Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 307/ШШ2026/00182

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* хаягт оршин байх Х******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* хаягт оршин суух, Ц******* ******* овогт Б*******гийн М******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,255,543 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт оршин суудаг Б******* овогтой М******* / *******/ нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ******* дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,984,260 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлийг 18 сарын хугацаатай сарын 3.9% хүүтэй зээлээр авсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээл 4,779,592.54 төгрөг, хуримтлагдсан хүү 1,442,306.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,643.4 төгрөг нийт нэхэмжлэлийн дүн болох 6,255,543 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.М******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Б.М******* нь Х******* ******* ББСБ-ын нэхэмжилсэн 6,255,543 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,085,181 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 2,085,181 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2,085,181 төгрөгөөр тус тус төлж барагдууах хүсэлтэй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц*******сарнай шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Х******* ******* ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч би харилцагч М*******ын хариу тайлбартай бүрэн танилцаж зөвшөөрсөн тус уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.М*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,255,543 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажилл*******ы явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц*******сарнай, хариуцагч Б.М******* нар нь харилцан тохиролцож, хариуцагч Б.М******* нь нэхэмжлэлийн шаардлага 6,255,543 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,085,181 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 2,085,181 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2,085,181 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрчээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Б.М*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Х******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.М*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,255,543 төгрөг гаргуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажилл*******ы явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц*******сарнай, хариуцагч Б.М******* нар нь харилцан тохиролцож, хариуцагч Б.М******* нь нэхэмжлэлийн шаардлага 6,255,543 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,085,181 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 2,085,181 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2,085,181 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, Б.М*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,039 төгрөгөөс 57,519.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 57,519.5 төгрөг, хариуцагч Б.М*******аас 57,519.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ