Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 307/ШШ2026/00167

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ********* хаягт оршин суух У******* овогт Б*******ийн Б******* /РД:*******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** хаягт оршин суух Б******* овогт Х*******ын С******* /РД:*******/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн болон хүүхдүүдийн нэр дээр авч, Х.С*******гийн нэрийг хасуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.Б*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.О*******,

Хариуцагч: Х.С*******,

Хариуцагчийн өмгөөлөгч: П.З /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.М оролцож, тэмдэглэл хөтлөв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан У******* овогт Б*******ийн Б*******, Б******* овогт Х*******ын С******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү С.О, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин С.Г нарыг эх Б.Б*******ы асрамжид үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Х.С******* нь 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн насанд хүрээгүй хүү С.О, охин С.Г нарт хуульд заасан хэмжээгээр буюу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр тус бүрт нь тэтгэлэг төлж эхлэхээр тохиролцсон талуудын эвлэрлийг баталсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Х.С******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тугалтай үхэр, газраас ногдох хэсэг гаргуулах тухай шаардлагаас татгалзаж, гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** хаягт байрлах, 45.34 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг хариуцагч Х.С*******гийн өмчлөлд үлдээж, хариуцагч Х.С******* нь тус байрны ипотекийн зээлийн үлдэгдэл 46,407,295.33 төгрөгийг хариуцан төлөхөөр, хариуцагч Х.С******* нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Б.Б*******, С.О, С.Г нарт ногдох хэсэгт 40,000,000 төгрөгийг 2026 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч Б.Б*******д төлөхөөр, улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Б.Б*******ы өмчлөлд үлдээхээр тохиролцсон эвлэрлийн гэрээг баталсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Б*******, хариуцагч Х.С******* нарт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг дурдаж, хэн нэг нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нөгөөдөө саад учруулахгүй байхыг үүрэг болгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь заалт, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 70,200 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ