| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 307/2025/03667/И |
| Дугаар | 307/ШШ2026/00191 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 307/ШШ2026/00191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:307/2025/03667/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* аймаг, ******* баг, ******** хороолол, ******** байр, ******** тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* (утас:*******)-ын хүсэлттэй,
Ажилласан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Г.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Дурсахбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Хүсэлт гаргагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбартаа:
… Би 1990 онд Дархан хотод Нийтийн хоолны трестийн харьяа ******* ******* зоогийн газарт тогоочоор ажиллаж эхэлсэн. Зохион байгуулалтын өөрчлөлтөөр Нийтийн хоолны трестийн харьяа ******* ******* зоогийн газар нь ******* ******* болсон. 1992 онд өмч хувьчлалаар болж хувьчлагдсан. 1991-1995 он хүртэл ажилласан гэжээ. (шүүх хуралдааны тэмдэглэлээс)
2. Шүүхээс: Хүсэлт, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн баримт, цахим үнэмлэх нотариатаар батлуулсан хуулбар, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын нэг цэгийн үйлчилгээний байцаагчийн тододрхойлолт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын албан тоот, дугаартай хөдөлмөрийн дэвтэр нотариатаар батлуулсан хуулбар, Дархан-Уул аймгийн Төрийн архивын тодорхойлолт, фото зураг, шүүгчийн захирамж, Ерөнхий шүүгчийн захирамж, шүүхийн баримтууд, гэрч гийн мэдүүлэг, гэрчийн цахим үнэмлэх нотариатаар батлуулсан хуулбар, гэрчийн хөдөлмөрийн дэвтэр нотариатаар батлуулсан хуулбар, гэрч ийн мэдүүлэг, гэрчийн хөдөлмөрийн дэвтэр нотариатаар батлуулсан хуулбар, шүүхийн баримтууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Г.******* нь ажилласан байдал тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан байна.
Хүсэлт гаргагч Г.******* нь 1990 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Дархан хотын Нийтийн хоолны трестэд тогоочоор, 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хүртэл ******* ******* зоогийн газарт тогоочоор, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ******* ******* д тогоочоор, 1993 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 1997 оны 01 дүгээр сарын 01-ий өдрийг хүртэл ББХК-д тогоочоор тус тус ажиллаж байсан боловч ажилд орсон болон гарсан тушаал нь архивт шилжиж ирээгүйн улмаас дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоох боломжгүй болж, ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд гаргасан хүсэлт нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
3. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын байцаагч гийн 2025 оны 12 сарын 04-ний өдрийн тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 12 сарын 04-ний өдрийн , дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, хүсэлт гаргагчийн 1990 оны 06 сарын 29-ний өдрийн № дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2025 оны 12 сарын 10-ны өдрийн дугаартай тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрэл зурган үзүүлэлт (хх 4-12 дахь тал),
Гэрч гийн ... Би 1989 оноос 1990 оны хооронд хуучнаар Барилгын техник мэргэжлийн сургуульд тогоочоор суралцаад, 1990 онд тогооч мэргэжлээр төгссөн. Мөн оныхоо 7 сард Нийтийн хоолны трестийн харьяа 5 дугаар гуанзад тогоочоор ажилд орсон. Ингээд 1991 оны 07 сарп Нийтийн хоолны трестийн харьяа 5 дугаар гуанзнаас гараад одоогийн Дархан-Уул аймаг, Дархан сум, үйлчилгээний д байдаг байсан, тухайн үед ******* ******* гэж нэрлэгддэг байсан ресторанд тогоочоор ажилд орсон. Би ******* ******* ресторанд 1-2 жил л ажилласан. Тэгээд би жирэмсний амралтаа авсан, намайг буцаж ажилдаа орох гэсээр байтал манай байгууллага татан буугдаад, би хөдөлмөрийн дэвтэрээ аваад явсан гэх мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1989 оны 09 сарын 01-ний өдрийн дугаартай Хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх 22-27 дахь тал),
Гэрч ийн ... Би 1982 онд хуучин ТЭМС гэж байсан, түүнд элсэн ороод тогоочийн мэргэжлээр 1983 онд төгссөн. Ингээд 1983 ондоо шууд Хуучин Дархан-Уул аймгийн Дархан суманд байрлалтай үйлчилгээний д, тухайн үеийн нэршилээр ******* ******* гэдэг ресторан ажиллаж байхад би тогоочоор ажилд орсон. Би тухайн байгууллагадаа тогоочоор 1994, 1995 он хүртэл ажилласан. Тэгээд ******* ******* ресторан нь зах зээлийн шилжилттэй холбоотой хувьчлагдаад, би ажилгүй болсон.Тухайн үед намайг ******* ******* ресторанд тогоочоор ажиллаж байхад Г.******* нь дээд сургуулиа төгсөөд манайд, надтай адилхан тогоочоор ажилд орж ирсэн. Тэгээд бид хамтдаа ******* ******* рестораныг хувьчлагдтал хамт ажилласан. Хувьчлагдаад ажилгүй болсны дараа Г.******* бид тус тусын замаар явсан. Саяхан Г.******* над руу гэрчийн мэдүүлэг өгөөд өгөөч гэхээр нь хамт ажиллаж байсныг мэдэх хүний хувьд ирж гэрчийн мэдүүлэг өгч байна гэх мэдүүлэг, түүний 1982 оны 09 сарын 01-ний өдрийн 2 дугаартай Хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх 28-33 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
4. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, ажиллаж байсан үйл явдлыг нотолсон, үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлж, хүсэлт гаргагч ******* овгийн *******гийн ******* (РД:)-ыг 1990 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Дархан хотын Нийтийн хоолны трестэд тогоочоор, 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хүртэл ******* ******* зоогийн газарт тогоочоор, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ******* ******* д тогоочоор, 1993 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ий өдрийг хүртэл ББХК-д тогоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.
5. Хүсэлт гаргагч Г.*******гийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан гаргагч регистрийн дугаартай, ******* овгийн *******гийн *******г 1990 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Дархан хотын Нийтийн хоолны трестэд тогоочоор, 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хүртэл ******* ******* зоогийн газарт тогоочоор, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ******* ******* д тогоочоор, 1993 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ий өдрийг хүртэл ББХК-д тогоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА