга, *******-*******ын тоот дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл/1хх36-43/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх149/,

Хохирогч ...” 2025 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр фэйсбүүк цахим орчинд байр түрээсэлнэ гэсэн утгатай зар байхаар нь ... асуухад Шинэ хорооллын дугаар баг дүгээр байрны 6 давхрын тоот байр гэж хэлэхээр нь би шууд яваад очсон чинь намайг -******* гэдэг, байрны эзэн, ...сарын түрээс 1000000 төгрөг, барьцаа 1000000 төгрөг нийт 4000000 төгрөгийг өгчихвөл байрандаа орж болно гэж хэлэхээр нь тухайн байрыг 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс түрээслэхээр тохиролцсон. ...хүргэн ахаасаа 3000000 төгрөгийг зээлэхээр болоод шууд *******-*******ын данс руу шилжүүлчхээд явсан. Маргааш нь *******-******* над руу залгаад... өөрийн Хаан банкны дугаартай данснаасаа *******-*******ын Хаан банкны данс руу шилжүүлсэн. 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр *******-*******ын утас руу залгаад утсаа авахгүй болохоор нь түрээслэх гэж байрандаа яваад очтол...өөр хүмүүс орчихсон байсан” гэх мэдүүлэг /1хх152-158/,

Хаан банкны дугаартай дансны хуулга, хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх161-164/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх176/,

Хохирогч ...”2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “архан байр түрээс” гэсэн фэйсбүүк хуудсанд байр түрээсэлнэ” гэсэн зар байршуулж *******-******* гэх хүнтэй уулзсан.  архан-Уул аймгийн архан сумын дугаар баг, дүгээр байрны тоотод 2 өрөө байрыг үзүүлээд 4 дүгээр сарын 17-ны өдөр суллаад өгье, та нүүгээд ороорой гэж хэлсэн. Би өөрийн Хаан банкны дугаартай данснаас *******-*******ын данс руу 4000000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг,/1хх 180/,

Хаан банкны   дугаартай дансны хуулга, түрээсийн гэрээ, хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх184-185/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх130/

Хохирогч ...”би 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр архан-уул аймгийн  зарын фэйсбүүк групп дээр хоёр өрөө байр түрээсэлнэ гэсэн ...зарын коммент хэсэгт ...дугаараа үлдээчихсэн. Би ажлынхаа хүмүүсийг байрлуулах байр хайж байсан болохоор тухайн залуугийн Хаан банкны дугаарын дансанд өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 4026306 дугаарын данснаас 2850000 төгрөгийг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2хх140-145/,

Худалдаа хөгжлийн банкны 4026306 дугаарын дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /2хх150-151/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх201/,

Хохирогч -...”архан-Уул аймагт байр түрээслэх шаардлагатай болж фэйсбүүкээр түрээсийн байрны зар харсан. Байр таалагдсан учраас түрээсийн гэрээ байгуулж 2025 оны 4 сарын 21-ний өдөр байраа суллаж өгөхөөр тохирсон. Тэгээд 2025 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байрны түрээсийн төлбөр болох 3000000 төгрөгийг өөрийн Голомт банкны данснаас *******-******* гэх хүний Хаан банкны данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1хх206-208/,

*******-*******ын Хаан банкны дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /1хх2-215/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх83/,

Хохирогч ...”архан түрээсийн байр гэх хаягтай группт байр түрээсэлнэ гээд 025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зар оруулахад тухайн өдөр 18 цагийн орчим манай нөхрийн утас руу дугаарын утаснаас үл таних хүн залгаад байр байна ирээд үзчих гээд нөхөр, дүүгийн хамтаар архан сумын 11 дүгээр баг, 311 дүгээр байрны тоотод очиж үзсэн. ...ах нь та хоёрыг сарын 900000 төгрөгөөр суулгая, барьцаа гэсэн. . хаан банкны *******-*******ын данс руу 1800000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1хх85-/,

  Голомт банкны дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /1хх90-96/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх110/,

Хохирогч ...”2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр фэйсбүүкээс байр түрээслэхээр зар хайж байхад 2 өрөө байр түрээсэлнэ дугаараа үлдээгээрэй гэх утгатай зар нууцлагдсан хаягаас оруулсан байхад өөрийн утасны дугаарыг уг пост доор сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээхэд над руу 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 17 цагийн орчим дугаарын утсаар -******* гэх залуу надтай холбогдоод ...манай эмээгийн хөл өвдөөд гэр бүлээрээ хот руу явах гэж байгаа учраас энэ байрыг урт хугацаагаар түрээсэлнэ гэж хэлэхээр би зөвшөөрөөд ...2000000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны дугаарын данснаас *******-*******ын Хаан банкны дугаарын данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1хх116-118/,

*******-*******ын Хаан банкны дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /1хх3-4/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх57/,

Хохирогч ...”2025 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нөхөр бид 2 фэйсбүүкээр 1-2 өрөө байр түрээсэлж сууна гэсэн байр байршуулсны дагуу... архан-Уул аймгийн архан сумын дугаар баг, дүгээр байрны тоот ...байрыг үзээд сарын 1000000 төгрөгөөр тохироод эхний ээлжинд 1500000 төгрөг, маргааш нь 500000 төгрөг, нийт  2000000 төгрөг... *******-*******ын данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1хх61/,

*******-*******ын Хаан банкны дугаартай данс руу мөнгөн шилжүүлэг хийсэн баримт, Хаан банкны дансны хуулга /1хх2-215/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх240/,

Хохирогч ...” ... архан-Уул аймгийн архан сумын дугаар баг, дүгээр байрны тоот ...байрыг үзэж байгаад түрээслэхээр болоод түрээсийн гэрээ хийж байгаад би мөнгөө шилжүүлнэ гэсэн чинь орой болчихсон болохоор маргааш түрээсийн гэрээ хийж байгаад мөнгөө өгөхөөр тохиролцоод яваад би гэртээ байж байтал -******* миний гар утас руу залгаад та байраа түрээслэх юм уу, энд бас нэг хүн ирээд байрыг чинь түрээсэлье гээд байна, та түрээслэх бол урьдчилгаа мөнгө шилжүүлчхээч гэж ярихаар нь би очиж уулзаад тохирчихсон болохоор итгээд 1800000 төгрөгийг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1хх244-250/,

Хаан банкны дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл болон хоорондоо харилцсан чат, /2хх2-14/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх32/,

Хохирогч ...”2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр арханы байр түрээсэлнэ гэсэн зар дээр 2 өрөө байр түрээсэлнэ гэсэн утгатай зар тавьсан. Маргааш нь 5 дугаар сарын 01-ний өдөр дугаараас байр түрээсэлнэ гэсэн үү, 2 өрөө тавилгатай байна, ирээд үзэх үү гэж асуусан. ...би урьдчилгаа 1000000 төгрөгийг Хаан банкны шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2хх35-37/,

Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /2хх40-42/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх240,

Хохирогч  ....”2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр архан-Уул аймагт Улаан хотоос ирж архан сумын 10 дугаар багт шинээр зам өргөтгөлийн ажил хийхээр байгууллагын хүмүүсийн хамт ирээд...байрыг үзэхэд байрны мөнгийг хоёр сараар авна. Нэг сарын түрээс 1000000 төгрөг, мөнгөө одоо шилжүүлчихвэл 2025 оны 05 сарын 07-ны өдөр шууд ор гэсэн. *******-*******ын Хаан банкны дугаарын данс руу 3000000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2хх62-63/,

. Хаан банкны дугаартай дансны хуулга /2хх65-71/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******-*******ын гэмт үйлдэл нотлогдон тогтоогджээ.

авж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч *******-*******ыг “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Шүүгдэгч *******-******* давж заалдах гомдолдоо...” хохирогч нарын төлбөрийг барагдуулах хүсэлтэй байгаа тул нийгмээс тусгаарлахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээх хүсэлтэй байна. Би чин сэтгэлээсээ гэмшиж байна. Иймд надад оногдуулсан ял шийтгэлээс хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь: нхан шатны шүүхээс *******-******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн байх ба шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлөөгүй, хэрхэн төлж барагдуулах нь бодитой бус, тодорхойгүй байх  тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17,3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг өөрчлөх үндэслэл тогтоогдсонгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч *******-******* нь   2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нийт 70 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Иймд архан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/354 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******-*******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******-******* нь “Хан-Уул дүүрэгт хэрэгт шалгагдаж байгаа тул хэргийг нэгтгүүлж шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа” гэх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.архан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/354 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******-*******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  *******-*******ын цагдан хоригдсон 70 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  

РГЛГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.МРЖРГЛ

           ШҮҮГЧИ                                                     Г.ВРЕНЧИН

                                                                                           З.ТӨМӨРХҮҮ