| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/03176/И |
| Дугаар | 307/ШШ2026/00221 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 307/ШШ2026/00221
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоотод оршин суух, ******* Боролзой овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоотод оршин суух, ******* овогт ******* *******т холбогдох,
52,440,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч З.П,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,
Хариуцагч А.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ихэржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Зохигчид шүүх хуралдааны явцад гаргасан эвлэрлийн гэрээндээ:
...1. Гэрээний үндсэн төлөх төлбөр 48,000,000, алданги 4,440,000 төгрөг, нийт 52,440,000 төгрөг төлөх үүргийг А.А хүлээнэ.
2. Төлбөрийг 2026 оны 01 сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2 сард багтааж 3,000,000 төгрөг төлнө. 2026 оны 06 сарын 10-ны дотор 40,000,000 төгрөг төлнө.
3. 2026 оны 06 сарын 10-ны дотор 48,000,000 төгрөгийг график хугацаанд төлөхгүй бол алданги 4,440,000 төгрөгийг нэмж төлөхөөр тохиролцсон гэв
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасан.
Нэхэмжлэгч нь анх 28,440,00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 52,440,000 төгрөг гаргуулахаар болж, шүүх хуралдааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, хариуцагч А.А нь 2026 оны 01 сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 02 сард багтааж 3,000,000 төгрөг, 2026 оны 06 сарын 10-ны дотор 40,000,000 төгрөг, нийт 48,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцож, нэхэмжлэгч нь тохирсон хугацаа буюу 2026 оны 01 сараас 2026 оны 06 сарын 10-ны өдрийн хугацаанд хариуцагч А.А нь 48,000,000 төгрөгийг төлөхгүй бол алданги болох 4,440,000 төгрөгийг нэмж төлөхөөр тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
3. Дээрх зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасны дагуу талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар З.Пгийн нэхэмжлэлтэй, А.Ат холбогдох 52,440,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.А нь нэхэмжилж байгаа 52,440,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 02 сард багтааж 3,000,000 төгрөг, 2026 оны 06 сарын 10-ны дотор 40,000,000 төгрөг, нийт 48,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцож, нэхэмжлэгч нь тохирсон хугацаа буюу 2026 оны 01 сараас 2026 оны 06 сарын 10-ны өдрийн хугацаанд хариуцагч А.А нь 48,000,000 төгрөгийг төлөхгүй бол алданги болох 4,440,000 төгрөгийг нэмж төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 578,100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ааас 578,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА