| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/03328/И |
| Дугаар | 307/ШШ2026/00179 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 307/ШШ2026/00179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 307/2025/03328/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ******** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас ********/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.Б
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Цуурай,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
(Хариуцагч нь хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2020 онд Г.Гтай танилцаж, 2022 оны 10 сараас хамт амьдарч гэр бүлийн харилцаатай болсон. Бидний дундаас 2025 оны 02 сарын 25-ны өдөр хүү Г.Э төрсөн.
2025 оны 10 сараас эхлэн бидний хооронд тааламжгүй харьцаа үүссэний улмаас тус тусдаа амьдарч эхэлсэн ба одоо Г.Г нь гэмт хэргийн улмаас Дархан-Уул аймгийн урьдчилан хорих байранд цагдан хоригдож байгаа юм.
Одоо хүү маань 9 сартай бөгөөд түүний төрсөн эцэг Б.Гас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Г.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Ганбат овогтой ******* нь Б.Бийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Б.Б бид хоёрын дундаас хүү Г.Э төрсөн нь үнэн. Хүүхдээ тэтгэлэг төлөхөд татгалзахгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.Эий төрсний гэрчилгээ, Б.Бийн иргэний үнэмлэх, Амин холбоо өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Дархан сумын 14 дугаар багийн засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг нэхэмжлэлийн хамт ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Бийн хариуцагч Г.Гд холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Г.Г нар нь 2020 онд танилцаж, дотно харилцаатай байсан бөгөөд улмаар тэдний дундаас 2025 оны 02 сарын 25-ны өдөр хүү Г.Э төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээ, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
3. Хэрэгт авагдсан хүүхдийн төрсний ******* дугаартай гэрчилгээгээр хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоож, хүү Г.Эий эцэг Г.Гар овоглосон үйл баримт тогтоогдсон болно.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т талууд хүүхдээ хэний асрамжид үлдээх, тэжээн тэтгэх тухайгаа тохиролцож болохоор зохицуулсан бөгөөд хариуцагч Г.Г нь хүү Г.Эийг эхийнхэн асрамжид үлдээх болон тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан тул хүү Г.Эийг эх Б.Бийн асрамжид үлдээж, хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2025 оны 02 сарын 25-ны өдөр төрсөн хүү Г.Эийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Гас хүүхдийн тэтгэг гаргуулж, тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцэг Г.Г, эх Б.Б нар нь хүүхэд болох Т.Мөнхбуяныг хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдаж байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Бийн гаргасан хүүхдийн тэтгэмж тогтоолгох шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-т тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлох-оор заасан байх тул хариуцагч Г.Гас энэхүү хуульд заасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т заасныг баримтлан 2025 оны 02 сарын 25-ны өдөр төрсөн хүү Г.Эийг эх Б.Бийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2025 оны 02 сарын 25-ны өдөр төрсөн хүү Г.Эийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Гас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгож, хариуцагч Г.Гас улсын тэмдэгтийн хураамж 60,358 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА