| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2026/00058/И |
| Дугаар | 307/ШШ2026/00155 |
| Огноо | 2026-01-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 307/ШШ2026/00155
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* оршин байрлах Г******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** хаягт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** тоот хаягт оршин суух, Б******* овогт Н*******ын А******* /РД:*******, утас:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 7,629,472.82 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Харуицагч Н.А******* нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Г******* *******тай ЗГ-******* тоот зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлснээс хойш удаа дараа утсаар холбогдож зээлээ төлөхийг мэдэгдэж байсан боловч зээлээ төлөх талаар арга хэмжээ авахгүй байгаа тул Н.А*******аас зээлийн гэрээний үүрэгт 7,629,472.82 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч Г******* ******* ХК нь хариуцагч Б******* овогт Н*******ын А*******аас ЗГ-******* тоот зээлийн гэрээний төлбөрт 7,629,472.82 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
Н.А******* нь 7,629,472.82 төгрөгийг Г******* ******* ХК-д бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно. Нэхэмжлэгчийн зүгээс 7,629,472.82 төгрөгийг
2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1,271,578.82 төгрөг,
2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 1,271,578.8 төгрөг,
2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 1,271,578.8 төгрөг,
2026 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 1,271,578.8 төгрөг,
2026 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1,271,578.8 төгрөг,
2026 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 1,271,578.8 төгрөгөөр хэсэгчлэн төлөх хугацааг хариуцагчид олгож эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г******* ******* ХК нь хариуцагч Н.А*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,629,472.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г******* ******* ХК-ийн төлөөлөгч Э.Одончимэг, хариуцагч Н.А******* нар харилцан тохиролцож, хариуцагч Н.А******* нь 7,629,472.82 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1,271,578.82 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 1,271,578.8 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 1,271,578.8 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 1,271,578.8 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1,271,578.8 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 1,271,578.8 төгрөгөөр тус тус Г******* ******* ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Н.А*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Г******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Н.А*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,629,472.82 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г******* ******* ХК-ийн төлөөлөгч Э.Одончимэг, хариуцагч Н.А******* нар харилцан тохиролцож, хариуцагч Н.А******* нь 7,629,472.82 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1,271,578.82 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 1,271,578.8 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 1,271,578.8 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 1,271,578.8 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1,271,578.8 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 1,271,578.8 төгрөгөөр тус тус Г******* ******* ХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Н.А*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137,022 төгрөгөөс 68,511 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 68,511 төгрөгийг, хариуцагч Н.А*******аас 68,511 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ