Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 307/ШШ2026/00190

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Хэргийн индекс:307/2025/03777/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ******** аймаг, ******** сум, ******** баг, ******** байр, ******** тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* (утас:*******)-ын хүсэлттэй,

Ажилласан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Дурсахбаяр оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбартаа:

… Би 1987 онд *******ын *******ны Улсын ******* хотод политехникийн коллежийг төгссөн. Тэгээд Дархан хотын ******* д слесариар нэг сар гаран ажиллаад, 1987-1992 он хүртэл орлогын байцаагчаар ажилласан. Миний 1992 оны 3 дугаар сард халагдсан тушаал дээр ******* гэсэн овгийг гэж тухайн үеийн нягтлан хийж байсан хүн буруу бичсэн байсан. Үүнээс болоод би тэтгэврээ тогтоолгож чадахгүй, эрх маань зөрчигдөж байгаа учраас би шүүхэд хандсан гэжээ. (шүүх хуралдааны тэмдэглэлээс)

 

2. Шүүхээс: Хүсэлт, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн баримт, Дархан хотын ******* ы 141 тоот тушаал, шүүгчийн захирамж, Ерөнхий шүүгчийн захирамж, шүүхийн баримтууд, гэрч гийн мэдүүлэг, гэрчийн Хөдөлмөрийн дэвтэр нотариатаар батлуулсан хуулбар, гэрч ийн мэдүүлэг, гэрчийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, шүүхийн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч ******* нь ажилласан байдал тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан байна.

Хүсэлт гаргагч ******* нь 1987 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Дархан хотын суваг ашиглалтын газарт цэвэр усны машинист, усны орлогын байцаагчаар тус тус ажиллаж байсан боловч ажлаас чөлөөлсөн тушаалд овог буруу бичсэний улмаас дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоох боломжгүй болж, ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд гаргасан хүсэлт нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

3. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын байцаагч гийн 2025 оны 04 сарын 01-ний өдрийн тодорхойлолт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 12 сарын 09-ний өдрийн дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Дархан-Уул аймгийн төрийн архивын 2023 оны 09 сарын 06-ны өдрийн №413 дугаартай тодорхойлолт, Дархан хотын ус ******* ашиглалтын газрын даргын 1992 оны 03 сарын 05-ны Б/56 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал эх хувиар, Дархан хотын социалист хөдөлмөрийн ******* ы даргын 1987 оны 07 сарын 29-ний өдрийн №141 дугаартай “Ажилд авах тухай” тушаал эх хувиар (хх 4-9 дэх тал),

Гэрч гийн ... Би 1985 онд Барилгын яамны томилолтоор Дархан-Уул аймагт томилогдож ирсэн. Карьерийн нэгдсэн аж ахуйд зуухын цехийн дарга хийдэг байсан. Би тухайн байгууллагад 1991 он хүртэл ажилласан. Карьерийн нэгдсэн аж ахуйд зуух нь 1991 онд татан буугдсан. Тэгээд би мэргэжлийнхээ ажлыг хийх гээд Дархан- суваг ашиглалтын газарт, хуучин ингэж нэрлэдэг байсан. 1991 оны 06 сарын 30-ны өдөр Үйлдвэр техникийн хэлтсийн инженерээр ажилд орсон. Намайг Дархан- сувагт ажилд ороход ******* нь орлогын байцаагч хийдэг байсан. Би *******, гээд хоёр орлогын байцаагчийг хариуцдаг байсан. Тийм болохоор сайн таниад байна. Тэгээд 1992 оны 07 сард байхаа, нарийн сайн санахгүй байна, олон жил өнгөрсөн байна, ******* нь ажлаасаа гарсан, ажлаасаа гараад өвсний цехийн даргаар ажилласан сурагтай байсан. Би Дархан- сувгаас 2022 оны 11 сард тэтгэвэртээ гарсан, тухайн байгууллагадаа 33 жил тасралтгүй, улсад 38 жил 5 сар ажилласан хүн байгаа юм гэх мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, 1974 оны 07 сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх 22-27 дахь тал),

Гэрч ийн ... Би 1985 онд Барилгын яамны томилолтоор Дархан-Уул аймагт томилогдож ирсэн. Карьерийн нэгдсэн аж ахуйд зуухын цехийн дарга хийдэг байсан. Би тухайн байгууллагад 1991 он хүртэл ажилласан. Карьерийн нэгдсэн аж ахуйн зуух нь 1991 онд татан буугдсан. Тэгээд би мэргэжлийнхээ ажлыг хийх гээд Дархан- суваг ашиглалтын газарт, хуучин ингэж нэрлэдэг байсан. 1991 оны 06 сарын 30-ны өдөр Үйлдвэр техникийн хэлтсийн инженерээр ажилд орсон. Намайг Дархан- сувагт ажилд ороход ******* нь орлогын байцаагч хийдэг байсан. Би *******, гээд хоёр орлогын байцаагчийг хариуцдаг байсан. Тийм болохоор сайн таниад байна. Тэгээд 1992 оны 07 сард байхаа, нарийн сайн санахгүй байна, олон жил өнгөрсөн байна, ******* нь ажлаасаа гарсан, ажлаасаа гараад өвсний цехийн даргаар ажилласан сурагтай байсан. Би Дархан- сувгаас 2022 оны 11 сард тэтгэвэртээ гарсан, тухайн байгууллагадаа 33 жил тасралтгүй, улсад 38 жил 5 сар ажилласан хүн байгаа юм гэх мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх 30-35 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно

4. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, ажиллаж байсан үйл явдлыг нотолсон, үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлж, хүсэлт гаргагч ******* овгийн *******гийн ******* (РД:)-ыг 1987 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Дархан хотын суваг ашиглалтын газарт цэвэр усны машинист, усны орлогын байцаагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.

5. Хүсэлт гаргагч *******ын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан гаргагч регистрийн дугаартай, ******* овгийн *******гийн *******ыг 1987 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Дархан хотын суваг ашиглалтын газарт цэвэр усны машинист, усны орлогын байцаагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУЯА