| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2026/00035/И |
| Дугаар | 307/ШШ2026/00192 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 307/ШШ2026/00192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2026/00035/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* байрлах, ДСЦТС ХК /утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
О.Гийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөншүр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ДСЦТС ХК шүүхэд гаргасан хүсэлтдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2025 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Дархан суманд байрлах Тосгоны 2-408 тоотын хажууд байрлах КТП-209 станцаас тэжээлтэй гуравдугаар гаргалгааны 0.4кВ-ын агаарын шугамын төмөр бетонон дундын тулгуур №161 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан О.Гмөргөж, улмаар Сип кабель шугам тасалж гэмтээсэн зөрчил гарсан. Тус зөрчил гарсан даруйд зөрчил гарсан даруйд технологийн зөрчлийг судлан бүртгэх комисс газар дээр нь ажиллаж гаднын нөлөөтэйгөөр кабель шугам тасалсан зөрчлийг бүртгэж, бригад ажиллан гэмтлийг устгасан.
Тус төмөр бетонон тулгуур хугарч дамжуулагч кабель шугамыг тасалснаас үүдэж тосгоны айл өрхүүд 5 цаг орчим цахилгаан эрчим хүч тасалдсан. Зөрчлийг судлан бүртгэх актаар 9,526,443 төгрөг тогтоогдсон боловч зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх явцад "Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ" ХХК-аас хөрөнгийн үнэлгээг хөндлөнгөөс үнэлж 7,680,030 төгрөг болгон бууруулсан. Дээрх зөрчлийн актын төлбөрөөс иргэн О.Г4,000,000 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зөрчлийн актын үлдэгдэл төлбөрийг 08,09 саруудад хуваан төлж барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд 3,680,030 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй тул Дархан- Уул аймаг дахь сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч Эвлэрүүлэн зуучлалын тухай 14 дүгээр зүйлийн 14.2.1-д зааснаар эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай тэмдэглэл ирүүлсэн.
Иймд Дархан-Уул аймаг, Дархан сум ****** тоот хаягт оршин суух О.Г РД:******** холбоо барих дугаар ****** ээж дугаараар эрэн сурвалжилж, холбогдох цагдаагийн газарт эрэн сурвалжлуулах хүсэлтийг даалгаж өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай 2025 оны 11 сарын 27-ны өдрийн ******** дугаартай тэмдэглэл, гэрэл зураг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч ДСЦТС ХК нь О.Гийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
3. Хүсэлт гаргагч ДСЦТС ХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр эвлэрүүлэн зуучлалд хандсан. Гэтэл хариуцагч дуудахад ирээгүй. Мөн холбоо барих дугаарууд нь холбогдсон боловч О.Ггэх хүн байхгүй гэж хэлсэн байсан. Дахин эвлэрүүлэн зуучлах хугацааг 1 сараар сунгаж, оршин суух газрын хаягийн дагуу баг руу нь холбогдоход О.Ггэх хүн тухайн хаягт байдаггүй гэж хэлсэн учраас татгалзсан тул шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан гэж тайлбарласан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрх нь ДСЦТС ХК-д үүссэн бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр О.Гнь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ... гэж заажээ.
Иймд ******** регистрийн дугаартай О.Гийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа хийхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ******** регистрийн дугаартай О.Гийг эрэн сурвалжлуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар О.Гийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоохыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. О.Гийн хаяг болон хаана байгааг нь тодруулсны эцэст хүсэлт ДСЦТС ХК-ийн хаягаар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М /утас *******-д мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА