| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/03790/И |
| Дугаар | 307/ШШ2026/00137 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 307/ШШ2026/00137
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* оршин байх, Т******* ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******* хаягт оршин суух, Ц******* овогт Г*******ын Г******* /РД:*******, утас:*******/-д хол*******ох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5,193,238.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т******* ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Г.Г******* нь 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу дугаартай зээл 312 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна.
Тодруулбал:
дугаартай зээлд:
Үндсэн зээлийн үлдэгдэл: 3,580,023.67 төгрөг,
Зээлийн хүү: 1,505,081.93 төгрөr,
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 88,132.94 төгрөг, нийт 5,173,238.54 төгрөг,
"Т******* Богд Финанс ББСБ" ХХХК-ийн зүгээс зээлдэгч Г.Г*******д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар хол*******ож байсан. Зээлдэгч Г.Г******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Талуудын хооронд байгуулсан 525350 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 3,580,023.67 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,505,081.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 88,132.94 төгрөг, нотариатын зардалд 20,000 төгрөг, бүгд 5,173,238.54 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Г.Г*******ас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Миний бие Г.Г******* нь Т******* ******* ******* ББСБ ХХК-ийн гаргасан 5,193,238.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дараах графикийн дагуу:
2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 865,540 төгрөг,
2026 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 865,540 төгрөг
2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 865,540 төгрөг,
2026 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 865,540 төгрөг,
2026 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 865,540 төгрөг,
2026 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 865,538.54 төгрөгөөр тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.Г*******д хол*******уулан зээлийн гэрээний үүрэгт 5,193,238.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т******* ******* ******* ББСБ ХХК-ийн төлөөлөгч М.Б, хариуцагч Г.Г******* нар харилцан тохиролцож, хариуцагч Г.Г******* нь 5,193,238.54 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 865,540 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 865,540 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 865,540 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 865,540 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 865,540 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 865,538.54 төгрөгөөр тус тус Т******* ******* ******* ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Г.Г*******д хол*******ох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Т******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Г*******д хол*******ох зээлийн гэрээний үүрэгт 5,193,238.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т******* ******* ******* ББСБ ХХК-ийн төлөөлөгч М.Б, хариуцагч Г.Г******* нар харилцан тохиролцож, хариуцагч Г.Г******* нь 5,193,238.54 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 865,540 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 865,540 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 865,540 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 865,540 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 865,540 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 865,538.54 төгрөгөөр тус тус Т******* ******* ******* ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Г.Г*******д хол*******ох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,042 төгрөгөөс 49,021 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 49,021 төгрөгийг, хариуцагч Г.Г*******ас 49,021 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ