Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 221/MA2018/0342

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2018/0342

Улаанбаатар хот

 

 

 

 

Б.С-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 127/ШШ2018/0007 дугаар шийдвэртэй, Б.С-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагчид холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 127/ШШ2018/0007 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дугээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26 1, 27 дугаар зүйлийн 27.2, 27.2 1, 27 3, 27.5, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27 1.11 дэх хэсгүүдэд заасныг тус гус баримтлан, нэхэмжпэгч Б.С-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаартай “Ажлаaс чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжийг хүчингүй болгож,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С-ийн ажилгүй байсан 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны буюу ажлын 32 хоногийн нийт цалин 1.259.991 /нэг сая хоёр зуун тавин есөн мянга есөн зуун ерэн нэгэн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулж, түүний ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, эрүүл мэндийн болон нийгмпйн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагчийн албанд даалгаж,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зуйлийн 55.1, 55.2-т заасныг бэримтлан нэхэмжлэгч Б.С-ийн ажилласан хугацааны олгогдоогүй ээлжийн амралтын олговорыг тооцож нөхөн олгохыг хариуцагчид даалгаж,

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулпйн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.4 дэх хэсэгт заасныг тус гус баримтлан, нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээ ёсоор зохих цалингийн урамшуулал болох 2016 оны 4 дүгээр улирлын болон 2017 оны 01 ба 02 дугаар улирлуудын урамшууллыг нөхөн тооцож олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “ ... Хэнтий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 127/ШШ2018/0007 дугаар шийдвэрийг хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагч Ө.З би 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн аваад эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Учир нь Б.С нь ажилд томилогдсноосоо хойш эрхэлсэн ажлаа хангалтгүй гүйцэтгэж, хууль ёсны шаардлагыг удаа дараа биелүүлээгүй тул 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 28 тоот “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамж гаргасан. Б.С нь ажлын гурвалсан гэрээг байгуулсан байх боловч нэг ч удаа ажлаа танилцуулж, тайлагнан үр дүнгээ дүгнүүлээгүй, шаардлага тавихад биелүүлээгүй.

Албаны машиныг зөвшөөрелгүй өөрийн нөхрөөр жолоодуулж автын осол гаргаж, авто машинд хохирол учруулсан боловч одоог хүртэл засварлаагүй.

Ээлжийн амралтын олгох тухай захирамжийг гарган хуваарийг хэлэлцэхээр дуудуулахад ирээгүй, хуваариа өгөөгүй тул ээлжийн амралтын мөнгө олгох боломжгүй юм. Малын гоц халдварт өвчин гарсан онцгой байдал зарласан байхад хуваарьт үүргээ биелүүлээгүй.

Б.С нь үүргээ хангалтгүй гүцэтгэж байгааг удаа дараа сануулсан зэргээс шалтгаалан холбогдох хууль журмын дагуу дээрхи захирамжийг гаргасан тул Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 127/ШШ2018/0007 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримт дутуу цуглуулсан, хэрэгт авагдсан баримтуудыг үнэлээгүй, нэхэмжлэлийн агуулга, маргаан бүхий актын үндэслэлд дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.С нь шүүхэд “Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 28 тоот “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, үр дүнгийн гэрээг дүгнэсэн зохих цалингийн урамшуулал болох 2016 оны 4 дүгээр улирлын болон 2017 оны 1 ба 2 дугаар улирлуудын урамшууллыг нөхөн тооцож олгуулах, ээлжийн амралтын олговрыг тооцож, нөхөн олгуулах, Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, мөн 2017 оны 9 дүгээр сарын 01-ээс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацаа буюу ажлын 32 хоногийн, нийт цалин 1.259.991 /нэг сая хоёр зуун тавин есөн мянга есөн зуун ерэн нэгэн/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтыг үнэлээгүй, нэхэмжлэлийн агуулга, актын үндэслэлтэй холбоотой холбогдох нотлох баримтыг дутуу цуглуулж, хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” захирамжийг илт хууль бусад тооцох үндэслэл байгаа эсэхэд тодорхой дүгнэлт өгөлгүй, зөвхөн Захиргааны ерөнхий хуулийн заалтуудыг  зөрчсөн гэх үндэслэлээр захиргааны актыг хүчингүй болгосон нь үндэслэл бүхий болоогүй байна.  

Хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагч Б.С-ийг ажлаас чөлөөлсөн 28 дугаар захирамжийн үндэслэлээ “гоц халдварт өвчний үеэр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, албаны автомашиныг өөрийн нөхөртөө унуулж яваад осол гаргаж төрийн албан хаагчийн ёс зүйг  зөрчсөн, урьд нь Шилэн дансны хуулийн дагуу мэдээ тайлан гаргах үүргээ биелүүлэлгүй сахилгын арга хэмжээ авагдсан, тавьсан хууль ёсны шаардлагыг удаа дараа биелүүлдэггүй тул чөлөөлсөн” гэж, нэхэмжлэгч нь дээрх зөрчлүүдийг эс зөвшөөрч тайлбар гаргажээ.

Хэрэгт албаны автомашинтай холбоотой захиргааны зөрчлийн хэргийн материал, гамшгийн үед гарсан захирамж, түүнийг биелүүлээгүй тухай гэрчийн мэдүүлэг, хариуцагчаас удаа дараа албан үүргээ хангалттай биелүүлэхийг мэдэгдэж байсан гэх тэмдэглэлүүд авагдсан, нэхэмжлэгчээс албаны авто машиныг албан хэрэгцээнд ашиглаж яваад осолд орсон гэж тайлбарлах боловч баримт гаргаагүй, гамшгийн үед үүрэг өгсөн үед өөр ажил буюу В,С вирус илрүүлэх шинжилгээг хийх ажилд явж байсан, давхардуулан хийх шаардлагагүй байсан, малын ... өвчин хүнд халдсан тухай мэдээлэл гараагүй гэх зэргээр тайлбар гаргаж уг ажлыг явуулсан талаарх баримт ирүүлсэн байхад зарим дутуу баримтыг нэхэмжлэгчээс шаардан гаргуулах, боломжгүй бол шүүх өөрөө цуглуулж нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбарыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж, хэргийг шийдвэрлэлгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.4, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 107 дугаар зүйлийн 107.4-т заасныг зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэлийн агуулга, хариуцагчийн захиргааны актын үндэслэлтэй холбоотой дутуу баримтыг цуглуулж, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 127/ШШ2018/0007 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ