Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 307/ШШ2026/00278

 

  

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Хэргийн индекс:307/2026/00084/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ******* аймаг, ******* сум, ******* ******* баг, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* (утас:*******)-ийн хүсэлттэй,

Ажилласан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ихэржаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбартаа:

… Би ******* аймаг, ******* суманд сургуульд ороод 1990 онд төгссөн. Сургуулиа төгсөөд ******* аймаг, ******* сумын д мал маллан ажиллаж, амьдардаг байсан. 1991 оны 12 дугаар сарын 01-нд ******* аймгийн ******* сангийн аж ахуйд малчнаар ажилладаг байсан. 1992 оноос Сангийн аж ахуй нэрээ өөрчлөн компани болон өөрчлөгдсөн. компанид малчнаар ажиллаж байгаад, 1993 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдсан. Цэргийн алба хааж ирээд өнөөдрийг хүртэл мал аж ахуй эрхлэн амьдарч байна. Иймд 1991-1992 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажилласан жилээ тогтоолгох хүсэлттэй байна гэжээ. (шүүх хуралдааны тэмдэглэлээс)

2. Шүүхээс: Хүсэлт, шүүхэд гаргасан хүсэлт, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн баримт, ******* аймгийн ******* сум, ******* тосгоны захирагчийн албаны тодорхойлолт, ******* аймаг, Засаг даргын Тамгын газрын архивын тодорхойлолт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтэр, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, ******* аймгийн ******* сумын аж ахуйн даргын тушаал, компанийн ажилчдын нэрсийн жагсаалт, ийн иргэний үнэмлэхийн хуулбар, ийн иргэний үнэмлэхийн хуулбар, гийн иргэний үнэмлэхийн хуулбар, гийн хөдөлмөрийн дэвтэр, гийн гэрчийн мэдүүлэг, гэрч асуусан тухай тэмдэглэл, Хүсэлт гаргагчийн Хугацаат цэргийн алба хаасан талаарх тодорхойлолт, шүүхийн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Б.******* нь ажилласан байдал тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан байна.

Хүсэлт гаргагч Б.******* нь ******* аймгийн ******* сангийн аж ахуй Хавцлын бодын хэсэгт 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, Мөн компанид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан боловч тухайн байгууллагын баримтууд нь архивт шилжиж ирээгүйн улмаас дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоох боломжгүй болж, ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд гаргасан хүсэлт нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

3. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

******* аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 12 сарын 22-ны өдрийн 271 дугаартай тодорхойлолт эх хувиар, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 сарын 30-ны өдрийн дугаартай тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* аймгийн ******* сангийн аж ахуйн даргын 1991 оны 12 сарын 27-ны өдрийн №248 дугаартай “Ажилд авах тухай” тушаалын хуулбар, хавсралт(хх 4-11 дэх тал),

Гэрч Х.ийн ... Би ******* аймгийн ******* сум 8 жилийн сургуульд сурдаг байсан. Би 1986 онд буюу 6 ангиасаа мал маллана гээд сургуулиасаа гараад өнөөдрийг хүртэл малчин хийж байна. 1990 оноос өнөөдрийг хүртэл ******* аймгийн ******* суманд малаа маллаад амьдарч байна. Б.******* бид хоёр ******* аймгийн ******* сумын 8 жилийн сургуульд нэг анги байсан, тэгээд тэрнээс хойш олон жил айл аймаг, нэг нутаг усанд малаа маллаж амьдарч байна гэх мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх 22-26 дахь тал),

Гэрч Х.гийн ... 1990 оны эхээр компани гэж байсан. Тэнд би саальчин хийдэг байсан. Тэгэхэд Б.******* нь манай компанид үхэрчингээр ажилладаг байсан. Б.*******ийн ээж аавтай, манай ээж аав олон жил айл хөрш явсан учраас Б.*******ийг би сайн таниад байгаа юм. компани ардчилал гараад буюу 1993 он гараад дампуурсан, тэгээд бид хэд цомхотголд ороод ажилгүй болсон. Б.******* нь олон жил мал малласан, одоо бол хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа юм билээ гэх мэдүүлэг, (хх 27-30 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно

4. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, ажиллаж байсан үйл явдлыг нотолсон, үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлж, хүсэлт гаргагч ******* овгийн *******ийн ******* (РД:)-ийг ******* аймгийн ******* сангийн аж ахуй ын Хавцлын хэсэгт 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, ББХКомпанид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.

5. Хүсэлт гаргагч Б.*******ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч регистрийн дугаартай  ******* овгийн *******ийн *******ийг ******* аймгийн ******* сангийн аж ахуйн ын дахь хэсэгт 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, ББХКомпанид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУЯА